| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01380/и |
| Дугаар | 01320 |
| Огноо | 2016-11-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 01320
| 2016 оны 11 сарын 02 өдөр | Дугаар 142/ШШ2016/01320 | Орхон аймаг |
|
|
|
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-2-91 тоотод оршин суух Гэрэл овогт Очирдагвын Баттөгс /НЮ:85111077/
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-16-31 тоотод оршин суух Боржигон овогт Дүгэрсүрэнгийн Хүрэлбаатар /ФМ:66040977/
1 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Баттөгс, хариуцагч Д.Хүрэлбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Баттөгс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баттөгс миний бие 2015 оны 10 дугаар сард өөрийн хоёр үхрээ 1 000 000 төгрөгөөр үнэлж Хүрэлбаатарт зарсан бөгөөд тухайн үед 11 дүгээр сарын 20-нд цалин буухаар өгнө гэж хэлсэн боловч өдийг хүртэл огт өгсөнгүй. Мөнгөний хэрэг болоод нэхэхэд банкнаас зээл хөөцөлдөж байна, удахгүй гээд удаа дараа худлаа ярьсан учир миний гомдолыг барагдуулж өгч тусална уу. Иймд уг 1 000 000 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамжийн 30 000 төгрөгийг яаралтай гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Хүрэлбаатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Үхэр авсан нь үнэн. 1 000 000 төгрөгийг өгөх нь үнэн гэв.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Баттөгс нь хариуцагч Д.Хүрэлбаатарт холбогдуулан 1 000 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2015 оны 10 дугаар сард 2 үхрээ 1 000 000 төгрөгөөр үнэлэн Д.Хүрэлбаатарт өгсөн. Мөнгийг өгнө гээд өдий хүрсэн тул нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тайлбарлаж байна.
Хариуцагч Д.Хүрэлбаатар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгө... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан эд хөрөнгөө авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байх тул нэхэмжлэгч О.Баттөгс шаардах эрхтэй байна.
Хариуцагч Д.Хүрэлбаатар нь үхэр худалдан авсан үнийн дүнд маргаагүй, 1 000 000 төгрөгийг хариуцан төлнө гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул хариуцагч Д.Хүрэлбаатараас 1 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 29 270 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 28 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, илүү төлсөн 720 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ