Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 93

 

 

 

 

 

 

 

 

2020 оны  03 сарын 19 өдөр                 Дугаар 2020/ШЦТ/93                                  Зуунмод сум

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,

улсын яллагч П.Даваасүрэн,

шүүгдэгч Г.Н , Б.Ш , Д.Г , тэдний өмгөөлөгч П.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д  овгийн Д-гийн Г , 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б  овгийн Б-ийн Ш ,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б  овгийн Г-ийн Н  нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1934011750039 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.       

      

                             Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Дэлгэрхаан суманд 1990 оны 7 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Улаанбаатар хот Сонгинохайрхан 20 дугаар хороо Алтан овоо 29-15 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, - дугаарын регистртэй, Б  овгийн Б-ийн Ш

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Дэлгэрхаан суманд, 1995 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр  2 хүүхдийн хамт, Төв аймаг, Дэлгэрхаан сумын Д  багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял Төв аймгийн Сум дундын шүүхийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж эдлэх ялыг 01 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 285 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан,

бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, - дугаарын регистртэй, Д  овгийн Д-гийн Г  

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Дэлгэрхаан суманд, 1995 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар хот Монос хавтангийн үйлдвэрт ажилладаг, ам бүл 4, ээж, эгч дүүгийн хамт, Төв аймаг, Дэлгэрхаан сумын Дуут хуримт 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, - дугаарын регистртэй, Б  овгийн Б-ийн Н  

 

                                   Холбогдсон хэргийн талаар

                                  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Г.Н , Б.Ш , Д.Г  нар нь бүлэглэн машин механизм ашиглан 2019 оны 12 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр баг “Мэргэн даваа” гэх газраас хохирогч Л.Б ы эзэмшлийн нэг тооны адууг хулгайлж 961.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г :

...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ш :

...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Н :

...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн 1934011750039 дугаартай хэрэгт хохирогч Л.Б  /хх-ийн 22-23 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Э.Э  /хх-ийн 32-33 дугаар хуудас/, сэжигтэн Б.Ш  /хх-ийн 68 дугаар хуудас/, яллагдагч Б.Ш  /хх-ийн 76-77 дугаар хуудас/, сэжигтэн Д.Г  /хх-ийн 78 дугаар хуудас/, яллагдагч Д.Г  /хх-ийн 86-87 дугаар хуудас/, сэжигтэн Г.Н  /хх-ийн 88 дугаар хуудас/, яллагдагч Г.Н  /хх-ийн 93-94 дүгээр хуудас/ нарын мэдүүлгүүд,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 06/495 дугаартай шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 39-49 дүгээр хуудас/,

 “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2019/496 дугаартай шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 52-62 дугаар хуудас/ болон гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /хх-ийн 6-9 дүгээр хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 12 дугаар хуудас/, хохирогчид мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 13 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжилсэн тухай прокурорын тогтоол /хх-ийн 16-17 дугаар хуудас/, хохирогч Л.Б ы 2018 оны малын А дансны хуулбар /хх-ийн 26-28 дугаар хуудас/, Нэткапитал финанс корпорафи ББСБ ХХК-ийн албан тоот /хх-ийн 30 дугаар хуудас/, 406202487 дугаартай гэрээний хуулбар /хх-ийн 103-109 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Ш ын хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 110-114 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 115, 122, 128 дугаар хуудас/, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 117-121 дүгээр хуудас/,  шүүгдэгч Г.Н ийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 123-127 дугаар хуудас/, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 285 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 130-134 дүгээр хуудас/, Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 135-138 дугаар хуудас/, хохирол төлсөн баримтууд /хх-ийн 141-142 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Шүүгдэгч Г.Н , Б.Ш , Д.Г  нар нь бүлэглэн машин механизм ашиглан 2019 оны 12 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр баг “Мэргэн даваа” гэх газраас хохирогч Л.Б ы эзэмшлийн нэг тооны адууг хулгайлж 961.700 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах хохирогч Л.Б ы ...би 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр би адуугаа хайгаад олоогүй... ...12 дугаар сарын 19-ний өглөө би адуугаа хайж байгаад Угтаалын гуравдугаар тасгийн тэндээс олсон. Адуугаа олоход нэг цавьдар морь байхгүй байсан. 12 дугаар сарын 20-ны өглөө манай гэрийн зүүн урдаас сайжруулсан шороон замын урд талаас манай цавьдар адууг нядлаад адууны толгой, арьс, гэдэс, шийрийг нь үлдээгээд махыг нь аваад явсан байсан... ...Хэргийн газар очиход толгойг нь арьсаар нь бүтээчихсэн шийрийг нь тараагаад хаячихсан байсан... /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

иргэний нэхэмжлэгч Э.Э н ...2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Б- овогтой Ш  гэх манай “Нет капитал лизинг” ХХК-тай гэрээ байгуулж 99-75 УАА улсын дугаартай тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг 10.780.000 төгрөгний барьцаанд тавьж зээл авсан. Сард 497.600 төгрөг төлөхөөр гэрээ график байгуулсан юм. Ийм учраас байгууллагын нэр дээр бүртгэлтэй байдаг юм... ...Одоогоор уг тээврийн хэрэгслийн зээл графикийнхаа дагуу хэвийн төлөгдөж байгаа 9.916.800 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа.... ...99-75 УАА улсын дугаартай тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл бол зээлийн гол хөшүүрэг байгаа юм. Тухайн тээврийн хэрэгслийг хэрэв улсын орлого болгон хураан авах юм бол манай байгууллагын зүгээс зээлдэгч Б.Ш  гэх хүнээс графикийн дагуу үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэх болно... /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

сэжигтэн Б.Ш ын ...Би 99-75 УАА улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Би тус машиныг 2019 оны 8 дугаар сарын дундуур 16 сая төгрөгийн лизингээр “Нэт капитал” банк бус санхүүгийн байгууллагаас 36 сарын хугацаатайгаар зээлээр авсан юм. Одоо Нэт капиталын нэр дээр машин маань байгаа... ...Би тус хоёр хүнтэй нэг нутгийн хүмүүс. Н  манай авга дүү байгаа юм... /хх-ийн 68 дугаар хуудас/,

яллагдагч Б.Ш ын ...Би Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Тогтоолыг ойлгосон... ...2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Г , Н  нартай утсаар холбогдоод Улаанбаатар хот Баянхошууны хөтөлийн ойролцоогоор автобусны буудал дээр Г , Н  нартай уулзаад адуу хулгайлж нядлахаар болоод миний 99-75 УАА дугаартай тоёота приус -20 маркийн тээврийн хэрэгсэлтэй Төв аймгийн Баянхангай сум яваад ойролцоогоор шөнийн 01-03 цагийн үед байх цагаа тодорхой санахгүй байна. Баянхангай сумын нутагт хээр адуу бэлчиж байсан. Тэр адуун дундаас 1 тооны цавьдар зээрд зүсмийн нас бие гүйцсэн морь Г  бугуйл шидэж барьж авах гээд бугуйлаа хүзүүнд нь углаад алдчихсан. Тэгэхээр нь би бугуйлын үзүүрээс бариад авсан. Тэгээд тухайн адууг Г  зайдан унаад бэлчээрээс нь бага зэрэг холдуулаад бид гурав элбэж янзалчихаад махыг нь машиндаа ачаад арьс толгой шийрийг нь тэндээ хаясан. Тэгээд махаа ачиж яваад замдаа эмээлтийн ойролцоо замд таарсан мал мах авах газар 572.000 төгрөгөөр зарсан. Би 252.000 төгрөгийг би  аваад нөгөө хоёрт тус бүр 160.000 төгрөг өгсөн... ...Би хохирлоо үнэлгээний байгууллагын гаргасан үнийн дүнгийн дагуу хуваагаад надад ноогдсон 321.000 төгрөгийг төлж барагдуулсан байгаа... /хх-ийн 76-77 дугаар хуудас/,

яллагдагч Д.Г гийн ...2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод гэртээ хоёр хүүхдээ хараад сууж байтал надруу найз Н  утсаар залгаад манайд хүрээд ирсэн. Тэгээд хамт байж байтал Ш  утсаар залгаад буудал дээр дуудсан. Тэгээд бид гурав уулзаад тэр хоёр ганц адуу янзлах уу чи бариад өгчих гэсэн. Тэгээд бид гурав Ш ын приус-20 маркийн 99-75 УАА улсын дугаартай машинтай бид гурав Төв айиштйг Баянхангай сум яваад ойролцоогоор шөнө 01-03 цагийн үед байх цагаа тодорхой санахгүй байна. Тэгээд Баянхангай сумын Мэргэн даваа гэх газар хээр адуу бэлчиж байсан. Тэр адуун дундаас 1 тооны цавьдар зээрд зүсмийн нас бие гүйцсэн морь би барьж авах гээд бугуйл шидээд алдсан дараа нь Ш  бугуйл шидээд барьж аваад сүргээс нь салгаж холдуулаад тэр хавьд нь хээр бид гурав элбэж янзлаад махыг нь машиндаа ачаад арьс толгой шийрийг нь тэндээ хаясан. Тэгээд махыг нь ачиж яваад замдаа эмээлтийн ойролцоо замд таарсан мал мах авах газар зарсан. Надад 160.000 төгрөг өгсөн. Хэдэн төгрөгөөр зарсныг нь би мэдэхгүй байна. Тэгээд хотруу орж ирээд намайг гэрийн ойролцоо буулгасан... /хх-ийн 86-87 дугаар хуудас/,

яллагдагч Г.Н ийн ... 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Г , Н  нартай утсаар холбогдоод Улаанбаатар хот Баянхошууны хөтөлийн ойролцоогоор автобусны буудал дээр Г , Ш  нартай уулзаад адуу хулгайлж нядлахаар болоод миний 99-75 УАА дугаартай тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй Төв аймгийн Баянхангай сум яваад ойролцоогоор шөнийн 01-03 цагийн үед байх цагаа тодорхой санахгүй байна. Баянхангай сумын нутагт хээр адуу бэлчиж байсан. Тэр адуун дундаас 1 тооны цавьдар зээрд зүсмийн нас бие гүйцсэн морь Г  бугуйл шидэж барьж авах гээд бугуйлаа хүзүүнд нь углаад алдчихсан. Тэгэхээр нь би бугуйлын үзүүрээс бариад авсан. Тэгээд тухайн адууг Г  зайдан унаад бэлчээрээс нь бага зэрэг холдуулаад бид гурав элбэж янзалчихаад махыг нь машиндаа ачаад арьс толгой шийрийг нь тэндээ хаясан. Тэгээд махаа ачиж яваад замдаа эмээлтийн ойролцоо замд таарсан мал мах авах газар 572.000 төгрөгөөр зарсан. Би 252.000 төгрөгийг би  аваад нөгөө хоёрт тус бүр 160.000 төгрөг өгсөн... ...Би хохирлоо үнэлгээний байгууллагын гаргасан үнийн дүнгийн дагуу хуваагаад надад ноогдсон 321.000 төгрөгийг төлж барагдуулсан байгаа... /хх-ийн 93-94 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 06/495 дугаартай шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 39-49 дүгээр хуудас/,

 “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2019/496 дугаартай шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 52-62 дугаар хуудас/ болон гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /хх-ийн 6-9 дүгээр хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 12 дугаар хуудас/, хохирогчид мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 13 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжилсэн тухай прокурорын тогтоол /хх-ийн 16-17 дугаар хуудас/, хохирогч Л.Б ы 2018 оны малын А дансны хуулбар /хх-ийн 26-28 дугаар хуудас/, Нэткапитал финанс корпорафи ББСБ ХХК-ийн албан тоот /хх-ийн 30 дугаар хуудас/, 406202487 дугаартай гэрээний хуулбар /хх-ийн 103-109 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Ш ын хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 110-114 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 115, 122, 128 дугаар хуудас/, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 117-121 дүгээр хуудас/,  шүүгдэгч Г.Н ийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 123-127 дугаар хуудас/, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 285 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 130-134 дүгээр хуудас/, Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 135-138 дугаар хуудас/, хохирол төлсөн баримтууд /хх-ийн 141-142 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.  

 

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх үйл баримтад хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Д.Г , Б.Ш , Г.Н  нарын бүлэглэн, машин механизм ашиглан 2019 оны 12 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр баг “Мэргэн даваа” гэх газраас хохирогч Л.Б ы эзэмшлийн нэг тооны адууг хулгайлсан үйл баримт нь шүүгдэгч Д.Г , Б.Ш , Г.Н  нар мал хулгайлах талаараа урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үгсэж, санаатай нэгдэж байгаагаараа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг хангасан.

 

Мөн бусдын малыг машин механизм ашиглан, ашиг олох санаа зорилгоор, өмчлөгч болон эзэмшигчид мэдэгдэхгүйгээр, нууц далд аргаар, эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болгон ашиг олж байгаа нь хууль бус шинжтэйг мэдсээр байж энэ нөхцөл байдлыг өөрсдөө хүсч үйлдсэн, хохирогчид учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд дээрх хууль бус шинжтэй үйлдэл нь учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, тэдэнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Д.Г , Б.Ш , Г.Н  нарыг бүлэглэн, бусдын малыг машин механизм ашиглан, хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Мөн шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь дангаараа яллах үндэслэл болохгүй бөгөөд бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байвал яллах үндэслэл болох ба энэ нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад мэдүүлгийн бус бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байна гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.Г , Б.Ш , Г.Н  нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Б д 961.700 /есөн зуун жаран нэгэн мянга долоон зуу/ төгрөгийн хохирол, хор уршиг учирсан байна.

 

Хохирогч Л.Б ы өмчлөлийн 9 настай, нас бие гүйцсэн 1 тооны цавьдар адууг шүүгдэгч Д.Г , Б.Ш , Г.Н  нар хулгайлсны улмаас 961.700 /есөн зуун жаран нэгэн мянга долоон зуу/ төгрөгийн хохирол учирсан болох болох нь хавтас хэргийн 39-49 дүгээр хуудсанд авагдсан “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 06/495 дугаартай шинжээчийн дүгнэлт /үнэлгээний тайлангаар тогтоогддог бөгөөд мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.Ш , Г.Н  нар 465.000 төгрөг төлсөн болох нь хавтас хэргийн 141 дүгээр хуудсанд авагдсан “ХААН” банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, шүүгдэгч Д.Г  нь 266.000 /хоёр зуун жаран зургаан мянга/ төгрөг төлсөн болох нь хавтас хэргийн 142 дугаар хуудсанд авагдсан мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр тус тус тогтоогдож байна.

 

Мөн шүүхийн шатанд шүүгдэгч Д.Г , Б.Ш , Г.Н  нар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын үлдэгдэл 230.700 /хоёр зуун гучин мянга долоон зуу/ төгрөгийг төлсөн болох нь шүүх хуралдааны товыг мэдэгдсэн мэдэгдэх хуудсанд бичигдсэн Л.Б ы ...хохирлоо бүрэн барагдуулж авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй... гэсэн тайлбараар мөн тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Д.Г , Б.Ш , Г.Н  нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх боломжтой байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

            Шүүх шүүгдэгч Д.Г , Б.Ш , Г.Н  нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож үзсэн ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг нь харгалзан үйлдсэн гэмт хэрэг тус бүрд нь ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй байна.

 

            Ял шийтгэлийг оногдуулахдаа шүүгдэгч тус бүрд холбогдох тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялаас шүүгдэгч Д.Г, Г.Н  нарт хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тооцож үзэхээс гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлуудыг харгалзан тус бүр 6 /зургаа/ сарын хорих ял,

шүүгдэгч Б.Ш т хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тооцож үзэхээс гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан 7 /долоо/ сарын хорих ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Шүүхээс шүүгдэгч нарт тус бүрд нь оногдуулсан хорих ялыг шүүгдэгч нарын тус бүрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тус тус харгалзан тус бүрийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Түүнчлэн шүүгдэгч Д.Г , Б.Ш , Г.Н  нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “TOYOTA PRIUS-20” маркийн 99-75 УАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл шүүгдэгч Б.Ш ын эзэмшлийх гэх боловч шүүгдэгч Б.Ш  нь уг тээврийн хэрэгслийг худалдан авахдаа “НЭТКАПИТАЛ ЛИЗИНГ” ХХК-с 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 10.780.000 /арван сая долоон зуун наян мянга/ төгрөгийг зээлийн гэрээ байгуулж авсан ба уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидукцийн гэрээ байгуулсан байна.

 

Тус гэрээгээр тухайн тээврийн хэрэгсэл нь “НЭТКАПИТАЛ ЛИЗИНГ” ХХК-ий нэр дээр шилжсэн бөгөөд тус компанийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь үндэслэлтэй бөгөөд иргэний нэхэмжлэгчээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлого болгохгүй буцаан олгож, манай өмчлөлд үлдээж өгнө үү гэсний дагуу тухайн тээврийн хэрэгслийг “НЭТКАПИТАЛ ЛИЗИНГ” ХХК-д үлдээж, хавтас хэргийн 52-62 дугаар хуудсанд авагдсан “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2019/496 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 13.265.300 /арван гурван сая хоёр зуун жаран таван мянга гурван зуу/ төгрөгийн үнэ бүхий “TOYOTA PRIUS-20” маркийн 99-75 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Бусад асуудлын талаар:

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол эрүүгийн 1934011750039 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01 дугаартай шүүгдэгч Б.Ш ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 13.265.300 /арван гурван сая хоёр зуун жаран таван мянга гурван зуу/ төгрөгийн үнэ бүхий “TOYOTA PRIUS-20” маркийн 99-75 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээж,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Ш ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 13.265.300 /арван гурван сая хоёр зуун жаран таван мянга гурван зуу/ төгрөгийн үнэ бүхий “TOYOTA PRIUS-20” маркийн 99-75 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг “НЭТКАПИТАЛ ЛИЗИНГ” ХХК-д олгож шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгч Д.Г , Б.Ш  нарын шүүхийн зөвшөөрөлгүйгээр 2019 оны 12 дугаар сарын 20-ны 01 цаг 00 минутаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны 18 цаг 00 минут хүртэл баривчлагдсан 1 /нэг/ хоногийг тэдний тус бүрийн эдлэх ялд оруулан тооцохыг,

шүүгдэгч Г.Н  энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

            Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1., 31.3.1., Эрүүгийн хэрэг

                 хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8.,

                        36.10, 36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар

                             зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага

                                                            болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д  овгийн Д-гийн Г , Б  овгийн Б-ийн Ш , Б  овгийн Г-ийн Н  нарыг бүлэглэн, бусдын малыг машин механизм ашиглан, хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Д  овгийн Д-гийн Г г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хорих ялаар,

шүүгдэгч Б  овгийн Б-ийн Ш ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 /долоо/ сарын хорих ялаар,

шүүгдэгч Б  овгийн Г-ийн Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д  овгийн Д-гийн Г д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялаар,

шүүгдэгч Б  овгийн Б-ийн Ш т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 /долоо/ сарын хорих ялаар,

шүүгдэгч Б  овгийн Г-ийн Н т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д  овгийн Д-гийн Д.Г , Б  овгийн Б-ийн Ш  нарын шүүхийн зөвшөөрөлгүйгээр 2019 оны 12 дугаар сарын 20-ны 01 цаг 00 минутаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны 18 цаг 00 минут хүртэл баривчлагдсан тус бүрийн 1 /нэг/ хоногийг тэдний тус бүрийн эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн 1934011750039 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч Б  овгийн Г-ийн Н  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгч нар энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөхгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол эрүүгийн 1934011750039 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01 дугаартай шүүгдэгч Б.Ш ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 13.265.300 /арван гурван сая хоёр зуун жаран таван мянга гурван зуу/ төгрөгийн үнэ бүхий “TOYOTA PRIUS-20” маркийн 99-75 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хэвээр үлдээж,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Ш ын эзэмшлээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 13.265.300 /арван гурван сая хоёр зуун жаран таван мянга гурван зуу/ төгрөгийн үнэ бүхий “TOYOTA PRIUS-20” маркийн 99-75 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг “НЭТКАПИТАЛ ЛИЗИНГ” ХХК-д олгож шийдвэрлэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д  овгийн Д-гийн Г , Б  овгийн Б-ийн Ш , Б  овгийн Г-ийн Н  нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 13.265.300 /арван гурван сая хоёр зуун жаран таван мянга гурван зуу/ төгрөгийн хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 4.421.767 /дөрвөн сая дөрвөн зуун хорин долоон мянга долоон зуун жаран долоо/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д  овгийн Д-гийн Г , Б  овгийн Б-ийн Ш , Б  овгийн Г-ийн Н  нар тус бүр урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, тэдний хорих ял эдлэх хугацааг 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тус тус тоолсугай.  

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д  овгийн Д-гийн Г , Б  овгийн Б-ийн Ш , Б  овгийн Г-ийн Н  нарт тус бүр авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ш.ГАНДАНСҮРЭН