| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01551/и |
| Дугаар | 01351 |
| Огноо | 2016-11-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 01351
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг баг 3-236 тоотод оршин суух Боржигон овгийн Индрайбудын Батхүү /АГ:64091301/
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Баасансүрэн нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1964 онд төрсөн. Анх 1980 оны 01 сарын 30-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улан сумын Бадрал нэгдлийн Хануй бригадын эмчилгээ тэжээлийн ажилд орж, 1989 оны 03 сарын 30-ны өдрийг хүртэл ажиллаж байсан билээ. Гэтэл нэгдэл татаж бууж ажилгүй болсон. Миний ажиллаж байх үед Өндөр-Улаан сумын нэгдсэн контор шатсан тул хөдөлмөрийн дэвтэр олдохгүй байсан. Иймд Архангай аймгийн Өндөр Улаан сумын Бадрал нэгдлийн Хануй бригадад ЭТЦ-ын малын сантерчаар ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Боржигон овгийн Индрайбудын Батхүү нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн ба хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
И.Батхүү 1980 оны 01 сарын 30-наас 1989 оны 03 сарын 30-ныг хүртэлх хугацаанд Эмчилгээ тэжээлийн ажилтанаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан тайлбар, 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 24 дугаартай Архангай аймгийн Онцгой байдлын газрын тодорхойлолт, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн засаг даргын 270 дугаартай тодорхойлолт, ам бүлийн тодорхойлолт, И.Батхүүгийн иргэнйий үнэмлэхний хуулбар, 315879 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Орхон аймгийн Архивын тасгийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн тодорхойлолт, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн төрөлжсөн архивын 2016 оны 03 сарын 30-ны 116 дугаартай лавлагаа, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн төрөлжсөн архивын 2016 оны 03 сарын 30-ны 206 дугаартай цалингийн лавлагаа, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн төрөлжсөн архивын 2016 оны 03 сарын 30-ны 122 дугаартай лавлагаа, гэрч Д.Тогосоогийн тодорхойлолт, гэрч Д.Тогосоогийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Ж.Сүрэнхандын тодорхойлолт, гэрч Ж.Сүрэнхандын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Б.Дайриймаагийн тодорхойлолт, гэрч Б.Дайриймаагийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, фото зургууд тус тус нотлогдож байна.
Иймд Бэсүд овгийн Доржийн Чулуунцэцэгийг 1988 оны 07 сарын 22-ноос 1994 оны 12 сарын 31-ныг хүртэлх хугацаанд Бэлтгэгч тогоочоор ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Боржигон овгийн Индрайбудын Батхүү 1980 оны 01 сарын 30-наас 1989 оны 03 сарын 30-ныг хүртэлх хугацаанд Эмчилгээ тэжээлийн ажилтанаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч И.Батхүүгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ