| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2016/01223/и |
| Дугаар | 142/ШШ2016/01166 |
| Огноо | 2016-09-23 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 142/ШШ2016/01166
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг 26-22 тоотод оршин суух, Жарантай овгийн Жаргалсайханы Гантөгс /ШБ80051415/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Эрдэнэт Фүүдс ХХК-д холбогдох
“1 343 026 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Гантөгс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ж.Гантөгс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Гантөгс миний бие 2014 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр тус компанид савлагчийн орон тоонд орж ажиллаж байгаад 2016 оны 08 дугаар сарын 04-нд ажлаас чөлөөлөгдсөн. Тус компани нь 2016 оны 01 дүгээр сараас хойш нийгмийн даатгалын шимтгэлээ Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст төлөөгүй байгаа болохоор ажилгүйдлийн тэтгэмжээ авч болохгүй байна. Ийм учир Ж.Гантөгс би Эрдэнэт гурил ХХК-иас нийгмийн даатгалын тэтгэмж болох 863 026 төгрөг, мөн 2016 оны 5,6,7 дугаар саруудын сул зогсолтын мөнгө болох 480 000 төгрөг, нийт 1 343 026 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмэлэгч Ж.Гантөгс шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Жаргалсайхан овогтой Гантөгс миний бие “Эрдэнэт фүүдс” ХХК-д холбогдуулан гаргасан 1 343 026 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч байгууллагатай харилцан тохиролцсон тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. /Миний бие энэ асуудлаар дахин шүүхэд хандах эрхгүйг ойлгосон болно/ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Гантөгс нь, хариуцагч “Эрдэнэт фүүдс” ХХК-д холбогдуулан “1 343 026 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Ж.Гантөгс нь хариуцагч “Эрдэнэт фүүдс” ХХК-д холбогдуулан “1 343 026 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ж.Гантөгс нь иргэн Жаргалсайхан овогтой Гантөгс миний бие “Эрдэнэт фүүдс” ХХК-д холбогдуулан гаргасан 1 343 026 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч байгууллагатай харилцан тохиролцсон тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. /Миний бие энэ асуудлаар дахин шүүхэд хандах эрхгүйг ойлгосон болно/ гэж гарын үсгээ зурж баталгаажуулсан бичгийн баримтаа шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд нэхэмжлэгч, нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд 36 500 төгрөг төлснийг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар төрийн санд үлдээхээр заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Ж.Гантөгсийн нэхэмжлэлтэй, “Эрдэнэт фүүдс” ХХК-д холбогдох “1 343 026 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн нэхэмжлэгч, нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36 500 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, 18 250 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Ж.Гантөгсд олгосугай.
3. Захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА.