| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2016/01018/и |
| Дугаар | 142/ШШ2016/01048 |
| Огноо | 2016-08-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 142/ШШ2016/01048
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг 6-9 тоотод оршин суух, Ямааранз овгийн Хуушаан Үүрцайх /ГИ72060309/-ыннэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг ПДУ 2-4 тоотод оршин суух, Дашбалжирын Чимгээ /ВЙ61031801/-д холбогдох
“944 820 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Үүрцайх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Д.Чимгээ бид 2 олон жил хамт ажиллаж байгаа бөгөөд 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр надаас 543 000 төгрөгийг нэг сарын хугацаатай сарын 8%-ийн хүүтэй зээлдэж авсан. Хугацаандаа зээлээ төлж чадаагүй гэрээгээ дахин 2 сар сунгасан. Сүүлийн тооцоо хийж дуусгах хугацаа 2015 оны 05 дугаар сарын 18 гэхэд бүгдийг төлж дуусгахаар болсон. Гэтэл элдэв шалтаг хэлсээр өнөөдрийг хүрлээ. Бид хоёр хамт ажилладаг учир зээл аваад өгнө гэсээн нэг жилийн хугацаа өнгөрлөө. Иймд Д.Чимгээгээс 944 820 төгрөг гаргуулан Х.Үүрцайх надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Д.Чимгээ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Үүрцайх бид 2 хамт ажилладаг. Би 944 820 төгрөг авсан нь үнэн. Би цалингийн зээлтэй байсан зээл нэмж авах гэсэн боловч нас чинь болохгүй байна гээд зээл олгохгүй байна. Энэ мөнгийг би 10 сарын 26-нд 150 000 төгрөгийг түүнээс хойш сар болгоны 26-нд 150 000 төлж дуусгана гэжээ.
Нэхэмжлэгч Х.Үүрцайх шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Д.Чимгээгийн хариу тайлбарыг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Үүрцайх нь хариуцагч Д.Чимгээд холбогдуулан “944 820 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Х.Үүрцайхын нэхэмжилсэн 944 820 төгрөгийг хариуцагч Д.Чимгээ нь Үүрцайх бид 2 хамт ажилладаг. Би 944 820 төгрөг авсан нь үнэн. Би цалингийн зээлтэй байсан зээл нэмж авах гэсэн боловч нас чинь болохгүй байна гээд зээл олгохгүй байна. Энэ мөнгийг би 10 сарын 26-нд 150 000 төгрөгийг түүнээс хойш сар болгоны 26-нд 150 000 төлж дуусгана гэснийг нэхэмжлэгч Х.Үүрцайх хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулсан бичгийн баримтаа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн эрх эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар гаргуулав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х.Үүрцайхын нэхэмжлэлийн шаардлага 944 820 төгрөгийг хариуцагч Д.Чимгээ төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч Д.Чимгээ нь нэхэмжлэгч Х.Үүрцайхд 944 820 төгрөгийг сайн дураар эс төлбөл шийдвэрийн нэгэн адил албадан биелэгдэхийг дурьдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27 226 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 13 613 төгрөг, төрийн сангаас 13 613 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Үүрцайхд олгосугай.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА