Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 936

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Сосорбарам,

улсын яллагч Б.Энхбат,

шүүгдэгч Л.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Н холбогдох эрүүгийн 1908 03820 0000 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1975 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал Овоогийн 00 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

Б  овогт Л-ийн Н  /РД:00000000000/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Л.Н нь 2019 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал Овоогийн 0 тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч Д.М-ыг “гэр орон цэвэрлэсэнгүй, хоол хийсэнгүй” гэх үл ялиг шалтгаанаар сандлаар цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь “зүүн шуу, хэвлий, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Хохирогч Д.М2019 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Цагдаагийн байгууллагад ирүүлсэн “нөхөртэй зодуулсан...” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх4/, хохирогч Д.М мэдүүлэг /хх23-25/, насанд хүрээгүй гэрч Н.О-ийн мэдүүлэг /хх35/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №8735 дугаартай дүгнэлт /хх27/, шүүгдэгч Л.Н гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх80-81/, шүүгдэгч Л.Н гийн оршин суух газрын тодорхойлолт /хх12/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаар шалгасан хуудас /хх67/, шүүгдэгч Л.Н , хохирогч Д.М   нараас прокурорын байгууллагад гаргасан “хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх88-89/, Хаан банкны дасны депозит дэлгэрэнгүй хуулга /хх93-94/ зэрэг хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

                 Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Шүүгдэгч Л.Н гийн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

            1.Хохирогч Д.М“...2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр манай нөхөр Л.Н өглөө босоод хэрүүл хийгээд намайг гэр орноо цэвэрлэсэнгүй, хоол цай хийсэнгүй гэж хэлээд, хэл амаар доромжлоод байхаар нь би “чи юу гээд байгаа юм бэ? би өглөө жоохон унтаж амарч болохгүй юу, чи өөрөө хийчихэж болохгүй юм уу” гэж хэлэхэд миний хийх ёстой ажил биш, чи муу үхсэндээ уурлаад байгаа юм гээд том өрөөнд байсан сандлаар намайг цохих гээд далайхаар нь би зүүн гараараа хаатал миний гар руу сандлаараа маш хүчтэй цохисон. Миний гар өвдөөд байхаар нь би нөхөр Л.Н чи гар хугалчихлаа, яаж байгаа юм бэ, гэхэд хохь чинь, муу пизда минь гэж хэлэхээр нь гэрээс гарах гэтэл миний фудболкноос зуураад хүзүүнээс намайг гэр рүү түлхээд оруулсан. Тэгээд ганцаараа пиво уугаад, зурагт үзээд суугаад байсан. Өдөр 12 цагийн үед гэрээсээ гараад явсан. Нөхөр Л.Н г явсны дараа би охин Э.Э  дуудаад гэмтэлд очиж үзүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх23-25/,

            2. Насанд хүрээгүй гэрч Н.О-ийн “...би гэртээ өрөөндөө унтаж байтал аав, ээж хоёр маргалдаад байсан. Тэгээд босоод иртэл ээж уйлчихсан аав нь гар руу цохичихсон гэж хэлсэн. Удалгүй аав гэрээс гараад явсан. Аав ээжийг зодож цохиж байгааг би нүдээрээ хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх35/,

            3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №8735 дугаартай “...Д.Мбиед зүүн шуу, хэвлий, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх27/,

            4. Шүүгдэгч Л.Н гийн яллагдагчаар өгсөн “...2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр би зурагтаар бөх, морь үзээд сууж байтал 11 цагийн үед эхнэр Д.М   гэр орноо цэвэрлэсэнгүй, хоол цай хийсэнгүй гэр орныхоо ажлыг хий гэхээр нь би “чи юу яриад байгаа юм бэ, би бөх, морь үзэж байна, өөрөө гэр орноо цэвэрлэхгүй юу” гэж хэлээд бид хоёр үл ялих зүйлээс болж хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгээд би уурандаа хажууд байсан хуванцар сандлыг аваад шидтэл эхнэр Д.М   гараараа хаасан, тэгсэн манай эхнэр чи миний гарыг хугалчихлаа яаж байгаа юм гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх80-81/,

Гэм буруугийн дүгнэлт: шүүгдэгч Л.Н .

Шүүгдэгч Л.Н нь 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал Овоогийн 0 тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч Д.М-ыг “гэр орон цэвэрлэсэнгүй, хоол хийсэнгүй” гэх үл ялих шалтгаанаар сандлаар цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь “зүүн шуу, хэвлий, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Д.М   , насанд хүрээгүй гэрч Н.О  нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн өөрийнх нь өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Л.Н гийн үйлдлийн улмаас хохирогч Д.М эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №8735 дугаартай “Д.Мбиед зүүн шуу, хэвлий, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” дүгнэлтээр тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заажээ.  

Түүнчлэн хохирогч Д.М   , шүүгдэгч Л.Н нар нь гэрлэлтээ батлуулаагүй боловч нэг гэрт 13 жил хамт амьдарсан бөгөөд дундаасаа 2 хүүхэдтэй гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад  “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, Мөн зүйлийн 5.1.6-д “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг ойлгохоор заажээ.

Мөн шүүгдэгч нь энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогч, шүүгдэгч гомдол саналгүй, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Л.Н нь хохирогч Д.Мгар руу нь сандалаар цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцох улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Л.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байгаа илэрхийлжээ.

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэж бусдын эрүүл мэндэд учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасны дагуу улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх тул шүүгдэгч Л.Н г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б  овогт Л-ийн Н г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н 800 нэгж буюу 800.000 /найман зуу мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан /90 хоног/-н хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                               М.МӨНХБААТАР