| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01372/и |
| Дугаар | 01347 |
| Огноо | 2016-11-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 01347
| 2016 оны 11 сарын 09 өдөр | Дугаар 142/ШШ2016/01347 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг СӨХ-ийн 2-30 тоотод оршин суух, Боржигон овогт Базарын Аззаяа /ДЮ:86121502/
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг 30б-3 тоотод оршин суух, Цагаан гэрүүд овогт Эрдэнэбатын Өлзийнаран /ФБ:82081803/
10 987 750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Аззаяа, хариуцагч Э.Өлзийнаран, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Аззаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие Б.Аззаяа нь 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Э.Өлзийнаранд 9 000 000 сая төгрөгийг 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлсэн боловч одоог хүртэл ямар ч хүү болон үндсэн мөнгө өгөөгүй тул Э.Өлзийнарангаас үндсэн мөнгө 9 000 000 төгрөг, 2 сарын хүү 1 800 000 төгрөг, тэмдэгтийн хураамжийн төлбөр 187 750 төгрөг нийт 10 987 750 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Э.Өлзийнаран шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Эрдэнэбат овогтой Өлзийнаран би Базар овогтой Аззаяагийн хэлж байгаа 9 000 000 төгрөгийг бэлэн тоолж аваагүй 2 000 000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сард авч байсан. Анх хүү мөнгө 2-ыг нь өгч дуусгаад дахиад 2 000 000 төгрөгийг 11 дүгээр сард авсан. Авснаасаа хойш эхний 2 сар хүү алданги тооцож 360 000 төгрөг өгч байсан. 12 дугаар сарын 13-наас хойш дахиаж мөнгө өгч чадаагүй. 2015 оны 01 дүгээр сарын 23-нд хүү өдрийн алдангитайгаа 4 850 000 төгрөг болсон. Өдөр өдөрт нь өгөөд дуусгах гэхэд нь тэгье гэж тохироод 50,000 төгрөг бэлэн өгсөн. Дараа нь байрны гадаа нь 100 000 төгрөг, Артаас 30, 20, 80 мянгаар өдөрт нь өгч байгаад бүрэн өгч чадаагүй. 4 сарын 20-ны өдөр болоход хүү алданги нь нийлээд 6 000 000 төгрөг болсон гэж гэрээ хийсэн. Дараа нь дахиж 7 дугаар сарын 16-ны өдөр 9 000 000 болчихлоо гэж ирж гэрээ хийнэ өг гэж элдвээр хэлж загнаж би тухайн үед их шоконд орсон. 2 сая төгрөг тодорхой хугацааны дараа ийм аймар хүү алдангитай болсон гэж гэрээ хийхэд нь яах ч аргагүй байдалд орж шокноос хэд хоног гарч чадаагүй одоо би анх авсан 2 сая төгрөгнөөсөө өгсөн мөнгөө хасуулж л өгч чадна. Тэрнээс Аззаяад нэхэмжилж байгаа мөнгийг үнэхээр өгч чадахгүй. 2 сая төгрөгийг 10 сая төгрөг болгож нэхэмжилж байна. Би үнэндээ 9 сая төгрөг бэлэн тоолж аваагүй гэдгээ л хэлж батлах болно. Энэ мөнгөний хүү алданги их өсөж би маш их сэтгэлийн дарамтанд байна. Элдвийн дарамталсан мессеж хаана таарна тэр газраа элдвээр хэлж уурлаж дарамталдаг одоо шүүхээр орж энэ их сэтгэл болон бие сэтгэлийн шок дарамтнаас гарах хүсэлтэй байна. Аззаяагаас би 2 сая төгрөг авсан тэрнээс өгсөн мөнгө хасуулаад өгнө өөр тэр 10 сая төгрөгийг өгч чадахгүй би 9 сая төгрөг бэлэн аваагүй гэв.
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Аззаяа нь хариуцагч Э.Өлзийнарангаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10 987 750 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцэж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Аззаяа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан иргэд хоорондын зээлийн гэрээнд үндэслэдэг. Уг гэрээгээр Отгонжаргал бид хоёр нийлээд 22 000 000 төгрөгийг Э.Өлзийнаранд зээлдүүлсэн. Уг мөнгөний 9 000 000 төгрөг нь минийх үлдсэн нь Отгонжаргалын мөнгө байсан. Э.Өлзийнаран Арт кафе-г зарахаар мөнгийг өгнө гэж, Отгонжаргал нь иргэний үнэмлэхгүй байсан тул өгсөн мөнгөө нийлүүлээд гэрээг хийсэн. Мөнгийг 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр буюу зээлийн гэрээ байгуулахаас өмнө нь өгсөн байсан гэж тайлбарлаж байна.
Хариуцагч Э.Өлзийнаран нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ:
Би хэзээ ч 9 000 000 төгрөгийг бэлнээр Б.Аззаяагаас тоолж аваагүй. Анх 2 000 000 төгрөг зээлсэн тэр мөнгийг өгч чадахгүй байсан болохоор хүү алдангитайгаа нийлээд 6 000 000 төгрөг болсон шүү гэж хэлээд гэрээ байгуулсан дараа нь нөгөө мөнгө чинь 9 000 000 төгрөг болсон гээд надаас нэхэж байгааг ойлгохгүй байна. 2 000 000 төгрөг 10 000 000 төгрөг болно гэхээр арай л дэндүү байна. Би шоконд орсон байсан, намайг элдвээр хэлж харааж зүхдэг байсан болохоор хүнээс авсан нь үнэн юм чинь өгөх ёстой гэж бодоод гэрээнд гарын үсэг зурсан. 9 000 000 төгрөгийг тоолж аваагүй гэж тайлбарлаж байна.
Зохигчид 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 22 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэйгээр иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн эх хувиар нотлогдож байна.
Уг гэрээгээр зээлдүүлсэн мөнгөний 9 000 000 төгрөг нь нэхэмжлэгч Б.Аззаяагийн мөнгө учраас гэрээнд заасан хүүг үндсэн төлбөр, тэмдэгтийн хураамжинд төлсөн төлбөрийн хамтаар гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байх тул нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282.3-д ...хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр байгуулна... мөн хуулийн 282.4-д мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгч Б.Аззаяа нь хариуцагч Э.Өлзийнарангаас зээлийн гэрээний төлбөр болон хүүг нэхэмжлэх эрхтэй.
Зохигчид гэрээ байгуулахаас өмнө мөнгийг шилжүүлсэн байх ба энэ талаар тайлбарласан нэхэмжлэгчийн тайлбар болон зээлийн гэрээнд ...“2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 22 000 000 бэлэн өгсөн болно, авсан үнэн” гээд гарын үсэг зурсан хариуцагч Э.Өлзийнаран хүчинд автаж гэрээ байгуулж гарын үсэг зурсан, хүүнд тодорхой мөнгө төлж байсан гэсэн тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй нотлож чадахгүй байна. Өөрөөр хэлбэл түүнийг хүчинд автаж гэрээ байгуулсан, мөнгийг хүлээн авсан болохоо зөвшөөрч гарын үсгийг хүчээр зуруулсан, хүүнд төлж байсан мөнгөний талаархи тайлбарууд нотлогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ...зохигчид өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байх ба хариуцагч Э.Өлзийнаранг энэ үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
Нэхэмжлэгч Б.Аззаяа нь 100 000 төгрөгийг хүүнд авсан болохоо хүлээн зөвшөөрч байна мөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэдэг тул нэхэмжлэлийн шаардлагаас 287 750 төгрөгийг /хүүний төлбөр 100 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 187 750 төгрөг/ хэрэгсэхгүй болгож, 10 700 000 /үндсэн төлбөр 9 000 000 төгрөг, 2 сарын хүү 1 800 000 төгрөг, хүүнд төлсөн гэх 100 000 төгрөгийг хасч/ төгрөгийг хариуцагч Э.Өлзийнарангаас гаргуулахаар шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 190 750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Өлзийнарангаас 186 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Аззаяад олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: