Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 142/ШШ2016/01121

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 4 дүгээр хороо Толгойт /18101/, ХД-52 тоотод байрлах “Свийтрөүд” ХХК-ий нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 27а-14 тоотод оршин суух, Дархан овгийн Ганхуягын Сарангуа /АЮ86052908/-д хариуцагдах

“2 200 623 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Свийтрөүд” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нь “Свийтрөүд” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Сарангуа нь №14/17 дугаартай “Борлуулагчийн гэрээ”-г байгуулан 2014 оны 08 сарын 22-ны өдрөөс эхлэн “Свийтрөүд” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарт борлуулагчаар ажиллаж байсан болно. Гэрээний дагуу борлуулагч нь компаний бараа бүтээгдэхүүнийг борлуулах ажлыг хийж гүйцэтгэх, компани хөлс төлөхөөр харилцан тохиролцож, борлуулагч нь уг гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаа болгон улсын бүртгэлийн Ү-2101006205 дугаарт бүртгэгдсэн, дугаар 00321583 бүхий Орхон аймгийн Баян-Өндөр сумын 12-р баг Булаг 3 гудамж, 19 тоот 90 м.кв талбайтай хувийн сууц, улсын бүртгэлийн Г-2101000429 дугаарт бүртгэгдсэн, 130100984 нэгж талбарын дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын 12-р баг Булаг 3-р гудамж, Зээлийн 19 тоот 850 м.кв газрыг тус тус барьцаалуулсан. Г.Сарангуа нь тус компанид борлуулагч хийж байгаад бараа болон мөнгө дутаасан. Ингээд 2015 оны 01 сарын 13-ны өдөр борлуулагчийн гэрээг цуцлах мэдэгдэл хүргүүлж, 2015 оны 01 сарын 17-ны өдөр гэрээг цуцалсан. Г.Сарангуа нь “Свийтрөүд” ХХК-д 2 200 623 төгрөгийн өр төлбөртэй гарсан. Дээрхи төлбөрийг 2015 оны 03-р сард 400 000 төгрөг, 04 дүгээр сард 600 000 төгрөг, 05 дугаар сард 600 000 төгрөг, 06 дугаар сард 600 000 төгрөгийг төлөхөөр 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр график гарган өгсөн боловч, өнөөдрийг хүртэл төлбөрөө төлж барагдуулаагүй байна. Иймд хохирлыг барагдуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Г.Сарангуа шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Г.Сарангуа нь Свийт рөүд” ХХК-н нэхэмжилсэн 2 200 643 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 1 460 000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 13-нд барагдуулсан болно. Одоо үлдэгдэл 740 623 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 01-н гэхэд барагдуулсан байх болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Свийтрөүд” ХХК нь хариуцагч Г.Сарангуагаас “2 200 643 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч “Свийтрөүд” ХХК-ий нэхэмжлэлийн шаардлага болох 2 200 643 төгрөгийг хариуцагч Г.Сарангуа нь Свийт рөүд” ХХК-н нэхэмжилсэн 2 200 643 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 1 460 000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 13-нд барагдуулсан болно. Одоо үлдэгдэл 740 623 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 01-н гэхэд барагдуулсан байх болно гэж гарын үсгээ зурж баталгаажуулсан бичгийн баримтаа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн эрх эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бапйна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар гаргуулав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Свийтрөүд” ХХК-ий нэхэмжлэлийн шаардлага 2 200 643 төгрөгийг хариуцагч Г.Сарангуа нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагч Г.Сарангуа нь нэхэмжлэгч “Свийтрөүд” ХХК-ий 2 200 643 төгрөгийг сайн дураар эс төлбөл шийдвэрийн нэгэн адил албадан биелэгдэхийг дурьдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50 160 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 25 080 төгрөг, төрийн сангаас 25 080 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Свийтрөүд” ХХК-д олгосугай.

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                                           Б.ХИШИГДАВАА.