| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2016/01251/и |
| Дугаар | 142/ШШ2016/01056 |
| Огноо | 2016-09-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 142/ШШ2016/01056
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-12-26 тоотод оршин суух, Ламлай овгийн Бэгзсүрэнгийн Оюун-Эрдэнэ /УХ67040626/-ыннэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 4а-1-20-07 тоотод оршин суух Адуучин овгийн Дашзэвэгийн Болор-Эрдэнэ/ФА83070663/-д холбогдох
“1 705 500 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэ би хариуцагч Болор-Эрдэнэд 2016-01-16 нд 900 000 төгрөг барьцаа авалгүй итгэлцэлийн журмаар сарын 10 хувийн хүүтэйгээр нэг сарын хугацаатайгаар зээлдүүлсэн болно. Зээлээ төлөх хугацаа болоход Болор-Эрдэнэ нь удахгүй төлнө гэсээр өдий болсон. Утасдахаар утасаа авахгүй. Ингээд зээлээ төлөхийг шаардаад гэрт нь очиход удахгүй ээж тэтгэвэрийн зээл аваад миний өрийг төлнө гэж хэлээд зээлээ 2016 оны 5-16 нд 4 сарын хүү 360.000 төгрөгтэй нь нийт 1 260 000 төгрөгийг төлж дуусгана гэдэг баталгаа бичиж өгсөн билээ. Ингээд 2016.05.16 болоход мөн утасаа авахаа байсан. Гэрт нь очиж ээжтэй нь уулзахад надаас мөнгө аваад чиний зээлийг төлнө гэсэн гэж хэлсэн. Иймд хариуцагч Болор-Эрдэнэ зээлээ төлөхгүй байгаа тул би шүүхэд хандахаас өөр аргагүй болсон. Бидний хооронд хийсэн зээлийн гэрээнд зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд 0.5 хувийн алдангийг гүйцэтгээгүй үнийн дүнгээс төлүүлэх заалт байгаа. Үүний дагуу Болор-Эрдэнэ зээлээ төлөөгүй 99 хоног болж байгаа учираас алдангийн хэмжээ 445 500 төг болж байна. Иймд хариуцагч Болор-Эрдэнээс үндсэн мөнгө 900 000 төгрөг, алданги 445 500, хүү 360 000 төг нийт 1705 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэ намайг хохиролгүй болгож өгнө үү ” гэжээ.
Хариуцагч Д.Болор-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Болор-Эрдэнэ би нэхэмжлэгч Оюун-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлага болох 1 705 500 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг 2016 оны 09 дүгээр сарын 10-аас хойш 200 000 төгрөгнөөс 250 000 төгрөгийн хооронд бага багаар төлж дуусгана гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэ нь хариуцагч Д.Болор-Эрдэнэд холбогдуулан “1 705 500 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнийн нэхэмжилсэн 1 705 500 төгрөгийг хариуцагч Д.Болор-Эрдэнэ нь би нэхэмжлэгч Оюун-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлага болох 1 705 500 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг 2016 оны 09 дүгээр сарын 10-аас хойш 200 000 төгрөгнөөс 250 000 төгрөгийн хооронд бага багаар төлж дуусгана шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн эрх эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар гаргуулав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлага 1 705 500 төгрөгийг хариуцагч Д.Болор-Эрдэнэ төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч Д.Болор-Эрдэнэ нь нэхэмжлэгч Б.Оюун-Эрдэнэд 1 705 500 төгрөгийг сайн дураар эс төлбөл шийдвэрийн нэгэн адил албадан биелэгдэхийг дурьдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 350 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 21 175 төгрөг, төрийн сангаас 21 175 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Үүрцайхд олгосугай.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА