Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 500

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг, 10-114 тоотод оршин суух, 1957 онд төрсөн, 59 настай, Боржигон овгийн Лувсансамдангийн Эрдэнэцэцэгийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Л.Эрдэнэцэцэг, нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Л.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Өвөрхангай аймгийн Барилга монтажийн конторт 1974 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 1979 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, Барилга угсралтын конторт 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл туслах ажилтанаар ажиллаж байсан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул намайг Өвөрхангай аймгийн Барилга монтажийн конторт 1974 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 1979 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, Барилга угсралтын конторт 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл туслах ажилтанаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Л.Эрдэнэцэцэг Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Л.Эрдэнэцэцэг нь Өвөрхангай аймгийн Барилга монтажийн конторт 1974 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 1979 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, Барилга угсралтын конторт 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл туслах ажилтанаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 514 тоот болон 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 569 тоот архивын лавлагаанууд, Өвөрхангай аймгийн Барилга монтажийн конторын даргын 1974 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №24 тоот болон 1975 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн №25 тоот тушаалууд, БНМАУ Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Өвөрхангай аймгийн барилга угсралтын конторын даргын 1982 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 152 тоот болон 1986 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 76 тоот, 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 12 тоот тушаалууд, гэрч Д.Цэрэннадмидын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаарБоржигон овгийн Лувсансамдангийн Эрдэнэцэцэгийг Өвөрхангай аймгийн Барилга монтажийн конторт 1974 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 1979 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, Барилга угсралтын конторт 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл туслах ажилтанаар ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА