| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ширчингийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 138/2016/01572/И |
| Дугаар | 138/ШШ2016/01423 |
| Огноо | 2016-12-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 138/ШШ2016/01423
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Алтанцэцэг даргалан, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд явуулан
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг, ******* ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн хүсэлттэй
“Бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм,
Нэхэмжлэгч Ч.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* миний бие 1957 оны 02 сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Матад сумын нутаг “Адаг “гэх газарт төрсөн, 59 настай. Өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор материал бүрдүүлж байгаа юм. Гэтэл Дорнод аймгийн Тээврийн удирдах газарт анх ажилд орсон 1981 оны 7 сарын 29-ний өдрийн 166 тоот тушаалд Цэеэгийн Лхгвасүрэн гэж эцгийн нэрийг зөрүүтэй бичсэн байх тул тэтгэвэр тогтоолгох боломжгүй болоод байна. Тухайн үед эцэг, эх хоёр маань гэрлэлтийн баталгаагүй байсан учир эх Цэеэгээр овоглон тушаал гаргасан байсан. Гэтэл миний бусад бичиг баримтууд болох төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх зэрэг иргэний баримтанд ******* ******* гэж бичигдсэн байдаг. Иймээс Дорнод аймгийн тээврийг удирдах газарт ажилд орсон 1981 оны 7 сарын 29-ний өдрийн 166 тоот тушаалын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* овогт ******* ******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор тус шүүхэд хандаж, тушаалын /бичиг баримтын/ жинхэнэ эзэмшигч болохыг тогтоолгох хүсэлт ирүүлжээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзэхэд БНМАУ-ын Тээврийн яамны харьяа Дорнод аймаг дахь Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонт тээврийг удирдах газрын даргын 1981 оны 7 сарын 29-ний өдрийн “ажилд томилох тухай” 166 дугаартай тушаалд нэхэмжлэгчийн эцгийн нэрийг “Цэеэ” гэж бичсэн байна.
Дээрх тушаалд бичигдсэн нэр төрсөн он, сар, өдөр нь нэхэмжлэгч Ч.Лхагавасүрэнгийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтэр зэрэгтэй нь тохирч байна. Иймээс БНМАУ-ын Тээврийн яамны харьяа Дорнод аймаг дахь Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонт тээврийг удирдах газрын даргын 1981 оны 7 сарын 29-ний өдрийн“ ажилд томилох тухай” 166 дугаартай тушаалын жинхэнэ эзэмшигч нь ******* ******* мөн болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118- д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан Б.Н.М.А.У-ын Тээврийн яамны харьяа Дорнод аймаг дахь Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонт Тээврийг удирдах газрын даргын 1981 оны 7 сарын 29-ний өдрийн “ажилд томилох тухай” 166 дугаартай тушаалын жинхэнэ эзэмшигч нь ******* овогт ******* ******* мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зїйлийн 119,7-д зааснаар мөн хуулийн 119,4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Ш.АЛТАНЦЭЦЭГ