| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01124/и |
| Дугаар | 01347 |
| Огноо | 2016-11-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 01347
| 2016 оны 11 сарын 11 өдөр | Дугаар 142/ШШ2016/01357 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-18-68 тоотод оршин суух Шунхлай овогт Баярцэнгэлийн Түвшинжаргал /Регистрийн дугаар ФБ:84071701/
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг баруун задгай 22-28 тоотод оршин суух, Давгын арслангууд овогт Нямхүүгийн Халиунаа /Регистрийн дугаар ФЖ:92020601/
100 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Түвшинжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Түвшинжаргал би Билэг номын дэлгүүр ажиллуулдаг. 2015 оны 08 дугаар сарын 20-нд сургуулийн номын санч Халиунаа нь сургууль хоорондын тооцоогоор ном аваад 151 700 төгрөгийн үлдэгдэл тооцоотой болоод 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 50 000 төгрөгийг Хаан банкны дансаар өгөөд үлдсэн мөнгийг өгөөгүй худлаа яриад зугтаад байна. Иймд 100 000 төгрөгийг Халиунаагаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Н.Халиунаа 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан боловч хуульд заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлийн шаардлагын хариу тайлбарыг ирүүлээгүй байна.
Шүүх зохигчийн тайлбар шүүхэд ирүүлсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Түвшинжаргал нь хариуцагч Н.Халиунаад холбогдуулан 100 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан боловч хуульд заасан хугацааны дотор буюу 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа болон эс зөвшөөрч байгаа талаарх хариу тайлбараа ирүүлээгүй байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Хариуцагч Халиунаа нь манай Билэг номын дэлгүүрээс зээлээр 151 700 төгрөгийн үнэ бүхий ном авсан. 50 000 төгрөгийг дансаар өгсөн тул үлдэгдэл мөнгөө нэхэмжилж байна гэж тайлбарлаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, мөн хуулийн 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч үүргээ биелүүлээгүй, тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасан байх тул хариуцагч Н.Халиунааг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зээлээр худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчилэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй.
Нэхэмжлэгч Б.Түвшинжаргал нь хариуцагч Н.Халиунаад 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 9 нэр төрлийн ном зээлээр худалдан борлуулж төлбөрийг 2015 оны 09 дүгээр сарын 15-нд хийж дуусгахаар үүрэг хүлээсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн Билэг номын дэлгүүрийн зарлагын баримтаар болон тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч нь 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр болох шүүх хуралдааны товыг 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаа хүрэлцэн ирээгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийг байлцуулахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 4 550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Халиунаагаас 4 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Түвшинжаргалд олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ