Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 0072

 

       Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.... даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ________________,

улсын яллагч Х.Анхцэцэг,

шүүгдэгч А.... нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Анхцэцгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А....д холбогдох эрүүгийн 1908019941393 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 2001 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, хоёр дүүгийн хамт, Сонгинохайрхан дүүрэг 18 дугаар хороо Москва гудамжны ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй.

Саруул гүн овогтой ...ын ... /РД:.../,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч А.... нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б....ийг хувийн таарамжгүй харилцааны улмаас түүний биед хамрын ясны зүүн хажуу хананы зөрүүгүй далд хугарал, зургаан шүдний эмтрэл, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэн, зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

-2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт А....ыг “мөрлөлөө” гэх шалтгаанаар татаж унаган нүүрэн тус газар нь өшиглөж ”баруун завьжны язрал,зөөлөн эдийн бяцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол нь эрүүл мэндэд нь учруулсан,

-2019 оны 10 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Н....эй маргалдан зодож, онц харгис хэрцгийгээр эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн мөр, бугалга, баруун өвдөгт цус хуралт, дух, хамрын нуруу, зүүн нүдний гадна доод хэсэг хацар, эрүүний төвгөрийн зүүн хэсэг, баруун тохой, шуу, баруун, зүүн дал,мөр, цээж, бүсэлхий, баруун өвдөгт зулгаралт” олон тооны шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулж, онц харгис хэрцгийгээр, хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч Б....ийн мэдүүлэг /хх 81, 106/, гэрч Д....гийн мэдүүлэг /хх 121/, гэрч М....ын мэдүүлэг /хх 62/,  насанд хүрээгүй гэрч Б....гийн мэдүүлэг /хх 68/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №468 дугаартай дүгнэлт /хх 74/, шинжээч эмч Ц.Бадралын дүгнэлт /хх 118/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 6/,  баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Нэг. Шүүгдэгч Д.... гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч Г....ын “...2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр би Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Рашаант руу морьтой явж байхдаа нутгийн ах болон ..., ... нартай таараад ах нараа ганц шил юм уух уу гэж хэлтэл тэр 2 байгаа юм уу гэхээр нь би за би дэлгүүр ороод ирье гэж хэлээд дэлгүүрээс 0,5 литрийн Хараа архи авчирч ирсэн. Тэгээд бид гурав миний авсан архийг хувааж ууж дууссаны дараа би дахиад дэлгүүр орж 0,75 литрийн Хараа архи аваад буцаж Д...., Ц.... нар дээр очсон. Тэгээд бид гурав авсан архиа ууж байгаад би Ц.... ахтай маргалдаж доошоо суулгаад Ц....ын урдаас хараад сууж байтал зүүн талаас шар өнгийн усны гутлаараа миний хамар руу нэг удаа өшиглөсөн. Миний хамар руу өшиглөж байхад хажууд ... байсан...” гэх мэдүүлэг /хх-27, 52/

2. Гэрч Ц....ын “...2019 оны 08 сарын 12-ны 17 цагийн үед Сонгинохайрхан дүүрэг 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Д....тай хамт явж байхад Г.... морьтой бид хоёр дээр согтуу ирээд мэнд мэндлээд ах нараа ганц шил архи уух уу гэхээр нь чамд байгаа юм уу гэж хэлтэл Г.... одоо би дэлгүүрээс аваад ирье та нар байж байгаарай гэж хэлээд Хараа нэртэй 0,5 литрийн архи авчраад бид гурав тойруулаад ууж дуусган дахин 0,75 литрийн архи авчраад ууж байхад Г.... намайг чи миний ахыг дарамтлах гээд байдаг шүү гээд зүүн талын шанааруу гараараа нэг удаа цохиод авсан. Тэгсэн хажуугаас Д.... болиоч гээд салгасан. Тэгээд бид 3 сууж байтал Г.... нь хэл амаар доромжлоод байхаар нь хажуу талаас нь Д.... уурлаад шар өнгийн усны гутлаараа хамар руу нь нэг удаа өшиглөсөн. Тэр үед Г....ын хамраас нь цус гараад, хамрын нь 2 хажуу талд залгарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-64-65/

3. Гэрч С....ын “...2019 оны 08 сарын 12-ны орой би ажил дээрээ цутгалт авч байсан чинь манай найз Г...гэсэн дугаараас нэлээн согтуу надруу залгаад маньчинь зодуулчихлаа Партизан Рашаант өртөө дээр хүрээд иргэж хэлээд уйлаад байсан. Тэгсэн Д.... хажуугаас гар утсыг нь булааж авсан юм шиг байгаан надруу юу байна бандиа ах нь Г....ыг чинь ганцхан цохиж байна одоо чамайг ална чаддаг юм бол хүрээд ир гэхээр нь би өөрийг чинь цохих шаардлага надад алга өөрт чинь өгөх 1 сая төгрөг надад алга гэж хэлтэл танай Г.... цусаа гоожуулаад газарт хэвтэж байна одоо би найзыг чинь ална гэхээр нь би ажилтай байсан болохоор гар утсаа салгасан...” гэх мэдүүлэг /хх-69/

4. Гэрч Г....гийн “...2019 оны 08 сарын 12-ны өдөр дүү ... /13 настай/-г авах гээд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Рашаант өртөө гэх газарт байрлах ... гэх айлын гэрт очиход хашааны хаалганы гадаа манай үеэл дүү Г.... хамраас нь цус гарсан хамар нь мурийсан байдалтайуйлсан хашааныхаа гадаа гутлаа сольж байсан. Тэгэхээр нь би очоод наад нүүр амаа яасан юм бэ? Хэндээ зодуулчихдаг байна гэж асуутал Төгсөөд цохиулчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би Төгсөө гэж хэн юм бэ гэж асуухад Хүнсний 8-н нэрийн дэлгүүрийн эзэн ...гийн төрсөн дүү Д.... гэх ах хүү миний хамар луу цохичихлоо гэж хэлсэн. Тэгээд уйлаад байхаар ньби нүүр амыг нь арчиж өгч гэрлүү нь оруулчихаад ээж ...д нь хэлэх гээд гэрт нь очоод Г.... ... эгчийн дүү Д....д хамраа цохиулсан байна хамар нь мурийсан юм шиг байна та цохисон хүнтэй нь уулзахгүй бол болохгүй байх гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-101/

5. Гэрч Б....ын ”...2019 оны 08 сарын 12-ны орой Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр ...тоотод байх гэртэй байж байтал манай нагац эгч .../ гэсэн дугаараас залгаад Г....ыг ...гийн дүү Д.... зодоод хамрыг нь хугалчихсан байна яаж цагдаад дуудлага өгөх үү, эмнэлэгт үзүүлмээр байна чи хүрээд ирэх үү гэж хэлэхээр нь би Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Рашаант өртөөнд байрлах ... эгчийнд ирсэн. Тэгээд би ...гийн төрсөн ах ...ын гэрт нь очтол цагдаа ирсэн, Г...., нагац эгч ... нар байсан юм. Тэгээд би цагдаатай очоод уулзахад хотод очиж Шүүх эмнэлэгт үзүүлж, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр оч гэж хэлсэн. Тэгээд тэр шөнөдөө Г....ын хувцас хунар, бичиг баримтыг нь бэлдчихээд ...ын гэрээс гараад хашааны хаалганы гадаа зогсож байтал Д.... цагдаагийн машины арын цонхыг онгойлгоод Г....ыг дуудсан тэгсэн Тэгшээ очихоор нь би араас нь очтол Д.... машин дотроос ганц цохилт даахгүй ингэж цагдаад өгчихөж байгаа юм уу? ярилцъя гэж хэлэхээр нь би чамтай юу ч ярихгүй хууль дүрмээр нь шийдүүлнэ гэтэл инээгээд тэнд үлдсэн. Тэгээд би Г....ыг аваад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст ирээд шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол аваад шүүх эмнэлэг явсан юм. Би Г....аас юу болсон талаар асуухад зүгээр сууж байтал нэг мэдсэн хөл орж ирээд хамар луу өшиглөсөн гэж ярьж байсан. Мөн Д.... миний хамар руу өшиглөсний дараа би найз ...луу залгаад байж байтал Д.... гар утсыг булааж аваад Г....ыг чинь зодчихлоо одоо чи хүрээд ир чамайг ална гэж хэлсэн гэсэн. ... юу гэж ярьсан талаар нь мэдэж байгаа байх...” гэх мэдүүлэг /хх-105-106/

6. 2019 оны 11 сарын 28-ны өдрийн 1469 дугаартай 3 шижээчийн бүрэлдэхүүнтэй “...Г....ын биед хамар ёсны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, зовхинд цус хуралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь 2019оны 08 сарын 19-ний өдрийн хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлд дурьдсан Г....ын мэдүүлгээр хамар тус газар цохигдох үед үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Газарт, унах,өвдөг мөргөх зэргийн үед үүсэх боломж муутай...” гэх мэдүүлэг /хх-140/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдоно.

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Д....:

Шүүгдэгч Д.... нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, тайлбарт дүгнэлт хийж үзэхэд дараах үйл баримт тогтоогдлоо:

Шүүгдэгч Д...., хохирогч Г...., гэрч Ц.... нар нь 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр  Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  хувийн таарамжгүй харьцааны улмаас шүүгдэгч Д.... хохирогч Г.... маргалдан хамран тус газар нь нэг удаа өшиглөж эрүүл мэндэд нь хамар ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт цус хуралт болох нь шүүх эмнэлгийн дүгнэлт, хохирогч Г...., гэрч Ц....ын мэдүүлэг, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээж мэдүүлсэн мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Г....ын биед “..хамран тус газар нь нэг удаа өшиглөж эрүүл мэндэд нь хамар ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт цус хуралт....” бүхий хөнгөн хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дугаар сарын 28-ны өдрийн 1469 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Д....ын үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу хохирогчийг эрүүл мэндэд хохирол, хор уршигийг хүсч бий болгосон байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч Г.... нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлжээ.

Иймд шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.   

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Д.... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч А....ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдал гэж дүгнэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд цэргийн алба хааж байгаа болон талуудын эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг харгалзан шүүгдэгч А....ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.500 нэгж буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ...ын ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хоёр, түүнээс олон хүний” эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А....д 1.500 /нэг мянга, таван зуу/ нэгж буюу 1.500.000 /нэг сая, таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хохирогч Б...., А...., Н.Сэвжид нар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хор уршигтай холбоотой зардлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан Цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.Мөнхбаатар