Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/122

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,

Улсын яллагч Ц.Мөнжаргал,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Будхүү, Н.Бүрэнчимэг,

Шүүгдэгч Н.Б, П.Ннарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б,  П.Ннарт холбогдох эрүүгийн 2038000970059 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

       Шүүгдэгч Н.Б, П.Ннар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн нутаг дэвсгэрээс 2019 оны 12 дугаар сарын 22-ны шөнө иргэн Ж.Э2 тооны бярууг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

      2019 оны 12 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн нутаг Гүнзгий толгой гэх газраас иргэн Д.Б2 тооны бярууг хулгайлж 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

     2020 оны 01 дүгээр сарын 03-наас 04-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн Гүнзгий гэх газраас иргэн Н.Баргамжаан дээрээс 1 тооны адууг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

      2019 оны 12 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн нутаг Бөөрөлж гэх газраас иргэн С.Л1 тооны сарлаг үхрийг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

      2019 оны 11 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн нутаг Хувтын Баянзүрх гэх газраас иргэн Т.Д1 тооны адууг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулан нийт 7 тооны бод мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Шүүгдэгч Н.Б, П.Ннар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн нутаг дэвсгэрээс 2019 оны 12 дугаар сарын 22-ны шөнө иргэн Ж.Э2 тооны бярууг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

      2019 оны 12 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн нутаг Гүнзгий толгой гэх газраас иргэн Д.Б2 тооны бярууг хулгайлж 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

     2020 оны 01 дүгээр сарын 03-наас 04-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн Гүнзгий гэх газраас иргэн Н.Баргамжаан дээрээс 1 тооны адууг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

      2019 оны 12 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн нутаг Бөөрөлж гэх газраас иргэн С.Л1 тооны сарлаг үхрийг хулгайлж 1.00.000 төгрөгийн хохирол учруулсан,

      2019 оны 11 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн нутаг Хувтын Баянзүрх гэх газраас иргэн Т.Д1 тооны адууг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулан нийт 7 тооны бод мал хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038000970059  дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…П.Нбид хоёр хөдөө гарч дөрвөн тугал хулгай хийж аваад тугал бяруу худалдаж аваад байгаа хүмүүст зарчихъя гэж тохиролцоод баянхошуу баг руу өөрийнхөө амьжиргаа цагаан машинаар гарсан. Нэг айлын гэрэл унтарсан байхаар нь өвөлжөө рүү нь ороод улаан зүсмийн бярууг хүзүүвчнээс нь хөтлөөд машин дээрээ ачсан. Цаашаа яваад Байгаль гэж айлын ойролцоо очтол хүнгүй байхаар нь өвөлжөө рүү нь явж очоод улаан халзан зүсмийн хоёр тугал ачаад шууд сумын төв рүү ирсэн...Мөн бөөрөлж гэх газарт бэлчээрт байсан үхэрнээс 1 тооны сарлагийн үхрийг хулгай хийж авсан...Машин замтай ойрхон аргамжаатай адуу байхаар нь П.Нмашинаас бууж тухайн адууг авч явсан. Тухайн адууг бөөрөлж гэх газарт алж нядалсан...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч П.Наранбатын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Н.Бгийн хамт амжиргаа машинаар айлын өвөлжөөний малын хашаанаас 2 тооны монголын бяруу хулгай хийж машиндаа ачсан...Аргамжаатай бараан зүсмийн адууг хулгайлж аваад Давлаа гэх зуслангийн газар очиж адуугаа нядалсан...Бөөрөлж гэх газраас хөдөө хээр бэлчиж байсан үхрээс нэг тооны сарлагийн үхэр барьж аваад үзүүрийн хаваржааны хашаан дээр нядалсан...Хувт гэх газар айлын аргамжаатай нэг тооны морийг хулгайлаад манай хашаанд аваачиж шөнөдөө нядалсан. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Хэргийн газарт дахин үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 24-28, 31-34-р хуудас/,

 Хохирогч Ж.Э-ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...манай нөхөр Ганбаатар бид хоёр малаа хотлуулчихаад багийнхаа шинэ жилийн арга хэмжээнд оролцохоор гэр орон, малаа эзэнгүй орхиод багийн төв рүүгээ явсан. Шинэ жилийн арга хэмжээндээ оролцчихоод шөнө 01:20 орчим цагийн үед гэртээ ирээд амарсан. Маргааш өглөө нь үхэр малаа усалж өвс тэжээл өгөхөөр үхрүүдээ өвөлжөөнөөсөө гаргатал хоёр тооны бяруу алга болсон байхаар нь өвөлжөөнийхөө ойролцоо машины мөр хайтал дан дугуйтай, амжиргаа цагаан гэх машины мөр мөн хоёр хүний гутлын мөр байсан. Миний алдсан үхрүүд нь улаан зүсмийн бяруу, хүрэн зүсмийн бяруу зэрэг нийт хоёр тооны охин бяруу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-42-р хуудас/,

 Хохирогч Д.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 12 сарын 22-ны өдөр манай нөхөр бид хоёр шинэ жилийн арга хэмжээнд оролцох зорилгоор өөрсдийн эзэмшлийн малаа хотлуулж үхрээ өвөлжөөн дотроо хашчихаад гэрээ эзэнгүй орхиод явсан. Тэгээд шинэ жилийн арга хэмжээ дуусаад шөнийн 13 цаг 40 минутын үед гэртээ очиж унтсан. Маргааш өглөө нь үхэр малаа услахаар өвөлжөөнөөсөө гаргатал манай улаан халзан зүсмийн хамар дээрээ мэнгэтэй тугал, эрээн нүүртэй улаан халзан зүсмийн охин тугал нар байхгүй болсон байсан…Хулгай хийсэн Н.Б, П.Ннар миний хохирлыг бүрэн барагдуулж эвлэрлийн гэрээ байгуулсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-52-р хуудас/,

 Хохирогч Н.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын эхээр буюу 01 сарын 04-ний үед Баянхошуу багийн нутаг Гүнзгий гэх газраас аргамжаан дээрээс нэг тооны морь хулгайд алдагдсан байсан. Тухайн өдөр би гэртээ байж байтал аргамжаатай морины хажууд орой 20 цаг өнгөрч байхад жижиг машин ирж зогсож байгаа харагдсан. Тухайн машиныг бол ямар маркийн машин болохыг мэдээгүй машины ар талын улаан гэрэл харагдсан. Тухайн үйл явдлыг би гэрийнхээ цонхоор харчаад аргамжаатай морийг минь хулгай хийгээд аваад явах гэж байгаа юм биш биздээ гэж бодоод хувцасаа өмсчихөөд явган аргамжаатай морь байсан газартаа явж очтол аргамжаатай морь минь байхгүй болсон байсан. Тухайн үед гадаа харанхуй байсан тул ул мөрийг анзаарч хараагүй. Тухайн орой нь Тариалан сумын цагдаад мэдэгдсэн...Тэгээд байж байтал 3-4 хоногийн дараа Мягмарсүрэн гэж Баянхошуу багийн малчин иргэн надруу утсаар залгаад таны аргамжаан дээрээс хулгайд алдсан хүрэн зүстэй морь чинь мөн шиг байна. Нуурын дөрөлж дээр Давлайгийн зуслангийн хашаан дотор алж нядалсан байна гэж хэлэхээр нь тухайн газарт явж очтол миний хүрэн морь зүсээрээ мөн байсан...Одоо надад гомдол санал байхгүй, хохирлоо гаргуулж авчихсан болохоор надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-62-р хуудас/,

Хохирогч С.Лмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 12 сарын 17-ны өдөр үхрээ бэлчээрээс хураахаар очтол нэг тооны сарлагийн үхэр алга болсон байсан. Тухайн өдөр үхэр бэлчсэн газрын ойролцоо Өлзийжаргал гэж айлын хаваржааны хашаан дээр шувуу овоорч бөөгнөрөөд байхаар нь явж очтол манай эвэртэй хар зүстэй сартай сарлагийн үхрийг алж нядлаад арьс шир толгойг нь үлдээсэн толгойг нь арьсан дотор хийж орхисон байсан…Үхрийн хохирол барагдуулж 1 сая төгрөг өгсөн. Миний хувьд эвлэрлийн гэрээ хийж гарын үсэг зурж өгсөн. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-72-р хуудас/,

Хохирогч Т.Дмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тухайн 2 морийг хулгайд алдсан гэж огт бодоогүй цагдаад хэлж бүртгүүлээгүй. Гэтэл 2020 оны 01 сарын 25-ны өдөр цагдаагаас ярьж байна. Та аргамжаан дээрээс хоёр морь алдсан уу, алдсан бол ямар зүстэй адуу алдсан. Яаж аргамжсан байсан талаар асууж тодруулахад нь замын ойролцоо нэг аргамжаан дээрээс салаалж хоёр морь аргамжсан байсан. Хар халтар, хээр зүстэй морь аргамжаан дээрээс алга болсон талаар хэлж дуудахаар нь хоёр морио хулгайн мөрөөр алга болсон гэж мэдсэн...Миний алдсан хоёр морь ширээтэй саран тамгатай байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 76-80-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Г.Гмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тариалан сумын Фэйсбүүк зарын групрүү орж үзэхэд хүзүүвч бяруу зарна гэсэн зар тавьсан байсан. Уг зарын дугаарыг тэмдэглэж аваад 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нөгөө бяруу зарна гэсэн дугаарруу залгаж бяруу чинь байгаа юу гэж асуухад бяруу байгаа гэж хэлсэн. Тэр хүнээс танайхыг хэн гэдэг айл бэ? гэж асуухад Баясаа гэдэг айл гэж өөрсдийгөө танилцуулсан. Би Баясаагаас нэг бярууг нь 250.000 төгрөгөөр авахаар тохиролцсон байсан. Харин дүү очоод нэг бяруу нь жаахан жижигхэн биетэй бяруу байна гэсэн. Тэгсэн бярууны эзэн Баясаа жижигхэн бяруунаас нь 50.000 төгрөг татаж өгөхөөр болсон. Би Баясаагаас дансыг нь авч 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хаан банкны Н.Б гэх хүний дансруу 950.000 төгрөгийг  шилжүүлсэн. Тэгээд дүү нөгөө дөрвөн бяруугаа ачаад Тариалан сумаас гарч Булган аймгийн Хутаг өндөр суманд ирсэн...Бярууны эзэд бяруугаа авахгүй гэсэн. Хөвсгөл аймгийн Мөрөн сум руу өөрийн зардлаар явж мэдүүлэг өгсөн. Үүнд гарсан зардал 80.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-р хуудас/,

 Гэрч Б.Нмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хохирогч Лхагважавтай тааралдаад тухайн хэрэг болсон газар очиход хаваржааны хашаан дотор хар зүсмийн сарлаг үхэр нядлаад арьс шир, гэдэс дотрыг нь хамт хясан байдалтай байсан. Нэг жижигхэн бяруунаас 50.000 төгрөг хасуулаад 950.000 төгрөгийг Гажидмаа эгч Баясаагийн данс руу шилжүүлэхээр болсон. Би нөгөө 4 бярууг ачаад Хутаг-Өндөр сум руу гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 106-р хуудас/,

Гэрч Г.Отгонжаргалын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Баясаа надад 4 тооны бяруу харуулсан. Хоёр нь улаан халзан, нэг хар, нэг улаан бяруунууд зааж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 104-105-р хуудас/,

Гэрч Н.Цэцэгээгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тариалан суманд гэрээс цагдаа авч явах үеэс 4 бярууны хэрэгт мөн өөр хэрэгт холбогдсон гэдгийг нь мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 111-112-р хуудас/,

Гэрч Б.Эрдэнэбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг мөрөн орчихоод гэртээ очиход хашаанд дөрвөн бяруу байсан. Тухайн үед нөхөртэйгээ гэр бүлийн асуудалтай байсан учир ямар учиртай бяруу гэдгийг асуугаагүй. Би өөрөө бодохдоо марк 2 загварын машинаа зарсан наймаандаа оруулж авсан мал юм байгаа биз гэж бодоод нөхрөөс лавлаж асуугаагүй өнгөрсөн. Нэг гадуур явж байгаад ирэхэд алга болчихсон байсан. Хаашаа хэнд зарж борлуулсаныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 113-115-р хуудас/,

     Хөрөнгийн тайлангийн үнэлгээ /хх-ийн 124, 130, 136, 142, 148-р хуудас/,

Шүүгдэгч П.Наранбатын хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Тариалан сумын 5-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 216-218-р хуудас/,

Шүүгдэгч Н.Бгийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Тариалан сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 226-228-р хуудас/,

Хохирол барагдуулсан тухай тодорхойлолтуудын нотариатчаар батлуулсан хуулбар /хх-ийн 223-224, 237-239-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2038000970059 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

       Шүүгдэгч Н.Б, П.Ннар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн нутаг дэвсгэрээс 2019 оны 12 дугаар сарын 22-ны шөнө иргэн Ж.Э2 тооны бярууг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

      2019 оны 12 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн нутаг Гүнзгий толгой гэх газраас иргэн Д.Б2 тооны бярууг хулгайлж 900.000 төгрөгийн хохирол учруулсан,

     2020 оны 01 дүгээр сарын 03-наас 04-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн Гүнзгий гэх газраас иргэн Н.Баргамжаан дээрээс 1 тооны адууг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

      2019 оны 12 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн нутаг Бөөрөлж гэх газраас иргэн С.Л1 тооны сарлаг үхрийг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

      2019 оны 11 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн нутаг Хувтын Баянзүрх гэх газраас иргэн Т.Д1 тооны адууг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулан нийт 7 тооны бод мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Н.Б, П.Ннарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Ж.Эы /хх-ийн 38-42-р хуудас/, хохирогч Д.Б/хх-ийн 48-52-р хуудас/, хохирогч Н.Б/хх-ийн 56-62-р хуудас/, хохирогч С.Л/хх-ийн 67-72-р хуудас/, хохирогч Т.Д/хх-ийн 76-80-р хуудас/, иргэний нэхэмжлэгч Г.Г/хх-ийн 44-р хуудас/, гэрч Б.Н/хх-ийн 106-р хуудас/, гэрч Г.Отгонжаргалын /хх-ийн 104-105-р хуудас/, гэрч Н.Цэцэгээгийн /хх-ийн 111-112-р хуудас/, гэрч Б.Эрдэнэбаярын /хх-ийн 113-115-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны  шатанд өгсөн мэдүүлгүүд,

     Хөрөнгийн тайлангийн үнэлгээ /хх-ийн 124, 130, 136, 142, 148-р хуудас/,

Хэргийн газарт дахин үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 24-28, 31-34-р хуудас/,

     Хохирол барагдуулсан тухай тодорхойлолтуудын нотариатчаар батлуулсан хуулбар /хх-ийн 223-224, 237-239-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Б, П.Ннарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

     Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, хохирогч нарын зүгээс өөрийн малыг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Мал хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч Н.Б, П.Ннар нь бүлэглэн үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нар нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Н.Б, П.Ннар нь бүлэглэн Ж.Э2 тооны бярууг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол, Д.Б2 тооны бярууг хулгайлж 900.000 төгрөгийн хохирол, Н.Б1 тооны адууг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол, С.Л1 тооны сарлаг үхрийг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол, Т.Д1 тооны адууг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсанаа тус тус нөхөн төлсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Иргэний нэхэмжлэгч Г.Гажидмаа нь замын зардал 80.000 төгрөг нэхэмжилж байх болов хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Н.Б, П.Ннараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Б, П.Ннарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Б, П.Ннар нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 218, 228-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Б, П.Ннар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.  

      Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, Н.Б, П.Ннарт тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нарт авагдсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

     Эрүүгийн 2038000970059 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б, П.Ннар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Н.Б, Онход П.Ннарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.         

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Н.Б, П.Ннарыг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Н.Б, П.Ннарт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

     4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Н.Б, П.Ннарт хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

     5. Эрүүгийн 2038000970059 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б, П.Ннар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч Г.Г нь замын зардал 80.000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаа шүүгдэгч Н.Б, П.Н нараас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

     6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б, П.Ннарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР