| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 668 |
| Огноо | 2020-04-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Уранцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 668
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,
Улсын яллагч Б.Уранцэцэг,
Шүүгдэгч О.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч О.Г холбогдох эрүүгийн 2006 00954 0374 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Баянзүрх дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвд монтери ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Баянзүрх дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , О.Г .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч О.Г нь 2020 оны 2 дугаа сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Жанжин 26-6726 тоотод Э.Энхбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нуруун тус газар нь шилээр зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Г мэдүүлэхдээ: “...Хохирогч Энхбаяр манайд шүлсээ хаясан болохоор нь “Энхбаяраа хөгшөөн муу ч сайн ч манай гэр шүү” гээд би цамцныхаа ханцуйгаар шүлсийг арчсан. Тэгээд 30-40 минутын дараа дахиад хохирогч Энхбаяр шүлсээ хаясан тэгээд энэ хэрэг болсон..” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Э.Энхбаярын өгсөн мэдүүлэг /хх-6-9/, гэрч Б.Мөнхтөрийн өгсөн мэдүүлэг /хх-13-14/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2376 дугаартай дүгнэлт /хх-19-20/, О.Г яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 36-38/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4/, шүүгдэгч О.Г урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-32/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч О.Г нь 2020 оны 2 дугаа сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Жанжин 26-6726 тоотод Э.Энхбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нуруун тус газар нь шилээр зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Энхбаярын өгсөн: “2020 оны 2 дугаар сарын 3-ны 10 цаг өнгөрч байхад найз Мөнхтөр, Гантөмөр бид гурав Гантөмөрийн гэрт очсон. Гантөмөрийн гэрт очихдоо дэлгүүрээс 1 шил 0.75 литрийн “Хараа” архи, 1 шил 0.5 литрийн “Хараа” архи авч орсон. Тухайн архиа уугаад хөзөр тоглоод сууж байсан. Тэгээд би хэсэг унтаад сэрсэн чинь Гантөмөр эхнэртэйгээ яриад маргалдаад байсан. Гантөмөр архи ууж байсан аягаа байшингийнхаа цонх руу шидээд цонхоо хагалсан. Тэгэхэд Гантөмөр уурласан байж байхад би санамсаргүйгээр Гантөмөрийн гэрт шүлсээ хаясан. Тэгэхэд Гантөмөр уурлаад намайг гал тогооныхоо өрөө рүү чирээд явсан. Гал тогооны өрөөнд маргалдаж байхад ширээн дээр байсан шилэн аяга газар унаж хагарсан. Тухайн хагарсан шилэн аяганы хэсгээс нь аваад миний нуруунд 3 удаа хатгасан. Мөнхтөр голоор орж салгаад. Мөнхтөр эхнэрээ дуудаад эмнэлэг явсан.”/хх-6-9/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мөнхтөрийн өгсөн: “2020 оны 2 дугаар сарын 3-ны өдөр 10 цаг өнгөрч байхад найз Энхбаяр Гантөмөр бид 3 Гантөмөрийн гэрт очсон. Дэлгүүрээс 0.75 литрийн “Хараа” архи нэг шилийг 0.5 литрийн “Хараа” архи нэг шилийг нийт 2 шил архи хувааж уусан. Тэгээд нилээд согтоод сууж байхад Энхбаяр, Гантөмөрийн гэрт 2, 3 удаа шилсээ хаясан. Тэгэхэд Гантөмөр уурлаад Энхбаяр, Гантөмөр уурлаад Энхбаяр, Гантөмөр 2 барьцалдаад гал тогооны өрөөнд орцгоосон. Тухайн үед ширээн дээр байсан шилэн аяга унаад хагарсан. Гантөмөр хагарсан аяганы хэсгийг нь аваад Энхбаярын нуруунд 3-4 удаа хатгасан." /хх-13-14/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2376 дугаартай дүгнэлтэд:
Мөрдөн шалгах ажиллагаанд О.Г яллагдагчаар өгсөн: “2020 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Жанжины 26-671Б тоот болох өөрийн гэртээ найз Энхбаяр, Мөнхтөр бид гурав 0.75 литрийн “Хараа” архи нэг шилийг 0.5 литрийн “Хараа” архи нэг шилийг нийт 2 шил архи хувааж уусан. Архи ууж байхад найз Энхбаяр манай гэрт шүлсээ хаяад байсан болохоор би Энхбаяртай маргалдсан. Тэгээд гал тогооны өрөөнд ороод маргалдаж байхад ширээн дээрээс шилэн аяга хагарсан ба хагарсан аяганы хэлтэрхий барьж аваад Мөнхтөрийн нуруун тус газар нь 3-4 удаа хатгаж гэмтээсэн.” /хх 36-38/ гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4/,
Шүүгдэгч О.Г урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-32/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч О.Г нь 2020 оны 2 дугаа сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Жанжин 26-6726 тоотод Э.Энхбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нуруун тус газар нь шилээр зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Дээрхи байдлаар шүүгдэгч О.Гантөмөрийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч О.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Энхбаяр нь гомдол, саналгүй болсон ба үүнийг шүүхээс эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Шүүхээс шүүгдэгч О.Г хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч О.Г нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар О.Г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар О.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар О.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, О.Г нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба О.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,
хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл О.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС