Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 142/ШШ2016/01052

 

                               Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

                          хэргийг хэрэгсэхгүй болгох тухай.

                                                                                       

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-22-12 тоотод оршин суух, Боржигон овгийн Сүхбаатарын Оюун /ФМ85101827/

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-6-60 тоотод оршин суух, Хатиган овгийн Магвансүрэнгийн Мөнхжаргал /ИЦ78031106/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон цогцолбор сургуульд холбогдох  

 “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах” тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Оюун, М.Мөнхжаргал нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Орхон аймгийн засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/418 дугаар захирамжаар “Хүүхдийн хөгжил төлөвшлийг сайжруулах” аймгийн дэд хөтөлбөр батлагдсан. Тус хөтөлбөрийн дагуу ЕБС-ийн хүүхдийн төлөвшлийн ажилтны сонгон шалгаруулалтанд орж 2013 оны 08 сарын 26-ны өдрөөс эхлэн Орхон цогцолбор сургуулийн хүүхдийн хөгжил төлөвшлийн ажилтнаар хичээлийн 1-р байранд М.Мөнхжаргал, хичээлийн 2-р байранд С.Оюун нар томилогдон ажилласан. Аймгийн ИТХ-ийн нэгдсэн хуралдаанаар хөтөлбөр дууссан тухай шийдвэр гараагүй байхадд биднийг ээлжийн амралттай байх хугацаанд ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг утсаар хэлж, ээлжийн амралт дуусаад ажилдаа орох өдөр буюу 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр “Орхон” цогцолбор сургуулийн ерөнхий захирлын 2016 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн Б/21 ьугаалаар Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, бага дунд боловсролын тухай хуулийн 20.1.2 дугаар заалтыг үндэслэн Орхон аймгийн Засаг даргын 2013 оны А/418дугаар захирамжаар батлагдсан “Хүүхдийн хөгжил, төлөвшлийг сайжруулах” аймгийн дэд хөтөлбөр дуусгавар болсон учир гэсэн шалтгаанаар хүүхдийн хөгжил төлөвшлийн ажилтан М.Мөнхжаргал, С.Оюун нарыг хууль бусаар ажлаас чөлөөлсөн. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Орхон аймгийн 14 ЕБС-д нийт 18 хүн ажиллаж байна. Бусад ЕБС-ийн хүүхдийн хөгжил төлөвшлийн ажилтнууд ажлаа хэвийн үргэлжлүүлэн хийж байна. Ажлаас халсан нь хуулийн дагуу байгаа эсэхийг тодруулах зорилгоор Орхон аймаг дахь Төрийн албаны зөвлөл салбар зөвлөлд хандахад хууль бусаар ажлаас халсан явдал нь манай шийдэх асуудал бус шүүхэд хандана уу. Боловсрол соёлын газрын дарга О.Ариунгэрэлт даргад хандахад хөтөлбөрийн хэрэгжилтийг аймгийн ИТХ хэлэлцэж албан ёсны шийдвэр гараагүй учир хэрэгжилтийн хугацаа дуусгавар болоогүй байгаа гэсэн хариу өгсөн. Иймд “Орхон” цогцолбор сургуулийн ерөнхий захирлын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/21 тушаалыг хүчингүй болгож буцааж ажилд томилж өгнө үү. Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.Оюун, М.Мөнхжаргал нар шүүхэд гаргасан хүсэлтдээ: С.Оюун, М.Мөнхжаргал бидний бие 2016 оны 08 дугаар сарын 15-ны Д.Дэлгэрмаад буюу Орхон цогцолбор сургуульд холбогдуулж гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Оюун, М.Мөнхжаргал нар нь хариуцагч “Орхон” цогцолбор сургуульд холбогдуулан “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нь С.Оюун, М.Мөнхжаргал бидний бие 2016 оны 08 дугаар сарын 15-ны Д.Дэлгэрмаад буюу Орхон цогцолбор сургуульд холбогдуулж гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн тайлбараа шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. С.Оюун, М.Мөнхжаргал нарын нэхэмжлэлтэй “Орхон” цогцолбор сургуульд холбогдох “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах” тухай иргэний хэргийн нэхэмжлэгч, нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх байсан ба нэхэмжлэгч нарын урьдчилан 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Төрийн банкны 130000801681 дугаарын дансанд төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангаас буцаан нэхэмжлэгч нарт олгосугай.  

3. Захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                     Б.ХИШИГДАВАА.