Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2020/ШЦТ/35

 

                                                                                                                                                                                                                                                                             

 

 

    

     2020         04              01                                     2020/ШЦТ/35

       

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                            З.Ганцоож

 Улсын яллагч                                               Б.Оюунцэцэг

 Шүүгдэгч                                                 Б.******* нар оролцов.

 

Монгол улсын иргэн, 1987 оны 6 дугаар сарын 2-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, эмэгтэй, 33 настай, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ******* дүүргийн 102 дугаар сургуульд эмч ажилтай, ам бүл 4, аав, ээж, 10 настай хүүхдийн хамт /цахим үнэмлэхний хаягаар: Улаанбаатар хотын ******* дүүргийн 20 дугаар хороо, шинэ хотхоны 8-85 тоот/ одоо ******* дүүргийн 25 дугаар хороо, хорооллын 98/1-15 тоотод оршин суух, урьд *******, *******, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1333 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөн хэлтрүүлсэн,

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 2020/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, овгийн ы ******* /РД:/

       

         Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Б.******* нь хохирогч Н.ээс түүний хүү Т.ийг “Бүгд найрамдах улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллахад шаардагдах солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд тэнцүүлж өгнө, ...2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр танай хүүхэд улс руу нисэхээр боллоо...” гэж хуурч өөрийн Капитрон банкинд эзэмшдэг 3055005689 дугаартай дансаар 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдөр шалгалтын оноо нэмэх 2.000.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдөр тизний мөнгө 660.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нислэг хойшлогдсоноос тизний нэмэгдэл 139.500 төгрөг буюу нийт 2.799.500 төгрөгийг шилжүүлэн авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Б.*******гийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Хамт ажиллаж байсан эгч над руу 2019 оны 10 дугаар сард яриад “эгчийнхээ хүүхдийг явуулмаар байна” гэсэн. Би эгчээс 2.799.500 төгрөгийг 3 удаагийн үйлдлээр дансаар авсан. Яллах дүгнэлтэд дурдсан зүйл бүгд үнэн. Би хэлний шалгалтанд тэнцүүлж өгдөг хүн биш...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Н.ийн мэдүүлсэн: “...2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр миний хүү Т.ь улс руу явах шалгалтандаа тэнцээгүй. Тэгээд би шалгалтанд тэнцүүлж өгөх хүн байгаа эсэхийг сураглаж өөрийн хамаатан той холбогдоход “би таньж мэдэх хүн байна уу сураглаж өгье” гэж хэлсэн. эгч миний утас руу залгаад “Б.******* гэх миний таньдаг хүн байна, улс руу явуулах шалгалтанд тэнцүүлэх хүн байж магадгүй гэж байна” гэхээр нь тэр хүний утсыг нь авч ярьсан. Тэгээд хэд хоногийн дараа ******* над руу залгаад “ улс руу явуулах шалгалтанд тэнцүүлж өгөх хүн байгаа талаар сураглаж өгье” гэсэн. Хэд хоногийн дараа дахин залгаад “ улс руу явуулах шалгалтанд тэнцүүлж өгөхөд 2.000.000 төгрөг байдаг юм байна” гэхээр нь би 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Б.*******гийн 3055005689 тоот данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн. 2019 оны 10 дугаар сарын дундуур Б.******* дахин залгаад “ улс руу явахад унааны зардал талдаа 660.000 төгрөг байдаг юм байна” гэхээр нь мөн 660.000 төгрөгийг түүний данс руу хийсэн. 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ******* над руу залгаад танай хүүгийн нислэг хойшлогдсон тизний мөнгө нь нэмэгдэж 138.000 төгрөг дутаад байна гэхээр нь 139.500 төгрөг данс руу нь хийсэн. Мөн 140.000 төгрөгийг гуйгаад авсан. 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ******* миний утас руу залгаад “таны хүүгийн бичиг баримт болчихлоо, та 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр улсын Элчин сайдын яамны гадаа ирээд бичиг баримтаа авчих” гэсэн. Түүнээс хойш одоог хүртэл миний мөнгийг эргүүлэн өгөхгүй утсаа унтраагаад алга болсон. Миний хохирол төлөгдсөн тул гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-11/,

Мөрдөн байцаалтад гэрч Т.ийн мэдүүлсэн: “...Би 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр улс руу явж ажиллахын тулд хэлний мэдлэгийн шалгалт өгч 85 оноо авсан. Уул нь 95 оноо авч байж тэнцэх байсан. Тэгээд шалгалтандаа унаад байж байтал 2019 оны 9 дүгээр сарын сүүлээр манай ээж улс руу гаргаж өгөх хүн олчихлоо гэж хэлсэн. Тэгээд 2.000.000 төгрөгийг тухайн үл таних хүний данс руу 2019 оны 10 дугаар сарын эхээр Голомт банкаар бэлэн мөнгөөр хийсэн. Тэгээд дараа нь 660.000 төгрөгийг улс руу явах визний мөнгө гэж данс руу нь хийсэн. Түүний дараа 139.500 төгрөгийг виз хойшилсон гэх шалтгаанаар дахин тухайн хүний данс руу хийсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 12/,

Мөрдөн байцаалтад гэрч Ч.гийн мэдүүлсэн: “... 2019 оны 10 дугаар сарын сүүлээр надтай холбогдоод “ улс руу явуулах шалгалтанд тус болчихоор таньдаг хүн байгаа эсэх” талаар асуухаар нь өөрийн хүрээллийн улс руу явуулж өгч магадгүй, танил тал ихтэй гэж бодсон 4-5 хүн рүү залгаж асуусан. ******* энэ талаар сураглаад өгье гэж хэлсэн. тэй яриад *******гийн дугаарыг нь өгөөд холбож өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 16/,

Капитрон банкин дахь ы *******гийн эзэмшдэг 30550002174 тоот дансны “...2019 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Т.ь онооны төлбөр гэсэн утга бүхий ийн 2.000.000 төгрөг шилжүүлсэн, 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдөр ь визний мөнгө гэх утга бүхий 660.000 төгрөг шилжүүлсэн, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ь гэх утга бүхий 139.500 төгрөг шилжүүлсэн” гэх хуулга  /хх-ийн 33-34/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст “...урьд 2 удаагийн ял шийтгэлтэй” гэжээ, иргэний үнэмлэхний лавлагаагаар “... регситрийн дугаартай овгийн ы *******...” гэжээ.  /хх-н 42-43, 54/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 58-61/,

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 2020/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоолоор Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн...” гэжээ. /хх-ийн 78-82/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 3/7030 болон 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 3/10859 дугаартай албан тоотоор “Б.******* нь 2.000.000 төгрөгийн торгох ялын төлбөрөөс 500.000 төгрөгийг төлсөн байна...” гэжээ. /хх-ийн 83, 102/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийнх хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.*******д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Улсын ялллагч дүгнэлтээ “Б.******* нь хохирогчийг хуурч, 3 удаагийн үйлдлээр нийт 2.799.500 төгрөгийг шилжүүлэн авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулан, залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Б.******* нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.*******гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Б.******* нь хохирогч Н.ээс түүний хүү Т.ийг “Бүгд найрамдах улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллахад шаардагдах солонгос хэлний түвшин тогтоох шалгалтанд тэнцүүлж өгнө, танай хүүхэд улс руу нисэхээр боллоо...” гэж хуурч өөрийн Капитрон банкинд эзэмшдэг 3055005689 дугаартай дансаар 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдөр шалгалтын оноо нэмэх 2.000.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдөр тизний мөнгө 660.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нислэг хойшлогдсоноос тизний нэмэгдэл 139.500 төгрөг буюу нийт 2.799.500 төгрөгийг шилжүүлэн авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулан залилсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би эгчээс 2.799.500 төгрөгийг 3 удаагийн үйлдлээр дансаар авсан. Би хэлний шалгалтанд тэнцүүлж өгдөг хүн биш” гэсэн мэдүүлэг, хохирогч Н.ийн “******* манай хүүг улс руу нисэхээр боллоо гэж хэлсэн. Ингээд руу явуулах шалгалтанд тэнцүүлж өгнө гээд 2.000.000 төгрөг, унааны зардал 660.000 төгрөг, нислэг хойшлогдсоны тизний нэмэгдэл 139.500 төгрөгийг дансаараа авсан” гэсэн мэдүүлэг /хх-н 8-11/, гэрч Т.ийн “...Би 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр улс руу явж ажиллахын тулд хэлний мэдлэгийн шалгалт өгч 85 оноо авсан. Уул нь 95 оноо авч байж тэнцэх байсан. Тэгээд ээж надад 2.000.000 төгрөг хэрэгтэй гэж байна, тэгвэл улс руу гаргаж өгөх хүн олчихлоо гээд мөнгө шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 12/, гэрч Ч.гийн “...Би тэй яриад *******той холбож өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 16/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тус хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үнэлэв.

Залилангийн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба уг гэмт хэргийн арга нь хуурамч байдлыг зориудаар бий болгож, худал амлах, төөрөгдүүлэх гэх зэрэг аргаар үйлдэгддэг.

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Б.******* нь тус гэмт хэргийг амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахай сэдэлтээр хохирогч Н.ийг “хүүхдийг чинь хэлний шалгалтанд тэнцүүлж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, шууд санаатай үйлдлээр залилан мэхэлж авсан байна.

Иймд Б.*******гийн үйлдэл нь залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.т 2.799.500 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.ээс “Миний хохирол төлөгдсөн, надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэж мэдүүлжээ. /хх-ийн 9/. Иймд шүүгдэгч Б.*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгийн торгох ял оногдуулах гэсэн дүгнэлтийг, шүүгдэгчийн зүгээс “ажил хөдөлмөр эрхэлдэг тул         торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэсэн санал гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Б.*******д “******* дүүргийн 102 дугаар сургуульд эмч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, 1 хүүхдийн хамт амьдардаг” зэрэг хувийн байдлууд тогтоогдов. Тэрээр дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 2020/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, уг ялаас 1.500.000 төгрөгийн торгуулийн ялыг биелүүлээгүй болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын албан бичгүүдээр нотлогдож байна. /хх-н 83, 102/,

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хохирогчид учруулсан 2.799.500 төгрөгийн эд хөрөнгийн хохирлыг бүрэн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгч Б.*******г залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, Б.*******гийн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан болон тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг буюу ******* дүүргийн 102 дугаар сургуульд эмчээр ажилладаг зэргийг харгалзан түүнийг 2.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэх, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Иймд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.*******д энэ тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1.500.000 төгрөгийн ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

 

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч овгийн ы *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар овгийн ы *******д 2.000 /хоёр мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 2.000 /хоёр мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн торгох ял дээр, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 2020/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн торгох ялаас эдлээгүй үлдсэн 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3.500 /гурван мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 /гурван сая таван зуун мянган/ төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3.500.000 төгрөгийн торгох ялыг 1 /нэг/ жилийн дотор хэсэгчлэн төлөхийг даалгаж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.*******д мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.*******гоос хохирогч Н.ийн эд хөрөнгийн хохирол болох 2.799.500 /хоёр сая долоон зуун ерэн есөн мянга таван зуун/ төгрөгийг төлснийг дурдсугай.

7. Б.*******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.*******д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                    

 

                            

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.БАЙГАЛМАА