Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 83

 

 

 

 

 

 

 

 

2020 оны  03 сарын 16 өдөр                 Дугаар 2020/ШЦТ/83                                  Зуунмод сум

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд,

улсын яллагч П.Даваасүрэн,

шүүгдэгч Ш.Ё , түүний өмгөөлөгч Ц.Цэрэнням,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б ,

иргэний нэхэмжлэгч Г.Н ,

иргэний нэхэмжлэгч А.Р , түүний өмгөөлөгч Д.Дамбий-Ядам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д  овгийн Ш ын Ё д холбогдох эрүүгийн 1834008100536 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

    

                                 Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Баянхонгор аймагт 1975 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, түүх нийгмийн багш мэргэжилтэй, Баянгол дүүргийн 28 дугаар сургуульд түүх нийгмийн багш ажилтай, ам бүл 1, Улаанбаатар хот Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол 13-67 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, - дугаарын регистртэй, Д  овгийн Ш ын Ё

 

                                        Холбогдсон хэргийн талаар

                                      /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Ш.Ё  нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Аргалант сумын хөшөөт 2 дугаар багийн нутаг “Хиаман цех” гэх газрын засмал замын 91 дэх киллометрийн шонгийн орчимд Г.Н гийн эзэмшлийн “Тоёота эстима” маркийн 75-12 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 10.6-д заасан “... Гүйцэд түрүүлэхийг хориглох тохиолдолд д/гүйцэд түрүүлж байгаа буюу тойрон гарч байгаа талаар, мөн зүүн гар тийш эргэх дохио өгсөн тээврийн хэрэгслийг /баруун гар талаар гүйцэж түрүүлэхийг зөвшөөрснөөс бусад тохиолдолд/ гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Тоёота эстима” маркийн 75-12 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан иргэн Н.А ы эрүүл мэндэд хүнд, Ц.У , Г.Б  нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                             

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нараас

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Ё :

...2018 оны 10 сарын 11-ний өдөр байсан.Тухайн өдөр Баянхонгор явах ажил гараад явсан. Баяраа намайг машин бариад яв гэхээр нь би барьсан. Машинаа бариулсан итгэлийг нь эвдээд аваар гаргасан уучлаарай. Урд талд Лексус 470 маркын машин явж байсан. Түүний өмнө цагаан портер байсан. Тэгээд тэр 2-ыг гүйцэт түрүүлэх гээд Б гаас машин байна уу гэхэд байхгүй гэсэн. Тэгээд гүйцэж түрүүлэх гээд хажуугаар нь гараад иртэл 470 давхар гараад ирсэн. Тэгээд 3 дугаар эгнээ үүсгээд Б  боль гэсэн боловч зогсоогүй, үйлдлээ гүйцээх гэсэн. Тэгээд хажуугаас түс гээд цохих шиг болсон. Тэгээд аваар гарсан... гэж,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б :

...Бид нар хуриманд 3 машинтай явж байсан. Би 2 жил л жолоо барьсан учраас хол замд жолоо барьхад хэцүү гээд ах маань найз маань олон жил жолоо барьж байгаа, чи тэрнээр машинаа бариул гэсэн. Тэгээд би жолоогоо шилжүүлсэн. Тэгээд замд явж байхад урд явж байсан тэр 470, портер 2 хоорондоо ярьсан юм шиг удаан яваад байсан. Манай машин гүйцэт түрүүлэх гэж байхад давхар гарч ирсэн. Манай машин сигнаалдаад байхад яваагүй хэрнээ давхар гараад ирсэн. Би бүр гайхсан. Тэгээд осол гарчихаад би арай хийж сэртэл бид нар бүгдээрээ дүүжлэгдсэн байдалтай байсан. Тэгээд жолооч ахыг би сэрээсэн. Тэгээд би аврал ирээд хүүхэд маань цус нөжиндөө холилдсон байхад тэр портер, 470-ын хүмүүс ирээгүй Тэгээд жолооч ах хүүхдийг нь аваад явъя гээд явсан. Тэр үед араас машин иртэл нөхөр маань байсан. Нөхөр маань бууж ирээд хүүхдээ аваад шууд эмнэлэг рүү явсан. Би одоо л тэр хүний царайг харж байна. Тэгчихээд эвдрэл хохирлын мөнгө нэхэмжилнэ гэхээр зүрх шимширч байна. Миний хүүхэд мэдрэлийн эмчийн хяналтанд эм уугаад өдөр болгон сэргээн засах эмчилгээнд явж байна. Цаашдаа хэдэн жил миний хүүхэд тэгж зовохыг мэдэхгүй байна. Нэхэмжлэх зүйл алга. Ах дүү нарынхаа боломжоор хүүхдээ эмчлүүлж босгоод ирсэн. Би гомдолгүй байгаа. Гэхдээ энэ хүн сэтгэлээрээ надад туслах хэрэгтэй. Мэдрэлийн эмчийн хяналтанд байх ямар хэцүү болохыг энэ хүн өөрөө гадарлах байх. Миний хүүхэд бүтэн гүйж чаддаггүй. Энэ хүн манай нөхөртэй яриад 10.500.000 төгрөгийг өгөөд, өөр илүү өгч чадахгүй нь гэсэн байсан. Би нөхөртөө өөрөө шийд гэж хэлсэн. Мөнгө нэхээд ч энэ хүн төлж чадахгүй байх. Энэ хүнийг би хармааргүй байна. Би хүүгийнхээ шаналж байгааг хараад хэцүү байна. Миний хүүгийн биеийг миний нөхрөөс асуудаг юмуу би мэдэхгүй. Баасандорж мөн хагалгаанд ороод ажил хийж чадахгүй байгаа. Би энэ хэрэгт буруутай юм шиг санагдаад байна. Тэр хүүхэд ажил хийж байсан бол гэж бодогдоод хэцүү байна. Нэхэмжлэх зүйл гэвэл манай нөхөр энэ 2-ын хооронд ярьсан юм байгаа байх... гэж,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч А.Р :

...2018 оны 11 сарын 10-нд Өвөрхангай руу явж байсан. Тэгээд би Бүдрагчаагийн машиныг гүйцэт түрүүлэх гээд гэрэл дохиогоо өгсөн. Тэгээд би гүйцэт түрүүлсэн. Би замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй. Би гүйцэт түрүүлж байтал хойноос аймар хурдтай машин гарч ирээд замын хажуу руу орсон. Миний араас замын хөвөөгөөр орж ирээд намайг хамаад замын цаад руу орсон. Би бол дүрмээрээ явж байсан... гэж,

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Г.Н :

...2018 оны 10 сарын 11-нд хотоос гарсан. Миний машин сүүлдэж явсан. Эмээлт хавьцаа зогсоод эд нар намайг хүлээж байсан. Тэгээд аккумлятор нь суугаад би очиж холбоод асаагаад хөдөлсөн. Миний машин 80 км цагийн хурдтай явж байсан. Тэгээд уул даваад явж байтал өмнө нь нэг машин онхолдсон байсан. Тэгээд дөхөж очоод хартал манай машин онхолдсон байсан. Тэр машинаас манай эхнэр гараад ирчихсэн байсан. Тэр газар наана нь Лексус 470, портер 2 зогсож байсан. Тэгээд тухайн үед хүүхдээс маань бусад нь босоод ирсэн байсан. Тэгээд би хүүхдээ аваад эмнэлэг явсан... гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн 1834008100536 дугаартай хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б  /хх-ийн 74-76 дугаар хуудас/, хохирогч Г.Б  /хх-ийн 78-79 дүгээр хуудас/, иргэний нэхэмжлэгч Т.Н  /хх-ийн 80-82 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч А.Б  /хх-ийн 84-86, 88 дугаар  хуудас/, гэрч А.Б  /хх-ийн 89-92, 94-95 дугаар хуудас/, гэрч А.Эрдэнэчимэг /хх-ийн 98-99 дүгээр хуудас/, насанд хүрээгүй гэрч Р.А  /хх-ийн 100 дугаар хуудас/, гэрч Д.Одончимэг /хх-ийн 101 дүгээр хуудас/, гэрч С.Б  /хх-ийн 102-105 дугаар хуудас/, гэрч Т.Полоож /хх-ийн 106-107 дугаар хуудас/, гэрч Ц.У  /хх-ийн 108-109 дүгээр хуудас/, гэрчээр Г.Б  /хх-ийн 110-112 дугаар хуудас/, яллагдагч Ш.Ё  /хх-ийн 196-197 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,  

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 12319 дугаартай дүгнэлт /хх-ийн 123 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 12733 дугаартай дүгнэлт /хх-ийн 127 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 12342 дугаартай дүгнэлт /хх-ийн 131 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 12727 дугаартай дүгнэлт /хх-ийн 137 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 12723 дугаартай дүгнэлт /хх-ийн 143 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 12728 дугаартай дүгнэлт /хх-ийн 12728 дугаар хуудас/,

Замын цагдаагийн газрын шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн 131 дугаартай дүгнэлт /хх-ийн 154 дүгээр хуудас/,

“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 11709666 дугаартай хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 162-167 дугаар хуудас/,

“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11693010 дугаартай хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 172-178 дугаар хуудас/,

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 183-188 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-17 дугаар хуудас/, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 18-25 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 26-39 дүгээр хуудас/, хохирогч Р.А гын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 41 дүгээр хуудас/, хохирлын баримтууд /хх-ийн 44-71 дүгээр хуудас/, А.Р- ын хүсэлт /хх-ийн 114 дүгээр хуудас/, А.Эрдэнэчимэгийн хүсэлт /хх-ийн 115 дугаар хуудас/, Д.Одончимэгийн хүсэлт /хх-ийн 119 дүгээр хуудас/, шүүгдэгч Ш.Ё гийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 198-203 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 209 дүгээр хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

   

Шүүгдэгч Ш.Ё  нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Аргалант сумын хөшөөт 2 дугаар багийн нутаг “Хиаман цех” гэх газрын засмал замын 91 дэх киллометрийн шонгийн орчимд Г.Н гийн эзэмшлийн “Тоёота эстима” маркийн 75-12 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 10.6-д заасан “...Гүйцэд түрүүлэхийг хориглох тохиолдолд д/гүйцэд түрүүлж байгаа буюу тойрон гарч байгаа талаар, мөн зүүн гар тийш эргэх дохио өгсөн тээврийн хэрэгслийг /баруун гар талаар гүйцэж түрүүлэхийг зөвшөөрснөөс бусад тохиолдолд/ гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Тоёота эстима” маркын 75-12 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан иргэн Н.А ы эрүүл мэндэд хүнд, Ц.У , Г.Б  нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б гийн ...Ослын улмаас хүү Н.А ы тархины гүнд цус харвалт, бяцралт, судас задарсан гэмтэлтэй. Үүнээс үүдэн зүүн талд саажилт, таталт өгдөг болсон. Нүүрний хэсэгт маш их сорви, шарх үүссэн. Одоо байнгын асаргаа эмчилгээнд байна. Бид нар зөвхөн хүүхдийн эмчилгээнд зориулж 20 орчим сая төгрөг гаргаад байна... /хх-ийн 74-76 дугаар хуудас/,

гэрчээр С.Б гийн ... Би тэр үед бол өөрөө 75-12УНҮ o.estima  маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад эмээлт өнгөртөл яваад замдаа зогсож урд талын Баяраа ахын машинд сууж явсан Ёндон гээд байсан найз нь манай машиныг барьж намайг хол замд эмэгтэй хүн хэцүү гээд болиулсан... Замдаа манай машины аккумлъятор суугаад холбож асаагаад явах үед би бүх хүмүүсийг бүсийг нь зүүлгээд жолооч ахыг бас зүү хол замд аюултай гэж хэлэхэд бүсээ зүүсэн. Тэгээд цааш хөдлөөд явж байтал машины юм шатаж байгаа юм шиг үнэр гараад байхаар нь жолоочид хэлэхэд хөл тормосоо авалгүй яваад байсан байна лээ. Тэгээд буулгаад цаашаа явж байх үед жолооч 120-140 км цагийн хурдтай яваад байхаар нь та зөөлөн яв арын машинуудтайгаа цух явахад болно гэж хэлэхэд тоолгүй давхиад байсан. Тэгээд замд явж байхад манай урд талд хар өнгийн lexus 470 маркын тээврийн хэрэгсэл явж байсныг гүйцэж түрүүлэх гээд нилээн холоос над руу эсрэг урсгалд явж байгаа эсэхийг харуулж би байхгүй байна гэж хэлээд эсрэг урсгалд ороход урд явж байсан машин давхар гүйцэж түрүүлэх гээд эсрэг урсгалд орсон. Тэгтэл манай жолооч замын урд шороон хэсэгт ороод гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн. Тэгэхээр нь би жолоочид зогсоочээ гэж хэлээд явж байгаад эргэж засмал замд ороход мөргөлдөх шиг болсон. Би бодохдоо урдуур нь орлоо гэж бодсон. Тэгтэл манай машин шарваж хоромхон зуурт онхолдчихсон байсан. Би нүдээ нээгээд харахад доошоо харчихсан суудлын бүсэнд дүүжлэгдээд мөн бусад хүмүүс бас дүүжлэгдээд байж байсан ... /хх-ийн 102-105 дугаар хуудас/,

иргэний нэхэмжлэгч А.Б гийн ...Улаанбаатар хотоос Төв аймгийн Аргалант сумын нутаг “Хиаман цех” гэх газар гэсэн “петровис” шатахуун түгээгүүрийн газар байдаг газрыг өнгөрөөд явж байгаад толиндоо харахад миний ард явж байсан ах А.Р  машинтайгаа гүйцэж түрүүлэх үйлдэл хийх гээд дохиод өгч байсан. Тэгээд тухайн машин нь миний машины зүүн талаар орж ирж байгаа харагдахад давхар Lexus 470 маркын зүүн талаар засмал замын шороон хэсгээр саарал өнгийн Estima маркын тээврийн хэрэгсэл гарч ирээд юу юугүй миний талаас тас гээд дуу гарч урд талд нь шороо болоод би ч машинтайгаа засмал замын хойд талын шороон хэсэг рүү орж зогссон. Тэгээд буугаад харахад миний урд талд нилээн зайтай манай ах машинтайгаа зогсож байсан. Мөн засмал замын хойд талд саарал өнгийн t.estima  маркын тээврийн хэрэгсэл онхолдоод доошоо харчихсан дотроос нь хүмүүс гарч ирээд хашиграад байхаар нь яваад очиход 1 эмэгтэй нь цагдаа дуудаарай гэхээр нь тухайн үед би Аргалант сумын цагдаад нь дуудлага өгсөн... /хх-ийн 84-86 дугаар хуудас/,

иргэний нэхэмжлэгч А.Р- ын ... 33-80 улсын дугаартай lexus 470 маркын тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэлгээг гаргуулж авах хүсэлтэй байгаа бөгөөд уг хохирлоо барагдуулмаар байна ... /хх-ийн 87-88 дугаар хуудас/,

гэрчээр А.Р- ын ... 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн өглөө 07 цагийн орчимд Улаанбаатар хотоос өөрийн эзэмшлийн 33-80 УНА улсын дугаартай Lexus-470 маркын тээврийн хэрэгсэлтэй эхнэр А.Эрдэнэчимэг охин Р.А , дүүгийн охин болох Д.Одончимэг нарын хамт Өвөрхангай аймаг руу гэр барьж өгөх гэж хөдөлсөн. Замд эмээлтийн мөнгө хураадаг товчоон дээр манай дүү болох А.Б  өөрийн эзэмшлийн машинтай гэрийн эд зүйл ачиж хүлээж байгаад миний урд түрүүлж явсан. Тэгээд Төв аймгийн Аргалант сумын засмал зам дагуу байрлах петровис шатахуун түгээгүүрийн газар өнгөрөөд нэг даваа уруудаж яваад урдаа явсан 23-51 УБҮ улсын дугаартай цэнхэр өнгийн портер маркын дүүгийн машиныг гүйцэж түрүүлэх үйлдэл хийхээр дохио өгч хажуугаар нь гарч зэрэгцээд иртэл миний машины зүүн талаар засмал замын шороо хөвөөгөөр давхар саарал өнгийн 75-12 УНҮ улсын дугаартай toyota estima маркын тээврийн хэрэгсэл давхаралдаж орж ирээд миний урдуур зүүн талаасаа баруун тийшээ хөндөлсөж орж ирээд миний машины зүүн урд талаас мөргөж миний хажууд талд буюу баруун талд явсан 25-51 УБҮ улсын дугаартай портер маркын тээврийн хэрэгслийг зүүн талын хаалганы талаас нь мөргөхөд портер замын хойд талын шороон хөвөөний жалга руу орж зогссон. Харин би тэр чигтээ замын хойд талын шороон хөвөөгөөр орж байхад нөгөө 75-12 УНҮ estima маркын тээврийн хэрэгсэл маш их хурдтай миний урдуур давхиж өнгөрөөд шороон зам руу орж байх шиг харагдаад бөөн шороо босоод явчихсан... ... намайг 25-51 УБҮ улсын дугаартай портер маркын тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийхээр дохио өгөөд толиндоо ар талаа хараад урд талын эсрэг урсгалаа хараад үйлдлээ хийхэд бол ямар нэгэн машин бол байгаагүй... ...би тэр машиныг гүйцэж түрүүлэхдээ бол 50-60 км цагийн хурдтай гүйцэж түрүүлэх үйлдэл хийж байсан байх.. /хх-ийн 94-95 дугаар хуудас/,

иргэний нэхэмжлэгч Г.Н гийн ... тухайн үед бол 75-12 УНҮ улсын дугаартай т.истима маркын тээврийн хэрэгслийг маань манай эхнэр С.Б  жолоодож яваад эмээлтийн товчоо хүртэл яваад тэндээс урд талын машинд явсан Ёндон гээд байсан хүнээр арай настай хол замд дээр байх гэж жолоо бариулсан. Тэгтэл зам тээврийн осол гарсан байсан.... Би тээврийн хэрэгсэлд учирсан 3.875.000 төгрөгийн хохирлоо буруутай этгээдээс гаргуулах хүсэлтэй байна... /хх-ийн 81-82 дугаар хуудас/,

гэрч Г.Б ийн ... 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэр бүлийн хүмүүс болох бэр эгч С.Б , ээжийн эгч У , аавын хамаатан Полоож нарын хамт Баянхонгор аймаг руу хуримд оролцохоор Өргөө кино театрын орчмоос ахын ярьсан машин болох 75-12 УНҮ улсын дугаартай тоёота истима маркын тээврийн хэрэгсэлд сууж 09 цагийн үед Улаанбаатар хотоос гарсан. Тэгээд Баянхонгор аймаг явах замд Төв аймгийн Аргалант сумын нутаг “Хиаман цех” гэх газрын орчимд зорчиж явсан тээврийн хэрэгсэл зам тээврийн осолд орж онхолдсон. Бид нарыг явж байхад манай машины урд талд хар саарал өнгийн лексус 470 маркын машиныг гүйцэж түрүүлэх гээд эсрэг урсгалд ороход уг лексус 470 маркын тээврийн хэрэгсэл давхар урдуур нь дарж орж ирсэн. Тэгээд манай жолооч уг машинаас гарах гээд замын урд талын шороон хөвөө рүү орж буцаж дараад нэг мэдэхэд түс тас хийгээд засмал замын хойд талд онхолдсон байсан... /хх-ийн 110-112 дугаар хуудас/,

гэрч А.Эрдэнэчимэгийн ... Манай нөхөр А.Р  урд явсан 23-51 УБҮ улсын дугаартай цэнхэр өнгийн портер маркын тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд зэрэгцээд ирж байхад манай машины зүүн талаар давхар засмал замын шороон хэсгээр саарал өнгийн машин орж ирж манай машины урдуур хөндлөн орж мөргөж битүү шороо босоод явчихсан. Тэгээд манай машин баруун тийшээ болж хажуу талдаа явсан 23-51 УБү улсын дугаартай цэнхэр өнгийн портер маркын тээврийн хэрэгслийг зүүн талаас нь мөргөж өөрсдөө замын хойд талын шороон хэсгийн жалга руу орж хэсэг яваад эргэж шороон хэсэг дээр гарч ирээд зогссон. ...Манай нөхөр А.Р  гүйцэж түрүүлэхдээ толиндоо хараад дохио өгөөд гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн... /хх-ийн 98-99 дүгээр хуудас/,

гэрч Ц.У гийн ... тухайн залуу машиныг барьж яваад нөхөрлөл сангийн аж ахуй буюу Аргалант сумын ойролцоо гэсэн засмал зам дээр урд явсан машинаа гүйцэж түрүүлж байгаад зам тээврийн осол гаргасан... ... надад одоо гомдол санал гэх зүйл байхгүй. Холбогдох эмнэлгээр намайг үзүүлж өгсөн... /хх-ийн 108-109 дүгээр хуудас/,

яллагдагч Ш.Ё гийн ...Би 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос найз Баяраа, Баяраагийн авгай, түүний найзуудын хамт явж байсан. Тэгээд явж байтал Баяраа надад хандан дүүгийн машиныг бариад Баянхонгор аймаг явчих гэж хэлсэн. Тэгээд эмээлтийн тэнд дүүгийнх нь Естима маркын 75-12 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон. Тэр машинд 6 хүн сууж явсан. Тэгээд Улаанбаатар хотоос гараад 90 киллометр орчим явж байтал миний урд хар өнгийн Lexus 470 маркын 33-80 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл түүний урд 23-51 УБҮ улсын дугаартай портер маркын тээврийн хэрэгсэл их удаан явж байсан. Би тэр 2 машиныг гүйцэж түрүүлэх гээд эсрэг урсгалд ортол миний урд явж байсан Lexus 470 маркын 33-80 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл намайг харалгүй миний урдуур орчихсон юм. Би 33-80 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөн гүйцэж түрүүлэх гээд шороон замруу шахагдаж орсон. Тэгээд шороон замаар 100 гаран метр яваад цонхоороо хартал машин байхгүй байсан. Тэгээд гүйцэж түрүүлчихлээ гэж бодоод хар зам руу ортол миний хажуу талаас Lexus 470 маркын 33-80 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөсөн. Тэгээд миний жолоодож явсан машин зам дээр 2 эргээд онхолдсон... ...Би ердийн хөдөлгөөн хийсэн үедээ удаан явж байсан. Lexus 470 маркын 33-80 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үедээ хазаа нэмж 80 киллометр цагийн хурдтай болсон ... /хх-ийн 196-197 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,  

шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 12319 дугаартай ...Р.А гийн биед гэмтэл тогтоогдоогүй... талаарх дүгнэлт /хх-ийн 123 дугаар хуудас/,

шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 12733 дугаартай ... У ийн биед баруун өвдөгний үений зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 127 дугаар хуудас/,

шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 12342 дугаартай ...Ш.Ё гийн биед учирсан гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 131 дүгээр хуудас/,

шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 12727 дугаартай ... Г.Б ийн биед зүүн зулай дэлбэнгийн хатуу хальсны доорх хурц цусан хураа, хуйхны цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөх хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 137 дугаар хуудас/,

шинжээчийн 2010 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 12723 дугаартай ...Н.А ы биед духны баруун дэлбэн, баруун чамархай, зулайн дэлбэнгийн хатуу хальсны доорх цус харвалт, нүүрэнд зулгаралт, зүүн зовхинд цус хуралт бүхий хүнд зэргийн гэмтэл учирсан талаарх дүгнэлт /хх-ийн 134 дүгээр хуудас/,

шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 12728 дугаартай ...С.Б гийн биед учирсан гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй... талаарх дүгнэлт /хх-148 дугаар хуудас/,

“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 11709666 дугаартай хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 162-167 дугаар хуудас/,

“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11693010 дугаартай хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 172-178 дугаар хуудас/,

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 183-188 дугаар хуудас/,

Төв аймаг дахь Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 131 дугаартай... 1. Т.Estima маркийн 75-12 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ш.Ё  нь “Замын хөдөлгөөний дүрмийн 10.6-д заасан Гүйцэж түрүүлэхийг  хориглох тохиолдолд, д/ гүйцэж түрүүлж байгаа буюу тойрон гарч байгаа, мөн зүүн гар тийш эргэх дохио өгсөн тээврийн хэрэгслийг /баруун гар талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрснөөс бусад тохиолдолд/ гэсэн заалтыг зөрчсөн... талаарх,

Т.Lexus-470 маркийн 33-80 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Р , Hyundai Porter маркийн 23-51 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Б  нар нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн даалт зөрчөөгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 154 дүгээр хуудас/ болон хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-17 дугаар хуудас/, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 18-25 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 26-39 дүгээр хуудас/, хохирогч Н.А ы төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 41 дүгээр хуудас/, хохирлын баримтууд /хх-ийн 44-71 дүгээр хуудас/, шүүгдэгч Ш.Ё гийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 198-203 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 209 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.  

  

            Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Ш.Ё гийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Аргалант сумын хөшөөт 2 дугаар багийн нутаг “Хиаман цех” гэх газар “Тоёота эстима” маркийн 75-12 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 10.6-д заасан “...Гүйцэд түрүүлэхийг хориглох тохиолдолд д/гүйцэд түрүүлж байгаа буюу тойрон гарч байгаа талаар, мөн зүүн гар тийш эргэх дохио өгсөн тээврийн хэрэгслийг /баруун гар талаар гүйцэж түрүүлэхийг зөвшөөрснөөс бусад тохиолдолд/ гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Тоёота эстима” маркын 75-12 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан иргэн Н.А ы эрүүл мэндэд хүнд хохирол, Ц.У , Г.Б  нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байгаа өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй гэж үзсэн ба дээрх үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. 

 

Түүнчлэн шүүгдэгч Ш.Ё  нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт маргаагүй болно.

 

Мөн шүүгдэгч Ш.Ё гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь дангаараа яллах үндэслэл болохгүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг давхар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр, мөн шинжээчийн дүгнэлтүүд болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болж байна.  

 

Иймд шүүгдэгч Ш.Ё г Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

            Шүүгдэгч Ш.Ё гийн гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Н.А ы эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч Г.Б , Ц.У  нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан байна.

 

            Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б  нь мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч Н.А ы эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалтай холбоотой баримт гаргаж нэхэмжилсэн боловч мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд шүүгдэгч Ш.Ё , хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б , иргэний нэхэмжлэгч Г.Н  нар нь насанд хүрээгүй хохирогч Н.А ы эмчилгээний зардал болон иргэний нэхэмжлэгч Т.Н гийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол зэргийг хамтатган нийт 10.500.000 /арван сая таван зуун мянга/ төгрөг авч өгөхөөр харилцан тохиролцож, шүүгдэгч Ш.Ё  нь насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б д 5.500.000 /таван сая/ таван зуун мянга/ төгрөгийг, хохирогч Г.Б ийн эмчилгээний зардалд 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг, нийт 6.800.000 /зургаан сая найман зуун мянга/ төгрөгийг төлсөн байна.

Түүнчлэн үлдсэн 5.000 000 /таван сая/ төгрөгөөс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б д 1.125.000 /нэг сая нэг зуун хорин таван мянга/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Т.Н д 3.875.000 /гурван сая найман зуун далан таван мянга/ төгрөгийг, мөн иргэний нэхэмжлэгч А.Б д 1.147.000 /нэг сая нэг зуун дөчин долоон мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч А.Р д 3.475.000 /гурван сая дөрвөн зуун далан таван мянга/ төгрөг буюу 9.622.000 /есөн сая зургаан зуун хорин хоёр мянга/ төгрөгийг тус тус төлөхөө илэрхийлж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нартай гэрээ байгуулсан байна.

 

Харин шүүгдэгчийг хохирол төлөх тухай гэрээгээ биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар гүйцэтгүүлэхийг дурдах нь зүйтэй.

 

Мөн насанд хүрээгүй хохирогч Н.А ы хууль ёсны төлөөлөгч С.Б  нь хүүхэд Н.А ы цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч Д  овгийн Ш ын Ё гээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Ш.Ё д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүрэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа гэмт хэрэг үйлдснийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлын зохих хэсгийг төлснийг, хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, шүүгдэгч нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нартай эвлэрч, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг тэнсэж, тэнссэн хугацаанд албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүхээс хорих ялыг тэнсэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршиг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын санал хүсэлтийг харгалзан 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, мөн оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх хэд хэдэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Мөн шүүгдэгч Ш.Ё д шүүхээс хүлээлгэсэн хэд хэдэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус мэдэгдэж шийдвэрлэлээ.

 

Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэсний дагуу тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж зохицуулагдсан учраас шүүгдэгч Ш.Ё гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн үеэс хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 1834008100536 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б , хохирогч Г.Б  нарт 6.800.000 төгрөг төлснийг, хохирогч Ц.У  нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

 

 

 Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

       хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8.,

36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1

 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус

                                удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д  овгийн Ш ын Ё г замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүнд, 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Д  овгийн Ш ын Ё г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.    

                        

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д  овгийн Ш ын Ё д гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах мөн оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д  овгийн Ш ын Ё д шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

                                              

5. Эрүүгийн 1834008100536 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч Д  овгийн Ш ын Ё  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б , хохирогч Г.Б  нарт 6.800.000 төгрөг төлснийг, хохирогч Ц.У  нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д  овгийн Ш ын Ё гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн үеэс хугацааг тоолсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д  овгийн Ш ын Ё гээс нийт 9.622.000 /есөн сая зургаан зуун хорин хоёр мянга/ төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б д 1.125.000 /нэг сая нэг зуун хорин таван мянга/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч А.Б д 1.147.000 /нэг сая нэг зуун дөчин долоон мянга/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч А.Р д 3.475.000 /гурван сая дөрвөн зуун далан таван мянга/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Т.Н д 3.875.000 /гурван сая найман зуун далан таван мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

 

8. Насанд хүрээгүй хохирогч Н.А ы хууль ёсны төлөөлөгч С.Б  нь хүүхэд Н.А ы цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтыг бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

           

9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д  овгийн Ш ын Ё д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.   

 

10. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

12. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д  овгийн Ш ын Ё д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.ГАНДАНСҮРЭН