Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 142/ШШ2016/01310

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Орхон аймгийн Цагдаагийн газар

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг вокзалын арын задгай 2-04 тоотод оршин суух Кизылсоён овгийн Даянгийн Ганзам /МК88101618/

 

31500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Орхон аймгийн Цагдаагийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Ганзам нь тус цагдаагийн газрын баривчлах байранд 2016 оны 01 дугаар сарын 07-ний өдрөөс 7 хоног баривчлагдсан байр хоолны зардал 31 500 төгрөг төлөөгүй тул төлбөрийг барагдуулан өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Орхон аймгийн Цагдаагийн газар нь Д.Ганзамд холбогдох 31 500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Ганзам нь Орхон аймгийн цагдаагийн газарт төлөх 31 500 төгрөгийг Төрийн банкны 210012401 дугаарын дансанд төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь 2016 оны 10 сарын 20-ны өдрийн Төрийн банкны кассын орлогын баримтаар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Ганзам биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Нэхэмжлэгч Орхон аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлийн шаардлага 31 500 төгрөгийг хариуцагч Д.Ганзам биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                      Л.АРИУНЦЭЦЭГ