| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2016/0307/И |
| Дугаар | 356 |
| Огноо | 2016-12-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 356
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: Хас банкны Замын-Үүд тооцооны төвийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг Үүдийн 3-7 тоотод оршин суух Жунай овогт Санзайсүрэнгийн Мэндсайхан /РД: ЕЭ72080761, утас: 96667357/,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг Үүдийн 3-7 тоотод оршин Төмөрбаатар овогт Баярсайханы Чинбат /РД: ЕЙ72031637, утас 99879253/ нарт холбогдох
“Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 23,164,648.90 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны Замын-Үүд тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч С.Мэндсайхан, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Чинбат нар нь 2013 оны 05 сарын 21-ний өдөр 1390004468 тоот зээлийн гэрээгээр 35,000,000 төгрөгийн зээлийг сарын 1,9 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай суудлын автомашин авах зориулалтаар авсан. Мөн нэмэлтээр 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 1390008241 тоот зээлийн гэрээгээр 7,500,000 төгрөгийн зээлийг 2,4% хүүтэй, 36 сарын хугацаатай орон сууцны байрны засварт зориулан авсан. Баталгаат ипотекийн 1390002180–01 дугаар хавсралтаар: 1. Дорноговь аймаг, Замын-Үүд сум 2-р баг, Үүдийн 3-7 тоот, Хувийн сууц 96 м2 талбай бүхий Y-0714000688 Г-000117157 дугаартай хашаа байшин, 2. Дорноговь аймаг Замын-Үүд сум 2-р баг, Үүдийн 3–7 тоот , 500 мкв, Г-0084760 дугаар гэрчилгээтэй эзэмших эрхтэй газар,
Барьцааны гэрээний 1390004468–01 дугаар хавсралтаар: 1. 35-75ДГО улсын дугаартай Northbenz маркын цагаан өнгөтэй, LBZ446DB17A006152 apaлын дугаартай ачаа автомашин,2. 97-75ДГО улсын дугаартай LCT маркын, улаан өнгөтэй, LA99C328380CHC328 apaлын дугаартай чиргүүл,
Барьцааны гэрээний 1390008241–01 дугаар хавсралтаар: 1. 35-75ДГО улсын дугаартай Northbenz маркын цагаан өнгөтэй, LBZ446DB17A006152 apaлын дугаартай ачаа автомашин, 2. 97-75ДГО улсын дугаартай LCT маркын, улаан өнгөтэй, LA99C328380CHC328 apaлын дугаартай чиргүүл зэргийг барьцаалсан.
Барьцаат зээлийн 1390004468, 1390008241 дугаар гэрээний гол нөхцөл нь тус гэрээний 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу зээлдэгч нь сар бүр зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2015 оны 03 дугаар сараас хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн ба 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 1390004468 зээлийн нөхцөлийг өөрчлөн 1390008886 тоот зээлийн гэрээгээр 15,312,500 төгрөгийг сарын 1.9% хүүтэй, 25 сарын хугацаатай болгож өөрчилсөн. Мөн 2015 оны 06 дугаар сараас эхлэн 1390008241, 1390008886 тоот зээлийн гэрээг дахин хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн ба тус зээлүүдийг 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн нөхцөлийг өөрчлөн 1390010209 тоот зээлийн гэрээгээр 19,700,657.90 мөнгийг сарын 2.0% хүүтэй, 36 сарын хугацаатай болгож өөрчилсөн. Гэвч зээлдэгч 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш зээлийн төлбөр төлөөгүй 283 хоног болж байна. Энэ хугацаанд Банкны зүгээс зээлдэгч Санзайсүрэн овогтой Мэндсайхан, хамтран үүрэг гүйцэтгэгч Баярсайхан овогтой Чинбат нарт гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж шаардаж байсан боловч гэрээний үүргээ хэрэгжүүлж, тодорхой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн. Дээрх үндэслэлүүдээр зээлийн гэрээг үргэлжүүлэх боломжгүй болж 1390004468, 1390008241, 1390008886, 1390010209 дугаар гэрээнүүдийн 5 дугаар зүйлд заасны дагуу гэрээг цуцалж байгаа болно. Иргэний Хуулийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24.3, зээлийн гэрээг тус тус үндэслэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. 2016 оны 10 дугаар сарын 27-ний өдрийн байдлаар зээлдэгч Санзайсүрэн овогтой Мэндсайхан, хамтран үүрэг гүйцэтгэгч Баярсайхан овогтой Чинбат нарын төлбөл зохих зээлийн төлбөр дараах байдалтай байна. Зээлийн үндсэн төлбөр 19,500,657.90 төгрөг хүү 3,635,658 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,333 төгрөг, нийт 23,164,648.90 төгрөг байна. Иймд зээлийн нийт төлбөр болох 23,164,648.90 төгрөгийг зээлдэгч Санзайсүрэн овогтой Мэндсайхан, хамтран үүрэг гүйцэтгэгч Баярсайхан овогтой Чинбат нараас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах талаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Хас банкны Замын-Үүд тооцооны төв шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Зээлдэгч С.Мэндсайхан нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа юм. 1390010209 тоот зээлийн хугацаа хэтэрсэн төлбөрийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 7,000,000 төгрөгийн төлөлт төлж хэвийн болгосон тул хамтран хариуцагч Б.Чинбатаас татгалзаж байна. Үлдэгдэл 16,164,648.90 төгрөгийг 1390010209 тоот зээлийн хуваарийн дагуу төлөхөөр болсон. Тиймээс уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч С.Мэндсайхан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Хас банкны гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Уг шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч айна. С.Мэндсайхан миний бие нь Хас банкнаас 35,000,000 төгрөгийг зээл авсан болно. Тухайн зээлээс 19,500,000 төгрөгний үлдэгдэл байгаа бөгөөд зээлийг цаг хугацаанд нь төлөхгүй байснаас зээл хүүгийн алдангид орж үндсэн зээлээ 3,000,000 төгрөг, хүү алданги 4,000,000 төгрөг болж нийт зээл 23,164,648 төгрөг болсон байна. Хас банкны эдийн засагч 11 дүгээр сарын 30-нд багтааж зээлийн хүү болох 4,000,000 төгрөг, үндсэн зээл болох 19,500,000 төгрөгнөөс 3,000,000 төгрөг хасч нийт 7,000,000 төгрөгийг бэлэн төлж зээлийг хэвийн болгож хуваарьт нь оруулахыг шаардсан. Иймээс би 11 дүгээр сарын 30-нд багтааж 7,000,000 төгрөгийг зээлэнд хийж зээлийг ердийн хуваарьт нь оруулсан болно. Зээлийн үлдэгдэл болох 16,164,648 төгрөгийг зээлийн хуваарийн дагуу төлж барагдуулна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны Замын-Үүд тооцооны төв нь хариуцагч С.Мэндсайхан, Б.Чинбат нарт холбогдуулан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 23,164,648.90 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч хариуцагч С.Мэндсайхан, Б.Чинбат нарт холбогдуулан зээл, зээлийн хүү нэхэмжилсэн боловч хариуцагч Б.Чинбатаасаа татгалзсан. Хариуцагч С.Мэндсайхан нь 23,164,648.90 төгрөгөөс 7,000,000 төгрөгийг төлж 16,164,648 төгрөг үлдсэн ба уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай тайлбар ирүүлсэн, уг тайлбарыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн тухай тайлбарыг тус тус шүүхэд гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгч Хас банкны Замын-Үүд тооцооны төв нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273,774 төгрөгний 50 хувь болох 136,887 төгрөгийг төрийн сангаас, тэмдэгтийн хураамж 50 хувь болох 136,887 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Хас банкны Замын-Үүд тооцооны төвийн нэхэмжлэлийн шаардлага 16,164,648 төгрөгийг хариуцагч С.Мэндсайхан нь төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Хас банкны 061400941 тоот дансанд төлсөн 273,774 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 136,887 төгрөг, хариуцагч С.Мэндсайханаас 136,887 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Замын-Үүд тооцооны төвд олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ