| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түндэвийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 129/2016/00116/э |
| Дугаар | 34 |
| Огноо | 2017-10-30 |
| Зүйл хэсэг | 145.4., 147.2., 261.1., |
| Улсын яллагч | Н.Цогтбаяр Б.Батсайхан |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 34
|
|
А.Чт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг
тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж,
шүүгч М.Мөнхдаваа, Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй,
прокурор Н.Цогтбаяр, Б.Батсайхан
өмгөөлөгч Н.Энхжаргал, Г.Энхбаяр
нарийн бичгийн дарга Н.Дуламсүрэн нарыг оролцуулан,
Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолтой, А.Чт холбогдох хэргийг прокурорын дүгнэлтээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын иргэн, 1991 оны 04 сарын 01-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, эрэгтэй, 24 настай, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 5 эцэг, эх, дүү нарын хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохионы 16-10 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, Архангай аймгийн Сум дундын шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2006 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 15 хоногийн ялыг 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-т зааснаар өршөөн хэлтрүүлсэн, Архангай аймгийн Сум дундын шүүхийн 2007 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 5 жил 1 хоногийн хорих ялаар шийтгэгдэж, Хан-Уул дүүргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 226 тоот шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 11 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн сулласан, Архангай аймгийн Сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 100 000 төгрөг хурааж 12 жил 6 сарын хорих ялаар, 2007 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 1 хоногийн ялаас 1 жилийг нэмж, нийт 13 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж хорих ял эдэлж буй Өөлд овгийн А-ын Ч
Архангай аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор Д.Жамбалсүрэн давж заалдах шатны шүүхэд бичсэн дүгнэлтдээ: “...Яллагдагч А.Ч нь Б.Жамсранжав, Х.Пүрэвдорж, Л.Алтанхуяг, Ч.Энхтөгөлдөр, Ц.Чойжамц, П.Даваажаргал, Г.Мягмарсүрэн, М.Нямдорж, Б.Булганбаатар, Х.Дарьхумбад, М.Цогтбаатар нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр 2008 оны12 дугаар сараас 2013 оны 04 дүгээр сарын хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Төв аймгийн Лүн, Эрдэнэсант сум, Өмнөговь аймгийн Манлай, Ханбогд сумдын нутаг дэвсгэрт бусдын орон байранд нэвтэрч мал, эд зүйлийг машин механизм хэрэглэн хулгайлж, 35.929.310 /гучин таван сая есөн зуун хорин есөн мянга гурван зуун арав/төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн, прокурорын хяналтаас оргон зайлсан гэмт хэргүүдийг тус тус үйлдэж Архангай аймгийн Сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.1 хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 13 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн байна. Тэрээр уг хэрэгт шалгагдаж байх хугацаандаа буюу шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө яллагдагч Б.Банзрагч, Б.Түмэнжаргал, М.Баасанхүү, Б.Чагнаадорж, Ш.Ариунболд, Х.Дарьхумбад нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, давтан, үйлдлээр шунахайн сэдэлтээр 2013 оны 09 дүгээр сараас 2013 оны 10 дугаар сарын хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган, Ихтамир, Батцэнгэл, Өндөр-Улаан, Булган, Булган аймгийн Сайхан сумдын нутаг дэвсгэрт бусдын орон байранд нэвтэрч мал, эд зүйлийг машин механизм хэрэглэн хулгайлж 17.700.000 /арван долоон сая долоон зуун мянга/ төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн 21110464 дугаартай хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ. Уг хэрэгт тус прокурорын газраас 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 4/6 дугаартай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ба Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.Чийг бүлэглэж, давтан үйлдлээр, машин механизм хэрэглэж, бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялын заримыг буюу 1 жилийн хугацаагаар хорих ялыг Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 13 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 5 сар 23 хоногийн хорих ял дээр нэмж биечлэн эдлэх ялыг 6 жил 5 сар 23 хоногийн хугацаагаар тогтоосон байна. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн Архангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцсэн бөгөөд тус шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05- ны өдрийн 16 тоот магадлалаар А.Ч нарт холбогдох эрүүгийн 21110464 дугаартай хэргийг урьд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэснээс хөнгөн буюу хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх нөхцөл байдал тогтоол, магадлал гарсны дараа илэрсэн байх тул эрүүгийн 201203000334 дугаартай хэрэгт нэгтгэн шалгаж, шийдвэрлэх шаардлагатай байна гэж үзэн нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байна. Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн 201203000334, 21110464 дугаартай хэргүүдийг нэгтгэснээр А.Чт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар ял хүндрүүлэн сонсгох нөхцөл байдал үүсч байна. Иймд Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэж, прокурорт буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу прокурорын дүгнэлт бичив. Яллагдагч А.Ч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын 415 дугаар хорих ангид ял эдэлж байгаа болно.” гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор хэлсэн саналдаа: “…А.Ч нь 2013 онд Архангай аймаг дахь сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.1-т тус тус зааснаар 13 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. Тухайн үйлдлүүд нь 2008 оны 06 дугаар сараас эхлээд 2013 оны 4 дүгээр сар хүртэл хугацааг хамарсан удаа дараагийн үйлдлүүд байдаг. Гэтэл А.Ч-ийн сүүлд бүлэглэж үйлдсэн үйлдэлийг цаг хугацааны хувьд аваад үзэхээр шийтгэх тогтоол гарахаас өмнө хугацаанд гэмт хэрэг үйлдсэн нь илэрсэн. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх мөн шүүгдэгч А.Чт хөнгөн эсвэл хүнд ялыг оногдуулах нөхцөл байдал тогтоодсон учраас прокурорын дүгнэлт бичсэн. Тиймээс Архангай аймгийн сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн саналтай байна.” гэв.
Өмгөөлөгч Г.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 06 -ны өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолт хүчингүй болгуулах прокурорын дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Уг шийтгэх тогтоол хүчингүй болсноор шүүгдэгч А.Ч-ийн эрх зүйн байдал дээрдэнэ гэж үзэж байна. Иймд Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 06 -ны өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолт хүчингүй болгож өгнө үү.” гэв.
Давж заалдах шатны шүүхэд прокурорын бичсэн дүгнэлтийн дагуу хэргийн нөхцөл байдлыг шинжлэн судалбал:
Яллагдагч А.Ч нь Б.Жамсранжав, Х.Пүрэвдорж, Л.Алтанхуяг, Ч.Энхтөгөлдөр, Ц.Чойжамц, П.Даваажаргал, Г.Мягмарсүрэн, М.Нямдорж, Б.Булганбаатар, Х.Дарьхумбад, М.Цогтбаатар нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн давтан үйлдлээр, шунахайн сэдэлтээр 2008 оны12 дугаар сараас 2013 оны 04 дүгээр сарын хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган, Төвшрүүлэх, Төв аймгийн Лүн, Эрдэнэсант сум, Өмнөговь аймгийн Манлай, Ханбогд сумдын нутаг дэвсгэрт бусдын орон байранд нэвтэрч мал, эд зүйлийг машин механизм хэрэглэн хулгайлж, 35.929.310 /гучин таван сая есөн зуун хорин есөн мянга гурван зуун арав/төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн, прокурорын хяналтаас оргон зайлсан гэмт хэргүүдийг тус тус үйлдэж Архангай аймгийн Сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.1 хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 13 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлжээ.
Дээрх хэрэгт шалгагдаж байх хугацаандаа буюу шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө яллагдагч Б.Банзрагч, Б.Түмэнжаргал, М.Баасанхүү, Б.Чагнаадорж, Ш.Ариунболд, Х.Дарьхумбад нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, давтан, үйлдлээр шунахайн сэдэлтээр 2013 оны 09 дүгээр сараас 2013 оны 10 дугаар сарын хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган, Ихтамир, Батцэнгэл, Өндөр-Улаан, Булган, Булган аймгийн Сайхан сумдын нутаг дэвсгэрт бусдын орон байранд нэвтэрч мал, эд зүйлийг машин механизм хэрэглэн хулгайлж 17.700.000 /арван долоон сая долоон зуун мянга/ төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор А.Чт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялын заримыг буюу 1 жилийн хугацаагаар хорих ялыг Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 13 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 5 сар 23 хоногийн хорих ял дээр нэмж биечлэн эдлэх ялыг 6 жил 5 сар 23 хоногийн хугацаагаар тогтоосон байна.
Архангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоол гарахын өмнө үйлдэгдсэн хэрэг шийтгэх тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхөөр байвал, тодруулбал хөнгөн буюу хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу гэж үзэн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан.
2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа ба яллагдагч А.Чийн хувьд шүүх 2002, 2015 оны Эрүүгийн хуулийн алийг нь сонгож хэрэглэхээс үл хамааран шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрч байгаа тул Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэж, прокурорт буцаалгахаар бичсэн прокурорын дүгнэлт үндэслэлтэй байх тул хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Ялтан А.Ч нь Архангай аймгийн Сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг эдэлж байгаа ба уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгосноор түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлага үүсэх бөгөөд урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хуульд заасан нийт хугацаа дууссан тул хэрэг прокурорт очтол яллагдагч А.Чт хуульд заасан үндэслэл, журмын дагуу таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4-ийн 2 дахь хэсэг, 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон давж заалдах шатны шүүх хуралдаанаас
ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 152 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Архангай аймгийн прокурорын газрын 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 03 дугаар прокурорын дүгнэлтийг хангаж, хэргийг прокурорт буцаасугай.
2. Хэрэг прокурорт очтол яллагдагч А.Чт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДАВААСҮРЭН
ШҮҮГЧИД М.МӨНХДАВАА
Н.ЭНХМАА