Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 01332

 

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 142/ШШ2016/01332

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум,” Эрдмийт” ХХК

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Эрдмийт ХХК-ний хуулийн зөвлөх ажилтай М.Энхболд, регистрийн дугаар:/ФА:76102811/

            Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг 1-1а тоотод оршин суух Бээл овогт Нямаагийн Батсоёл /ПВ:86102931/

3 185 705 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

             Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболд, хариуцагч Н.Батсоёл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Батбуянт”ХХК-ийн “Орд төв” дэлгүүрийн эзэн Батсоёл нь манай компанитай гэрээ байгуулж 2015 оны 05 сарын 23-аас мах махан бүтээгдэхүүн зээлээр авсан юм. Одоо өр төлбөрөө барагдуулахыг шаардахад өнөө маргааш төлнө хугацаа өгөөч гэх зэргээр шалтаг тоочин нэг ч төгрөгийн төлөлт хийхгүй байгаа бөгөөд 2015 оны 11дүгээр сарын 19-ний дотор тооцоог бүрэн төлж барагдуулна гэж өөрийн биеэр өргөдөл бичээд үүнийгээ ч биелүүлээгүй өдийг хүрсэн болно. Иймд хариуцагч “Орд төв” дэлгүүрийн эзэн Н.Батсоёлоос нийт 3185705\ гурван сая нэг зуун наян таван мянга долоон зуун таван\ төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Харуицагч Н.Батсоёл шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нямаа овогтой Батсоёл миний бие “Бат буянт” ХХК захирал бөгөөд Орд хүнсний бөөний дэлгүүр ажиллуулдаг. Эрдмийт ХХК мах махан бүтээгдэхүүн авч зарж борлуулдаг байсан бөгөөд тухайн үед дэлгүүрээ Батбилэг гэдэг хүнд түрээсэлсэн түрээслүүлэхдээ барааны мөнгөө 10 000 000 төгрөгийг Батбилэг өгнө гээд хасаж тооцсон. Батбилэг нь 1 600 000 төгрөг өгөхгүй дээрээс нь нэмж сая гаран төгрөгний мах зээлсэн байсан тухай үед надад өгсөн гэж хэлсэн мах хүнээс авсан хүний гарын үсэг дээр Батбилэг худалдагч гарын үсэг зурсан. Энэ мөнгийг түрээслэгч Батбилэг өгөх нь зүйтэй болов уу гэж бодож байна гэжээ.

 

 

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч П.Бат-Эрдэнэ нь хариуцагч Б.Оюун-Эрдэнэд холбогдуулан 1 440 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Хариуцагч Б.Оюун-Эрдэнэ нь 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч  байгаа эсэх талаар болон татгалзаж байгаа үндэслэлийн талаар хариу тайлбараа хуульд заасан хугацааны дотор шүүхэд ирүүлэх үүрэгтэй байсан ба зохигчийн эдлэх эрх, үүрэгтэй танилцсан байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч П.Бат-Эрдэнэ нь хариуцагч Б.Оюун-Эрдэнээс 2 000 ширхэг блок нэг бүрийг 900 төгрөгөөр худалдан авахаар тохирч 2013 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1 800 000 төгрөгийг төлсөн байна. Тохирсон хугацаанд авсан блок нь чанарын шаардлага хангаагүйн улмаас талууд хэлэлцэн тохиролцож 1 440 000 төгрөгийг буцаан авахаар болсон боловч мөнгийг Б.Оюун-Эрдэнэ өгөхгүй байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, ...худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй.

Хариуцагч Б.Оюун-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа бол татгалзлын үндэслэл, тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан байх тул хариуцагчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй болон нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаангүй гэж утсаар илэрхийлсэн хариултыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэлтэй байна. 

Иймд хариуцагч Б.Оюун-Эрдэнээс 1 440 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Бат-Эрдэнэд олгох нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 37 990 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Оюун-Эрдэнээс 37 990 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Бат-Эрдэнэд олгохоор шийдвэрлэв.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Оюун-Эрдэнээс 1 440 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Бат-Эрдэнэд олгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 37 990 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Оюун-Эрдэнээс  37 990 төгрөг гаруулан нэхэмжлэгч П.Бат-Эрдэнэд олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

                      ШҮҮГЧ                                     Л.АРИУНЦЭЦЭГ