| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2016/01032/и |
| Дугаар | 142/ШШ2016/01120 |
| Огноо | 2016-09-15 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 142/ШШ2016/01120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Булган аймаг Булган сум Агуйт 3б-14-04 тоотод оршин суух, Дэд овгийн Дашдаваагийн Мөнхгэрэл /ГЙ83061005/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт хөтөл баг 11-07 тоотод оршин суух Арлууд овгийн Цэрэнрагчаагийн Отгон /ХЛ77102933/-д холбогдох,
“Хүүхдийн амсрамж өөрчилж, тэтгэлэг тогтоолгох” тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Мөнхгэрэл, хариуцагч Ц.Отгон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Ц.Отгон шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарладаа: Ц.Отгон миний бие Д.Мөнхгэрэлтэй гэр бүл болон 2 хүүхэдтэй болсон. Гэр бүл болсон хугацаанаасаа одоог хүртэл эцэг хүнийхээ үүргийг биелүүлж яваа. Д.Мөнхгэрэл тэтгэлэг тогтоолгоно гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие үр хүүхэдээ асран хамгаалахын хажуугаар бие муутай ээжийгээ асарч халамжилж байгаа. О.Анар, О.Ананд 2 хүүгийнхээ хүсэлтээр асрамж өөрчилөхийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие 2 хүүгээ өөрийн боломж бололцоогоороо тусалж дэмжих болно. Хүүхдийн тэтгэлэгийг хүүдүүдэд зарцуулаа ч билүү, өөрийнхөө хувийн амьдралд зарцуулна гэвэл төлөхгүй” гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Мөнхгэрэл нь хариуцагч Ц.Отгонд холбогдуулан “Хүүхдийн амсрамж өөрчилж, тэтгэлэг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Д.Мөнхгэрэл, Ц.Отгон нар нь 2012 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн 154 дугаартай Булган аймаг дахь Сум дундын шүүхийн шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т заасны дагуу албан ёсоор гэрлэлтээ цуцлуулж, 2003-07-07-ны өдөр төрсөн хүү О.Анар, 2007-04-07-ны өдөр төрсөн хүү О.Ананд нарын асрамжийг эх Д.Мөнхгэрэлд үлдээж шийдвэрлэсэн байх ба, 2014-03-12-ны өдрийн 1 дугаартай Сум дундын 4 дүгээр шүүхийн “эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамжаар О.Ананд, О.Анар нарыг эцэг Ц.Отгоны арсамжинд үлдээхээр эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталгажуулсан болох нь хэрэгт авагдсан баримтууд, зохигчидын тайлбаруудаар нотлогдож байна.
Хариуцагч Ц.Отгон нь хүү О.Анар, О.Ананд нарыг эх Д.Мөнхгэрэлийн асрамжинд өгөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин хүүхдийн тэтгэлэгийг төлөхгүй гэж маргасан. Хүүхдийн тэтгэлэгийг төлөхгүй гэж буй үндэслэлээ, хүүдүүдэд тэтгэлэгийг нь зарцуулаа ч билүү, өөрийнхөө хувийн амьдралд зарцуулна гэвэл төлөхгүй гэж тайлбарласан.
Ц.Отгоны хүүхдийн тэтгэлэгийг төлөхөөс татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй байх ба, хүүхдүүдийг эхийн асрамжинд шилжүүлж байгаа тул хуульд зааснаар эцэг эх нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргийн дагуу хариуцагч нь тэтгэлэг төлөхөөс татгалзах үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас хуульд заасны дагуу чөлөөлөгдсөн бөгөөд, хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасан улсын тэмдэгтийн хураамж болох 43 673 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2003 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү О.Анар, 2007 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү О.Ананд нарыг эх Д.Мөнхгэрэлийн асрамжинд үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2003 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү О.Анар, 2007 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү О.Ананд нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ц.Отгоноор сар бүр тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагчаас 43 673 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА