| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2020/0051/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/52 |
| Огноо | 2020-02-05 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Э.Билгүүн |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 2020/ШЦТ/52
2020 02 05 2020/ШЦТ/52
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ
Улсын яллагчаар Э.Билгүүн
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Б Б-т холбогдох эрүүгийн 1934006260542 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1976 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, трактор комбайн мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт Төв аймгийн Баянчандмань сумын Замт 2 дугаар багийн Илтийн 2-8 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан авъяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Т овогт Б Б-т. /РД:____030533/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Б.Б нь 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг “Эх сүүж” гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, 38-72 УБИ улсын дугаартай “киа бонго” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн, экологи эдийн засагт 541008 /таван зуун дөчин нэгэн мянга найм/ төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.Б : “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 09-14 тал/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-16 тал/, моторт үзлэг хйисэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 21 тал/, иргэний нэхэмжлэгч Б.Ганбаатарын мэдүүлэг /хх-ийн 45 тал\, иргэний нэхэмжлэгч Ц.Санжаагийн мэдүүлэг /хх-ийн 38 тал/, гэрч О.Бадарчийн мэдүүлэг /хх-ийн 44 тал/, шүүгдэгч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 104-105 тал/, Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №19-04-015/05 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52 тал/, шүүгдэгч Б.Б-ын хохирол төлсөн талаарх Төрийн банкны шилжүүлгийн баримт /хх-ийн 146 тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг “Эх сүүж” гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, 38-72 УБИ улсын дугаартай “киа бонго” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн, экологи эдийн засагт 541008 /таван зуун дөчин нэгэн мянга найм/ төгрөгний хохирол учруулсан болох нь:
Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, хэрэгт шалгагдвал зохих зүйлсийг бүрэн шалгасан байх тул шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Б.Б-ын зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Хохирлын талаар:
Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт экологи эдийн засаг учруулсан нөхөн төлбөр болох 541.008х3=1.623.024 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан Төрийн банкны гүйлгээний баримтаар /хх-ийн 146 тал/ нотлогдож байх тул шүүгдэгч Б.Б-аас гаргах хохирлын асуудал байхгүй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
-Улсын яллагчаас “Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх” гэх ялын дүгнэлтийг,
-Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хохирол төлбөрийг төлсөн зэрэг хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчаас оногдуулсан торгуулын ялыг багасгаж 450.000 төгрөгөөр торгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх Б.Б-ын морийг битүүмжлэлээс гаргаж буцаан олгож өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч Б.Б-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд шүүх шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон хувийн байдал зэргийг харгалзан үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж тус тус зааснаар шүүгдэгч Б.Бэхбаярын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Киа Бонго маркийн 38-72 улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Ц.Санжаагийнх болох нь түүний мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Б.Б нь надаас миний машин болох 38-72 УБИ улсын дугаартай автомашиныг гэрээ нүүлгэнэ гэж хэлээд гуйгаад аваад явсан...Б.Б-ын мод бэлтгэсэн гэх машин нь миний машин..” гэх мэдүүлэг /хх-ийн 40/ болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул Киа Бонго маркийн 38-72 улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 2.466.800 төгрөгийг шүүгдэгч Б.Б-аас гаргуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заанаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Төв аймгийн Баянчандмань сумын Цагдаагийн хэсгийн журмын хашаанд хадгалагдаж байгаа Б.Б-ын эзэмшлийн хүрэн халзан зүсмийн хязаалан насны 4 настай, туухай тамгатай, 785.000 төгрөгийн үнэлгээтэй 1 тооны морийг битүүмжилсэн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №59 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Б.Б-ын эзэмшлийн хүрэн халзан зүсмийн хязаалан насны 4 настай, туухай тамгатай, 785.000 төгрөгийн үнэлгээтэй 1 тооны морийг хурааж тус тус улсын орлого болгох,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.4-т тус тус зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн хэсгийн журмын хашаанд хадгалагдаж байгаа хууль бусаар бэлтгэсэн 3 метрийн урттай 20 ширхэг нарс модыг хурааж улсын орлого болгох, 88.200 төгрөгийн үнэ бүхий улаан өнгийн моторт хөрөөг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж тус тус шийдвэрлэлээ.
Хэрэгт бичгийн баримтаар хураадан ирсэн шүүгдэгч Б.Б-ын №395021 дугаартай түр жолооны үнэмлэх, 38-72 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэрчилгээг хууль ёсны эзэмшигчид нь тус тус буцаан олгохыг, шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31 дүгээр зүйлийн 3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь: