Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 142/ШШ2016/01312

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-16-67 тоотод оршин суух Самбуугийн Нарантуяа

            Хариуцагч: Орхон аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс

            ажилд эгүүлэн тогтоолгох, 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Б/23 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

             Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Нарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Самбуу овогтой Нарантуяа нь тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст үйл ажиллагааны нягтлан бодогчоор 2015 оны 01 сарын 30-ны өдрийн Б/02 тоот тушаалаар ажилд томилогдсон ажиллаж байгаад 2016 оны 08 сарын 12-ны өдрийн Б/23 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдөж өөр ажилд томилогдсон бөгөөд дээрх тушаалыг эс зөвшөөрч дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Хөдөлмөрийн гэрээг цуцлаж, өөр ажилд томилох тухай 2016 оны 08 сарын 12-ны өдрийн Б/23 тоот тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зйүлийн 40.1.2 дахь заалтыг баримталсан байх бөгөөд уг заалт нь ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай хуулийн заалт байна. Харин 2006 оны 07 сарын 03-ны өдрийн 33 тоот Дээд шүүхийн тайлбарын 15.2-т Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зйүлийн 40.1.2-т заасан “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдгийг ажилтаны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын албан ёсны дүгнэлт шийдвэр гарсан байхыг ойлгоно гэж тайлбарласан байна. Гэтэл дээр дурдсан ямар нэгэн комисс томилогдож миний ажлын ур чадварыг шалгаж намайг тухайн ажилд тэнцэхгүй гэсэн ямар нэгэн шийдвэр гараагүй болно.  Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зйүлийн 40.5-д заасны дагуу 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлаж байгаа тохиолдолд ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх ёстой бөгөөд дээрх хуулийн заалтыг дээд шүүхийн тайлбарын 17 дугаар зүйлд “сарын өмнө мэдэгдэх” тухай заалтыг хэрэгжүүлэхдээ хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах тухайгаа ажил олгогч нь  ажилтанд уг хугацааны өмнө бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зуруулж, баталгаажуулна гэж заасан байх бөгөөд надад дээр дурьдсан мэдэгдлийг өгөөгүй зэрэг нь Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчиж, миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна. Иймд миний гаргасан нэхэмжлэлийг хангаж, урьд эрхлэж байсан ажил, албанд минь эгүүлэн тогтоож, 2016 оны 08 сарын 12-ны өдрийн Б/23 тоот тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.Нарантуяа шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-16-67 тоотод оршин суух Цагаантуг овгийн Самбуугийн Нарантуяа би тус шүүхэд хандаж Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хуучин хийж байсан Санхүү бүртгэлийн албаны үйл ажиллагааны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаарадлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байсан бөгөөд энэ шаардлага нэмэгдүүлж байна. 2016 оны 08 сарын 12-ны өдрөөс шүүх хурал хүртэлх хугацаанд ажилгүй байгаа учир Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасанчлан миний авч байсан цалин болох /сард 670 000*2 сар=1 340 000/-тэй тэнцэх олговорыг олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манай байгууллагад үйл ажиллагааны нягтлан бодогчоор ажиллаж байсан С.Нарантуяагийн урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2016 оны 08 сарын 12-ны өдрийн Б/23 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Тус хэлтсийн Санхүү бүртгэлийн албаны үйл ажиллагааны нягтлан бодогч С.Нарантуяа нь дээрх ажил албан тушаалыг эрхлэх болон ажпын байриы тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасан “Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй, энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт /цаашид “мэргэшлийн шалгалт" гэх/ авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэнэ. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний сонгон шалгаруулалтад тэнцэж, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа нэг иргэнийг төрийн албаны төв байгууллага сонгон түүнийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлнэ” гэсэн шаардлагыг хангаагүй. Мөн улсын хэмжээнд нэгтгэгддэг мэдээ тайланг байнга хугацаа хэтрүүлж, тайланг зөрүүтэй, буруу гаргадаг тухай дээд газраас удаа дараа гомдол ирүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасан “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдож байгаа юм. Иймд түүнтэй зөвшилцөсний үндсэн дээр орон тооны бус угтах үйлчилгээ хариуцсан ажилтнаар ажилуулж, энэ хугацаанд төрийн албан хаагчийн мэргэжлийн шалгалтаа өгч холбогдох албан тушаалд томилох тухай тохиролцож 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Б/23 тоот “Самбуугийн Нарантуяаг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаалыг гаргасан юм. Ингэж шийдвэрлэсэн байж С.Нарантуяа нь хүсэлтээ бичиж өгөлгүй иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан нь ойлгомжгүй байна. Иймд тушаалыг хэвээр үлдээж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                                          

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

  

 

 

 

 

 

 

                      ШҮҮГЧ                                     Л.АРИУНЦЭЦЭГ