Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 27

 

Г.Э , А.М , Д.У ,П.Н , Б.Г , Я.Б  нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Э  даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд

                                                   Прокурор  Ч.Мядагбадам  

                                                   Өмгөөлөгч Д.Дашцэрэн

                                                    Шүүгдэгч Г.Э

                                                   Нарийн бичгийн дарга Г.Дорждулам нарыг оролцуулан

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаагийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоолд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дашцэрэн, С.Мядагмаа нарын гаргасан давж заалдах гомдлоор, Г.Э , А.М , Д.У , П.Н , Б.Г , Я.Б  нарт холбогдох эрүүгийн 201615010173 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн Маань овгийн Г.Э  

 Монгол улсын иргэн, Хоох овгийн А.М  

Монгол улсын иргэн, , Харчин овгийн Д.У  

Монгол улсын иргэн, , Эр Очир овгийн П.Н  

Монгол улсын иргэн,  Барга овгийн Б.Г  

Монгол улсын иргэн, Балжир овгийн Я.Б

Г.Э  нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 01 цагийн орчим Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 5 дугаар багийн нутагт байх “Хаалганы ам” гэх газрын нутаг дэвсгэрт 38-19 ӨВР улсын дугаартай “Бонго жи-2” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн 2.5а дахь заалт “Тээврийн хэрэгслийг нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийн энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”, 2.5б дэх заалт “Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлэгийн анхны тусламж үзүүлэх, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүний ойр байгаа эмнэлэгийн байгууллагад аль таарсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж эмнэлэгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх”, 2.5В дэх заалт “Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр хаягийг мэдэж аваад осолд холбогдсон бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх”, 9.2 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дахь заалт “Монгол Улсад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын зорчих хэсгийн баруун гар талаар явуулна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч Т.Ундрах-Эрдэнийн бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан, М.Ө ийн амь нас хохирсон, зам тээврийн осол гарсан газрыг зориуд орхиж зугтаасан, А.М , Д.У , П.Н , Б.Г , Я.Б  нар нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 01 цагийн орчимд яллагдагч Г.Э ийн жолоодож явсан 38-19 ӨВР улсын дугаартай “Бонго жи-2” маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явахдаа яллагдагч Г.Э ийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж, зам тээврийн осол гаргасныг болон хохирогч Т.У , М.Ө  нарыг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь яаралтай тусламж үзүүлээгүй, зохих байгууллагад мэдэгдээгүйн улмаас хохирогч Т.Ундрах-Эрдэнийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан М.Ө  нас барсан гэмт хэрэгт холбогдсон гэж үзэн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Г.Э т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 216 дугаар зүйлийн 216.2, А.М , Д.У , П.Н , Б.Г , Я.Б  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ. 

Анхан шатны шүүх, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хоох овгийн Аюурзаны М , Харчин овгийн Д.У , Эр Очир овгийн Пүрэвжавын Н , Барга овгийн Батсайханы Г , Балжир овгийн Ядамсүрэнгийн Б  нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.1 болгон хөнгөрүүлж, шүүгдэгч Маань овгийн Гуулийн Э ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас М.Ө тын амь насыг хохироосон, хохирогч Т.Ундрах-Эрдэний биед болгоомжгүйгээр хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Хоох овгийн Аюурзаны М , Харчин овгийн Даваасамбуугийн У , Эр Очир овгийн Пүрэвжавын Н , Барга овгийн Батсайханы Г , Балжир овгийн Ядамсүрэнгийн Б  нар нь бусдыг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь эмнэлэгийн тусламж үзүүлээгүйн улмаас гэм хор учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч Маань овгийн Гуулийн Э ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 3 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг журамлан шүүгдэгч Маань овгийн Гуулийн Э т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар 3 жил 1 хоногийн хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялын хөнгөн ялыг нь хүндэд нь багтаан түүний биечлэн эдлэх ялыг нийт 3 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.1-д зааснаар шүүгдэгч Хоох овгийн А.М , Харчин овгийн Д.У , Эр Очир овгийн П.Н , Барга овгийн Б.Г  нарыг 251 /хоёр зуун тавин нэг/ цагийн албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэн, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.3-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Я.Б өд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч түүнийг хараа хяналтанд байлгаж, засрал хүмүүжилд 6 сарын хугацаагаар анхаарал тавихыг хууль ёсны төлөөлөгч Я.П хариуцуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Г.Э т оногдуулсан 3 жил 1 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар шүүгдэгч Хоох овгийн А.М , Харчин овгийн Д.У , Эр Очир овгийн П.Н , Барга овгийн Б.Г  нар нь албадан ажил хийлгэх ялаас ноцтойгоор зайлсхийвэл шүүх албадан ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 /нэг/ хоногоор сольж болохыг дурдан, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Я.Б  нь 69 дүгээр зүйлийн 69.1.3-т заасан арга хэмжээ авагдсаны дараа засарч хүмүүжихгүй байвал шүүх уг арга хэмжээг насанд хүрээгүй хүмүүсийн сурган хүмүүжүүлэх тусгай байгууллагад шилжүүлж болохыг дурдан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Г.Э ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үндсэн ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Г.Э  нь 13 хоног цагдан хоригдсон ба цагдан хоригдсон хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар хохирогч Т.М нь нийт 7871350 төгрөгийн хохирлоос шүүгдэгч Г.Э  2800000 төгрөг, шүүгдэгч А.М  200000 төгрөг, шүүгдэгч Б.Г  50000 төгрөг, шүүгдэгч П.Н  100000 төгрөг, шүүгдэгч Д.У  100000 төгрөг нийт 3250000 төгрөг төлснөөс үлдэх 4621350 төгрөгийг шүүгдэгч А.М оос 924270 төгрөгийг, шүүгдэгч Б.Г гаас 924270 төгрөгийг, шүүгдэгч П.Н гээс 924270 төгрөгийг, шүүгдэгч Д.У аас 924270 төгрөгийг, насанд хүрээгүй шүүгдэгчид оногдох хэсгийн түүний хууль ёсны төлөөлөгч Я.П-с 924270 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Т.М олгох, хохирогч Т.У  хохирол 5524096 төгрөг нэхэмжилснээс 3800000 төгрөг төлөгдсөнөөс үлдэх 1724096 төгрөгийг шүүгдэгч Г.Э ээс гаргуулж хохирогч Т.У д олгож, хохирогч Т.У  нь эрүүл мэнддээ учирсан гэм хор болон хохирогч Т.М нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Г.Э ийн 1420000 төгрөгийн үнэ бүхий 2 үхэр, 6 хонь, 1500000 төгрөгийн үнэ бүхий “Бонго жи-2” маркийн тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн, шүүгдэгч П.Н н 1000000 төгрөгийн үнэ бүхий 10 хонийг битүүмжилсэн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн, шүүгдэгч Д.У ын 880000 төгрөгийн үнэ бүхий 10 ширхэг хонийг битүүмжилсэн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн, шүүгдэгч А.М ийн 7000000 төгрөгийн үнэ бүхий 09-92 БУЛ улсын дугаартай “Ниссан X Трейл” маркийн тээврийг хэрэгслийг битүүмжилсэн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч Т.Ундрах-Эрдэнийн унаж явсан “Супер кенбо” маркийн цэнхэр өнгийн мотоциклийг шүүгдэгч Г.Э т буцаан олгож, шүүгдэгч А.М , Д.У , П.Н , Б.Г , насанд хүрээгүй шүүгдэгч Я.Б  нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн бичгийн баримт шүүхэд ирээгүй, болохыг тус тус дурдан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримаар хавсаргагдаж ирсэн №967580 тоот жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т зааснаар №00501909 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Э т буцаан олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1., 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан, Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Э т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч А.М , Д.У , П.Н , Б.Г , насанд хүрээгүй шүүгдэгч Я.Б  нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Э ийн өмгөөлөгч Д.Д гаргасан давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Г.Э  нь Зам тээврийн осол гаргаж хэргийн газрыг хаяж явсныг хүлээн зөвшөөрч байгаа ч оногдуулсан ял нь хүндэдсэн гэж үзэж байна. Учир нь: Зам тээврийн осол гаргасны дараа маш их цочролд орж шокийн байдалтай байсныг цуг явсан хүмүүс бүгд мэдэж гэрчилж байгаа. Өөрийгөө удирдах чадвараа түр хугацаагаар алдсанаас бусдын үгэнд хөтлөгдөн хэргийн газрыг хаяж явсан. Өөрөө хэрэг бүртгэх, мөрдөх байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө үйлдлээ санахгүй байна гэдгээ мэдүүлсэн. Хохирлыг төлөхөд бүхий л бололцоогоо ашиглан Махбал гуайд 2800000 төгрөг, У д 1700000 төгрөгөөр шинэ мотоцикль авч өгсөн. Гарсан хохирлоос 3800000 төгрөгийг бэлнээр өгсөн. Хохирлын өөрт ногдох хэсгийг хангалтай төлсөн. Махбал гуайн талийгаачийн ажил явдлын үеэр бурхан дээр нь нэг сая төгрөг тавьсныг шүүх үнэлээгүй алдаа гаргасан. Э ээс бусад шүүгдэгчид хохирол төлөхөд сэтгэл гаргаагүй. Хэлбэрийн төдий хандсан. Хохирогчид Г.Э  нь гэм буруугаа ойлгож сайн дураараа хохирлыг төлсөн. Хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байхад шүүх хорих ял оногдуулсан нь буруу гэж үзэж байна. Хохирлыг хангалттай төлсөн гэж үзэх үндэслэл байсаар байтал хорих ял оногдуулсныг харгалзан Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийг үндэслэн оногдуулсан ялыг тэнсэн харгалзаж оногдуулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч П.Н , Д.У , Б.Г , Я.Б  нарын өмгөөлөгч С.М гаргасан давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 24 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. П.Н , Д.У , Б.Г , Я.Б  нар нь осол гаргасан жолооч Г.Э ийн машинд дайгдан зорчиж явсан бөгөөд осол болсон даруйд түргэн дуудъя гэж хэлэхэд жолооч Г.Э  болон түүнийг гуйж явсан М  нар тоогоогүй. Мөн П.Н , Д.У , Б.Г , Я.Б  нар нь газар дээр нь үлдсэн ч яаралтай тусламж дуудах бололцоо байхгүй байсан. Гар утасгүй байсан. Мөн хэргийн газраас санаатай зугтаагаагүй болох нь жолооч Э  болон Н , У , Г , Б  нарын мэдүүлгээр тогтоогддог. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж анхан шатны шүүх шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэргийн газраас жолооч Э ийг хөдөлгөж, машинаа хот оруул гэж зааж өгсөн М  энэ хэрэгт буруутай гэж үзэж байна. Мөн шинжээчийн дүгнэлтээр талийгаач хохирогчийн нас барах шалтгаан, мөн хохирогч У-н биед учирсан гэмтлийг жолооч Э ийн гаргасан ослоос болсон гэж гарсан тул хохирогч нарт учирсан гэм хорын хохирлыг гэм буруутай Г.Э , А.М  нараас гаргуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Г.Э ийн өмгөөлөгч Д.Дашцэрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шинэ Эрүүгийн хуулиар тээврийн хэрэгслийн журам зөрчсөн гэмт хэрэгт ял оногдуулахад эрх зүйн байдал нь  дээрдэж байгаа. Тиймээс Г.Э ийн үйлдсэн гэмт хэргийн зүйл ангийг өөрчилж Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар зүйлчлэх нь зөв гэж үзэж байна. Г.Э ийг тухай үед шоконд орсон байсан гэдгийг хамт явсан хүмүүс нь бүгд гэрчилдэг. Яагаад хэргийн газраас зугтаасан бэ? гэхээр энэ нь М  гэдэг хүнээс болсон асуудал байгаа. Шоронд орох гээгүй юм бол явъя гээд бараг  загнах шахуу болж машинд суулгасан байдаг. Г.Э  М ийн үгэнд орж хэргийн газрыг хаяад зугтаасан нь шууд санаатай хэрэг болсон. Анхан шатны шүүх хуралдаанд Г.Э  зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн. Хохирол төлбөрийн хувьд Э  сэтгэл гаргаж боломжийн хэрээр хохирол төлсөн гэж үзсэн. Анхан шатны шүүх төлбөрийг тооцохдоо алдаа гаргасан.  Гол гэм буруутай этгээдэд 70 хувийг нь оногдуулаад, үлдсэн 30 хувийг нь  нөгөө гэм буруутай хүмүүст оногдуулсан бол болох байсан гэтэл анхан шатны шүүх Э ээс 1 сая гаруй төгрөгийг гаргуулахаар тогтоосон байгаа. Эрүүгийн хуульд тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн бол тэнсэн харгалзаж болно гэж заасан байгаа. Иймд Э т оногдуулсан ялыг тэнсэн харгалзах боломж байна. Э  хувь хүний хувьд  дөлгөөн даруухан, томоотой. Э  дахин гэмт хэрэгт холбогдохгүй байх бүрэн ухамсар суусан. Иймд Г.Э т оногдуулсан ялыг тэнсэн хянан харгалзаж өгнө үү гэв.

Шүүгдэгч Г.Э  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. Хохирлыг төлж барагдуулна гэв.

Прокурор Ч.Мядагбадам шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Өвөрхангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан тул шүүгдэгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Гэвч 2015 оны Эрүүгийн хуулиар шүүгдэгч нарын эрх зүйн байдал дээрдэж байгаа учраас шинэ хуулийг хэрэглэх нь зүйтэй гэсэн саналтай байна гэв.

ХЯНАВАЛ:

 Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

 Г.Э , А.М , Д.У , П.Н , Б.Г , Я.Б  нарт холбогдох  201615010173 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхлэсэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас А.М , Д.У , П.Н , Б.Г , Я.Б  нарыг бусдын амь биед нь аюултай нөхцөлд байхад эмнэлгийн тусламж үзүүлээгүйн улмаас хохирогч Т.У-н бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан, хохирогч М.Ө  нас барсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.1 болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэжээ.

   Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйл буюу  Аюултай байдалд орхих, тусламж үзүүлээгүй байх гэмт хэргийг тусгайлан үүрэг хүлээсэн хүн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба Хоох овогт А.М , Харчин овогт Д.У , Эр-Очир овогт П.Н , Барга овогт Б.Г , Балжир овогт Я.Б  нар нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, харилцан итгэлцлээр хохирогч нарт тусламж үзүүлэх үүрэг хүлээгээгүй тул эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэн тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Маань овогт Гуулийн Э  нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас М.Ө ийн амь нас хохирсон, хохирогч Т.У-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, авто тээврийн гэмт хэрэг үйлдэж хэргийн газрыг зориуд орхин зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч М.Батзоригийн мөрдөн байцаалтанд 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хх-133/, Т.У-н мөрдөн байцаалтанд 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хх-140/, гэрч Т.У-н мөрдөн байцаалтанд 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хх-204, 205/,  гэрч Г.Д-н мөрдөн байцаалтанд 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хх-206/, гэрч Т.У-н мөрдөн байцаалтанд 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хх-207/, гэрч П.О-н мөрдөн байцаалтанд 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хх-208/, гэрч Ц.А-н мөрдөн байцаалтанд 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хх-210/, гэрч Ц.Д-н мөрдөн байцаалтанд 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хх-214/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №92 тоот дүгнэлт /1 дүгээр хх-237, 238, 239/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн №308 тоот дүгнэлт /1 дүгээр хх-180-182/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №16533 тоот дүгнэлт /1 дүгээр хх-226, 227/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон фото зураг /1 дүгээр хх-7-20/, Авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл болон фото зураг 1 дүгээр хх-24-27, 119-121/, Мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл болон фото зураг /1 дүгээр хавтаст хэргийн 21-23/, Яаралтай тусламж үйлчилгээний хуудас болон өвчтөний өвчний түүх, сувилгааны тэмдэглэл /1дүгээр хх-147-180/ болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Г.Э ийн үйлдэлд оногдуулах ял шийтгэл хөнгөрсөн байх тул эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийг хэрэглэн ял шийтгэлийг хөнгөрүүлэн оногдуулах үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанарыг харгалзан Г.Э т оногдуулах ялыг тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно.

Г.Э ийн өмгөөлөгч Д.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан гомдолдоо... Хохирогч М.Ө ийн ажил явдлын үеэр Махбал гуайн бурхан дээр тавьсан 1 сая төгрөгийг хохиролд тооцож шүүх үнэлээгүй алдаа гаргасан гэх боловч  2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанд хохирогч Т.М мэдүүлэхдээ... Г.Э ийн эхнэрт 1 сая төгрөгийг буцаагаад өгсөн. Би гар дээрээ 2800000 төгрөг авсан гэж /шүүх хуралдааны тэмдэглэл 3-р хх-ийн 139-р хуу/ мэдүүлсэн байх тул хохиролд тооцох үндэслэлгүй байна. 

Иймд Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг бүхэлд нь өөрчлөлт оруулж, шүүгдэгч Д.У , П.Н , Б.Г , Я.Б  нарын өмгөөлөгч С.Мядагмаагийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь, шүүгдэгч Г.Э ийн өмгөөлөгч Д.Дашцэрэнгийн  гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Д.У , П.Н , Б.Г , Я.Б  нарын өмгөөлөгч С.Мядагмаагийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь, шүүгдэгч Г.Э ийн өмгөөлөгч Д.Дашцэрэнгийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг бүхэлд нь

“1. Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын  прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Хоох овогт А.М , Харчин овогт Д.У , Эр-Очир овогт П.Н , Барга овогт Б.Г , Балжир овогт Я.Б  нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон тэднийг  цагаатгасугай.

2.  Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын  прокурорын газраас Гуулийн Э т 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3, мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

3. Маань овогт Гуулийн Э ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хүний амь нас хохирсон, авто тээврийн гэмт хэрэг үйлдэж хэргийн газрыг зориуд орхин зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 /Хоёр зуун тавин/ цагийн хугацаагаар  нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Гуулийн Э т оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Гуулийн Э  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол   Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын  8 цагийн ажлыг 1 хоногт тооцон хорих ялаар солихыг дурдсугай.

6. Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Э т оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 250 цагийн хугацаагаар  нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

7. Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Э ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан ялыг, түүнийг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолсугай.

8. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Г.Э ээс 4621550 /Дөрвөн сая зургаан зуун хорин нэгэн мянга таван зуун тавин/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Махбалд, 1724096/Нэг сая долоон зуун хорин дөрвөн мянга ерэн зургаан/ төгрөгийг гаргуулан Т.У д тус тус олгосугай.

9. Хохирогч Т.У  нь эрүүл мэнддээ учирсан хохирлоо,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.М нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрөөг нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар Г.Э ийн 1420000 төгрөгийн үнэ бүхий 2 үхэр, 6 хонь, 1500000 төгрөгийн үнэ бүхий “Бонго жи -2” тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн  эд хөрөнгө битүүмжлэх мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээн, П.Н н 1000000 төгрөгийн үнэ бүхий 10 хонь битүүмжилсэн 2016 оны 12 дугаар сарын 08-ны, А.М ийн  7000000 төгрөгийн үнэ бүхий “ниссан экс трейл” тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн  эд хөрөнгө битүүмжлэх мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

 11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч  Т.У   унаж явсан “Супер  кенбо” маркийн цэнхэр өнгийн мотоциклийг шүүгдэгч Г.Э т олгосугай.

  12.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт хавсрагдан ирсэн Г.Э ийн №967580 тоот жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хуулийн 40.1 дүгээр зүйлд заасан хугацаа дуусмагц Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх  албанд шилжүүлж, №00501909 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг дурдсан хугацаа дуусмагц Г.Э т буцаан олгосугай.

 13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т  зааснаар Гуулийн Э , А.М , Д.У , П.Н , Б.Г , Я.Б  нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай” гэж тус тус өөрчилсүгэй.

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд  заасан хугацаа дуустал Гуулийн Э т  авсан  цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

15. Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Гуулийн Э ийн цагдан хоригдсон 67 хоногийг  түүний ял  эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

16. Энэ магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж   болохуйц нөхцөл байдал тогтоогдсон  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.Эрдэнэбилэг

                             ШҮҮГЧИД                                       В.ЦЭЦЭНБИЛЭГ

                                                                                     Н.ЭНХМАА