Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/121

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,

Улсын яллагч Ч.Батзориг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Доржханд,

Шүүгдэгч Н.Пнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Пхолбогдох эрүүгийн 1938007810430  дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Н.Пнь Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн захирамжаар 8 сар 5 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан хугацаандаа буюу 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн ... тоотод байрлах үйл ажиллагаа явуулах зориулалттай Шаддүвлин нэртэй хийдэд нууцаар нэвтэрч эд зүйл хууль бусаар авч 2.336.750 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Пнь Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн захирамжаар 8 сар 5 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан хугацаандаа буюу 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн ... тоотод байрлах үйл ажиллагаа явуулах зориулалттай Шаддүвлин нэртэй хийдэд нууцаар нэвтэрч эд зүйл хууль бусаар авч 2.336.750 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1938007810430 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Пмөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “…Мөрөн сумын 7 дугаар хороонд байдаг Гандан хийдийн хашаагаар давж орсон, аль талаар нь хашаа давж орсоноо тухайн үед согтуу байсан болохоор сайн санахгүй байна. Тэгээд хашаагаар ороход хашаан дотор хоёр гандан хийдийн баруун талд байсан гандан хийдийн байшингийн араар тойрч очиход баруун талд нь хойд хэсэгтээ хаалгатай байсан. Тэр хаалгыг сандал билүү нэг юмаар дарж тавьсан байсан. Би тэр зүйлийг нь хойшлуулаад хаалгыг татахад онгойчихсон. Тэгээд би Гандан руу тэр хаалгаар явж орсон. Ороод би юмнуудыг нь ухаад цөгц, бурхан дун, чөмөгний ясан бүрээ зэрэг өөр бусад эд зүйлийг торлоод авч явах гээд бэлдээд байж байтал гаднаас эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирээд намайг барьж аваад цагдаа дуудсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-10-р хуудас/,

Эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 11-12-р хуудас/,

Хохирогч Ч.Цмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Манай эхнэр Пүрвээ хулгайд алдагдсан эд зүйлсээ тухайн үед нь бүрэн бүтэн хүлээж авсан байсан. Одоо би цонхны хагарсан шил, хугарсан хоёр давхар арам янзлуулах 150.000 төгрөг, Балданлхам бурханы хоргыг шиллэх 3000 төгрөг, бурханы том модон гууны хугарсан модон чагтыг янзлах 3000 төгрөг нийт 156.000 төгрөг гэм буруутай этгээдээс нэхэмжпэн гаргуулах саналтай байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17-р хуудас/,

Гэрч М.Пмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Гандангийн баруун талын хойд хэсэгт байдаг хаалгаа түгжих гээд түлхүүрээ аваад гараад иртэл манай Гандангийн гэрэл асчихсан байсан. Би уг нь гэртээ орохдоо Гандангийн бүх гэрлээ унтраачихсан байсан юм. Тэгэхээр нь буцаж гэртээ ороод нөхрийнхөө дүү Даваадоржид утсаар “Гандангийн гэрэл асчихсан сэжигтэй байна ороод ирээч" гэж утсаар мэдэгдсэн. Тэгээд хүлээж байтал Даваадорж 10-аад минутын дараа манайд орж ирээд “Гандан дотор хүн явж байна ш дээ, та гараад ирээрэй” гээд надаас түрүүлээд Гандан руу баруун талын хойд хэсгийн хаалгаар орсон. Би араас нь яваад ортол Гандан доторх эд зүйлсийг онгичсон байдалтай байсан. Даваадорж Гандан дотор саарал саравчтай малгайтай бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн цагаан торонд тахилын цөгцнүүд, хоёр ширхэг дун, Ганлин /хүний цөмөгний ясан бүрээ/, очир хонх, очир, рашаан хийдэг гүц, лам малгай, бүдрээ /ламын нүүрээрээ унжуулдаг цацаг/, Балданлхам нэртэй бурхан нэг ширхэг, ууттай арвайн гурил, масло, элсэн чихэр зэрэг эд зүйл хийчихсэн бариад явж байхаар нь очиж барьж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,

Гэрч Ч.Дмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Манай бэр эгч Пүрвээ утасдаад хийдийн гэрэл асчихсан байна, гараад ирээч би ганцаараа орж чадахгүй байна гэхээр нь би хувцсаа өмсөөд гараад очсон. Би хашаа руу нь яваад ороход гэрэл нь асаалттай цонх руу нь харахад дотор нь хүн явж харагдсан. Тэгээд би Пүрвээ эгчид байшингийнх нь хаалгыг шагайж хүн орчихсон юм шиг байна гэж хэлээд өөрөө түрүүлж хийд рүү орсон. Намайг ороход намхандуу, 160 см орчим өндөртэй, цагаан саарал малгайтай бараан өнгийн хувцастай үл таних эрэгтэй хүн цагаан торонд гандангийн эд зүйлс хийчихсэн бариад тэр гандан дотор юм ухаад явж байсан. Намайг оронгуут тэр хүн тортой зүйлээ хаяад Гандангийн урд хаалга руу зүглээд гарахаар зугтаахаар нь би гүйж очоод бариад авсан. Тэгсэн чинь тэр хүн надаас зугтаах гээд эсэргүүцээд надтай ноцолдоод би хувцаснаас нь зулгаагаад байж байтал араас манай бэр эгч Пүрвээ орж ирээд тэр хүнийг хоёр талаас нь хамжиж байж барьж авч сандал дээр суулгасан. Тэгээд цагдаагийн байгууллага дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

      Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 24-25-р хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-10-р хуудас/,

Эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 11-12-р хуудас/,

      Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 54-55, 57, 58-74-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1938007810430 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Пнь 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 12-10 тоотод байрлах үйл ажиллагаа явуулах зориулалттай Шаддүвлин нэртэй хийдэд нууцаар нэвтэрч эд зүйл хууль бусаар авч 2.336.750 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Н.Пмөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Ч.Ц/хх-ийн 15-17-р хуудас/,  гэрч М.П/18-19-р хуудас/, гэрч Ч.Д/хх-ийн 20-21-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-10-р хуудас/,

Эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 11-12-р хуудас/,

Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 24-25-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцов.

      Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч Н.Пнь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Н.П нь хохирогч Ч.Цөмчлөлийн эд зүйлийг хулгайлж 2.336.750 төгрөгний хохирол учруулсан бөгөөд хулгайлж авсан эд зүйлээ буцаан өгсөн байна. Харин цонхны модон рам 150.000 төгрөг, Балданлхам бурханы хорго шиллэх 3.000 төгрөг, Бурхан модон гууны хугарсан чагт 3.000 төгрөг нийт 156.000 төгрөгний хохирлыг нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгч Н.П156.000 төгрөг гаргуулж хохирогч Ч.Цд олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчийг эрэн сурвалжлахад гарсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 270.000 төгрөгийг Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газар нь нэхэмжилж байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Н.Пнэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.ПЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Пнь урьд 2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 сарын хугацаагаар баривчлах ялаар, 2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 2016          онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 5 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,  2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 76 дугаар шүүгчийн захирамжаар 8 сар 5 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 57-74, 110-111-р хуудас/-аар тогтоогдож байна.

      Шүүгдэгч Н.Пэрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ гэж заасан байх тул шүүгдэгч Н.ПХөвсгөл аймаг дахь Сумын дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн хорих ялын эдлээгүй үлдсэн 8 сар 5 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

      Шүүгдэгчийн цагдан хоригдсон 16 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцлоо.

Эрүүгийн 1938007810430 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

     1.  Шүүгдэгч Н.ПЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н.П2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Нарантуяагийн Пүрэвдоржид оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх Хөвсгөл аймаг дахь Сумын дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 4 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 8 /найм/ сар 5 /тав/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 8 /найм/ сар 5 /тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

     4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Поногдуулсан 2 /хоёр/ жил 8 /найм/ сар 5 /тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

     5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Пцагдан хоригдсон 16 /арван зургаа/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.  

    6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Н.П156.000 /нэг зуун тавин зургаан мянга/ төгрөг гаргуулж хохирогч Ч.Цд олгосугай.

    7. Эрүүгийн 1938007810430 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар нь шүүгдэгчийг эрэн сурвалжлахад гарсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 270.000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Н.Пнэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

    9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Пурьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР