| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01363/и |
| Дугаар | 01352 |
| Огноо | 2016-11-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 01352
| 2016 оны 11 сарын 09 өдөр | Дугаар 142/ШШ2016/01352 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-24-71 тоотод оршин суух, /ФБ:88072317/, Боржигон овогт Баатарын Хунтхүүгийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-13-145 тоотод оршин суух, /ИЭ:86111601/ Буянт дайрий овогт Сугарын Нямгэрэлд холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Хунтхүү, хариуцагч С.Нямгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Хунтхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Хунтхүү би 2006 онд анх С.Нямгэрэлтэй танилцаж, 2007 онд гэр бүл болж, 2008 онд хүүтэй болсон. Бид 2007 оноос 2014 он хүртэл хамт амьдарсан. 2010 онд хамтдаа гадагшаа европын оронд ажиллаж амьдрахаар гарч байгаад 2013 онд эхнэр маань түрүүлж ирсэн. Би араас нь ирэхэд өөр хүнтэй амьдрах болсоноор гэр бүлийн маргаан эхэлж, 2014 оноос одоог хүртэл тусдаа амьдарч байна. Бид хоёрт эд хөрөнгийн маргаан байхгүй. Одоо хоёулаа тус тусын гэр бүлтэй болсон тул гэрлэлтээ цуцлуулж, хүүгээ өөрийн асрамжинд авах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй өөрөө мэдээд хүүдээ тусалж байна байх, эд хөрөнгийн маргаангүй гэв.
Хариуцагч С.Нямгэрэл шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Хунтхүүгийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хүүгээ эхийн зүгээс харж хандах болно. Анх төрсөн цагаасаа эхлэн Хунтхүүгийнд амьдарсан аавд нь өгөхөд татгалзах зүйлгүй гэв.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Хунтхүү нь хариуцагч С.Нямгэрэлд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Зохигчид 2007 оноос хамтран амьдарч, 2008 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гэр бүл болж, гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн болох нь Г-247 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрлэгсдийн дундаас 2008 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүү Хунтхүүгийн Түвшинбат төрсөн болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус тогтоогдож байна.
Зохигчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын үл ойлголцлын улмаас тусдаа амьдраад 2 жил болсон хэн аль нь хамтран амьдрагчтай болж өөр өөрийн амьдралаар амьдарч байгаа талаар тайлбарлаж байгаа ба гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.
Зохигчидын хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцсон байдал, хүүхдийн ээнэгшин дассан орчин, шүүхэд гаргасан санал зэргийг харгалзан хүү Х.Түвшинбатыг эцэг Б.Хунтхүүгийн асрамжид үлдээхээр шийдвэрлэлээ.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх, эд хөрөнгийн талаар зохигчид маргаагүй, нэхэмжлэгч Б.Хунтхүү хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэсэн болохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.Нямгэрэлээс 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Хунтхүүд олгохоор тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ