Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 78

 

 

 

 

 

 

 

 

2020 оны  03 сарын 03 өдөр                 Дугаар 2020/ШЦТ/78                                  Зуунмод сум

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,

шүүгдэгч Г.Ц , түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х  овгийн Г ийн Ц д холбогдох эрүүгийн 1934000000494 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.       

      

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Баянхонгор аймагт 1969 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 51 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 2 хүүхэд бэрийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүрэг 1 дүгээр хороо 2-а-4 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх МП69021964 дугаарын регистртэй, Х  овгийн Г ийн Ц

 

                                   Холбогдсон хэргийн талаар

                                  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Г.Ц  Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцсэн эрүүгийн 1834006860300 дугаартай Ч.Отгонбаатарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хуралдаанд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан хариуцлагыг сануулж, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны” дараа буюу 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хохирогч Б.Т ийг яллагдагч Ч.Отгонбаатарыг хутгалсан гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ц :

...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Дахин мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ.

 

Эрүүгийн 1934000000494 дугаартай хэрэгт Б.Т  /хх-ийн 10-14, 42-43 дугаар хуудас/, гэрч Ч.Отгонбаатар /хх-ийн 15-17 дугаар хуудас/, гэрч Б.Дашзэвэг /хх-ийн 18-21 дүгээр хуудас/, гэрч П.Түмэндэлгэр /хх-ийн 22-26 дугаар хуудас/, гэрч Г.Ц  /хх-ийн 27-28 хуудас/, гэрч Б.Хүрэлмаа /хх-ийн 29-30 дугаар хуудас/,/, гэрч С.Мягмарсүрэн /хх-ийн 44-45 дугаар хуудас/, гэрч Г.Ц  болон гэрч П.Түмэндэлгэр нарын нүүрэлдүүлж байцаасан тэмдэглэл /хх-ийн 66-68 дугаар хуудас/, гэрч Г.Ц гийн мэдүүлэг /хх-ийн 69-70 дугаар хуудас/, яллагдагч Г.Ц  /хх-ийн 71-76 дугаар хуудас/, нарын мэдүүлгүүд болон Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 17 дугаартай шүүх хурлын тэмдэглэл /хх-ийн 31-41 дүгээр хуудасТөв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 292 дугаартай шүүх хурлын тэмдэглэл /хх-ийн 46-65 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73 дугаар хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 79 дүгээр хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 80 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 81 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 82 дугаар хуудас/, 1834003680300 дугаартай хэргийн хууль сануулсан баримт /хх-ийн 84 дүгээр хуудас/, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 292 дугаартай шүүгчийн захирамж /хх-ийн 85-89 дүгээр хуудас/, яллагдагч Г.Ц гийн мэдүүлэг /хх-ийн 94-98 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Шүүгдэгч Г.Ц  нь Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцсэн эрүүгийн 1834006860300 дугаартай Ч.Отгонбаатарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хуралдаанд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан хариуцлагыг сануулж, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны” дараа буюу 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хохирогч Б.Т ийг яллагдагч Ч.Отгонбаатарыг хутгалсан гэж зориуд худал мэдүүлэг өгсөн үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн Эрүүгийн 1834003680300 дугаартай хэрэгт мэдүүлсэн хохирогч Б.Т ийн өгсөн ...Отгонбаатар надруу чи миний жолоочийг явуулчихлаа гээд гараараа нүүр лүү нэг удаа цохисон тэгээд би унахдаа баруун нүдээрээ дэргэд байсан машины аккумляторыг баруун нүдээрээ мөргөсөн... /хх-ийн 11-12 хуудас/, хохирогч Б.Т ийн дахин өгсөн ...Миний хувьд Отгонбаатарын өмгөөлөгч Хүрэлбаатар ирээд Отгонбаатарыг цус алдаад хагалгаанд орох гэж байгаа. Чи өөрөө уначихсан гээд шүүхэд хэлчих чамд ямар ч ял ирэхгүй харин торгууль ирнэ тэрийг нь би аргалчихна гэж хэлээд гуйгаад байхаар нь шүүх хурал дээр хоёр согтуу хүн нэг нэгнийгээ түших гэж байгаад тэгсэн юмаа гэж хэлсэн... ...тэндээ архиа ууж байхад Отгонбаатартай ирсэн жолооч нь тан нар мөдгүй юм байна гэж хэлээд яваад өгчихсөн юмаа тэгж байтал намайг Отгонбаатар чи жолооч явуулчихсан юмуу гэж хэлээд намайг гараараа нэг удаа цохисон юмаа тэгээд л миний нүд сохорсон байгаа... ...миний хувьд хууль мэдэхгүй мөн Отгонбаатарыг өмгөөлөгчтэйгээ ирээд гуйгаад байхаар нь тэгээд мэдүүлчихсэн юмаа... /хх-ийн 42-43 хуудас/, Эрүүгийн 1834003680300 дугаартай хэрэгт яллагдагч Ч.Отгонбаатарын гэрчээр өгсөн ...би жаахан бухимдаж уурлаад Т ийг баруун гарын ар толгой хавьд нь нэг удаа цохисон тэгээд Т  урагшаа тонгойгоод унасан тэгээд босоод ирсэн чинь баруун нүдний доод талд язарсан жаахан цус гарч байсан... /хх-ийн 16-17 хуудас/, гэрчээр өгсөн П.Түмэндэлгэрийн ...тэгээд шөнө 02 цагийн үед Отгонбаатар Т ийг гараараа нүүрэнд нь цохих шиг болсон. Тэгээд Т ийн нүүрнээс цус гараад байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 22-26 хуудас/, гэрчээр Г.Ц гийн "...Би Отгонбаатар гэх хүнтэй найз нөхдийн холбоотой байдаг юмаа...Т ийнд очоод Отгонбаатар авч очсон нэг шил архи гаргаж өгөөд бид нар хувааж уусан... тэгээд бөөндөө эргээд Даш гэдэг айлынд очоод Т  нэг шил архи гаргаж ирээд тэр архиа ууцгааж байсан...Отгонбаатар Т  хоёр баруун орны доод хэсэгт сууж байсан тэгээд би сайн анзааралгүй байж байтал Т  цаашаа ойчих шиг болсон тэгээд цаад талд байсан аккумлятор дээр очоод босоод ирэхдээ нүдний тэр хавь шалбарчихсан цус гарчихсан байсан... /хх- ийн 27-28 хуудас/, гэрч Г.Ц , Л.Түмэндэлгэр нарын нүүрэлдүүлж мэдүүлэг авахад гэрч Г.Ц гийн өгсөн.. тухайн үед Отгонбаатар Т ийн баруун гар талд сууж байсан тэгж байтал Т  Отгонбаатарыг цохих шиг болсон тэгээд Отгонбаатар Т ийг түлхсэн...Отгонбаатарын цээжний зүүн хэсэгт цус болсон байсан. Миний хувьд архи уусан байсан согтуу байсан... /хх-ийн 66-68 хуудас/, гэрч Г.Ц , Л.Түмэндэлгэр нарын нүүрэлдүүлж мэдүүлэг авахад гэрч Л.Түмэндэлгэрийн өгсөн ...Т  Отгонбаатарыг цохиж зодсон зүйл байхгүй харин Отгонбаатар Т ийг гараа зангидаж байгаад л цохисон...Т  ямар нэгэн байдлаар цохисон зүйл байхгүй. Мөн Отгонбаатарын биеэс цус гарсан зүйл огт байгаагүй. Миний хувьд архи хэрэглэсэн зүйл байхгүй эрүүл саруул байсан... /хх-ийн 66-68 хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 292 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан мэдүүлэг /хх-ийн 46-65 хуудас/ зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.  

 

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх үйл баримтад хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:   

Шүүгдэгч Г.Ц гийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр эрүүгийн 1834006860300 дугаартай Ч.Отгонбаатарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хуралдаанд хохирогч Б.Т ийг яллагдагч Ч.Отгонбаатарыг хутгалсан гэж зориуд худал мэдүүлэг өгсөн үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар худал мэдүүлэг өгч болохгүй тухай хууль сануулсаар байтал зориуд худал мэдүүлэг өгсөн, өөрөө түүнийг хүсч үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Г.Ц г бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж шүүхэд зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Мөн шүүгдэгч Г.Ц  нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болсныг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Г.Ц гийн санаатай гэм буруутай үйлдлийн улмаас Б.Т ийн нэр төр, алдар хүндэд хохирол учирсан байна.

 

Эрүүгийн 1834006860300 дугаартай Ч.Отгонбаатарт холбогдох хэргийн хохирогч Б.Т  нь энэ талаар хохирол нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүх шүүгдэгч Г.Ц д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг тус тус тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 1934000000494 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г.Ц  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

     Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1., 31.3.1., Эрүүгийн хэрэг хянан

   шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 37.1

                        дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус

                                       заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х  овгийн Г ийн Ц г бусдыг гэмт үйлдсэн гэж шүүхэд зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х  овгийн Г ийн Ц г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.    

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х  овгийн Г ийн Ц д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн 3 /гурав/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

     

4. Эрүүгийн 1934000000494 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г.Ц  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.

 

5. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х  овгийн Г ийн Ц д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

                                                                                              

6. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х  овгийн Г ийн Ц д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ш.ГАНДАНСҮРЭН