Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2020/ШЦТ/124

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Ахолбогдох эрүүгийн 2038000630100 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч А.А нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн З.Тбайшингийн цонхоор нэвтрэн эд хөрөнгө хулгайлж 459.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн Р.Сгэрийн хаалгыг хөшиж хууль бусаар нэвтэрч Самсунг эс-6 маркийн гар утас, хүүхдийн бэлэг зэрэг эд зүйл хулгайлж 97.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.А нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн З.Тбайшингийн цонхоор нэвтрэн эд хөрөнгө хулгайлж 459.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн Р.Сгэрийн хаалгыг хөшиж хууль бусаар нэвтэрч Самсунг эс-6 маркийн гар утас, хүүхдийн бэлэг зэрэг эд зүйл хулгайлж 97.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038000630100 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Аийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “…Содномренчин гэдэг айлын хашаа руу яваад ороход байшин нь цоожтой байсан. Байшингийн цоожийг гараараа нэг удаа татаад үзсэн чинь онгойчихоор нь байшин руу ороод ширээн дээр байсан Самсунг-6 маркийн хар өнгийн утсыг аваад зүс таних залууд 50.000 төгрөгөөр зарсан. Мөн хүүхдийн 2 ууттай бэлэг авсан...Би аягыг хууль бусаар авснаа хүлээн зөвшөөрч байна...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч З.Тмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Намайг очиход манай байшингийн баруун тийшээ харсан цонхны порчик хагарчихсан байсан. Манайхаас баруун тийшээ 1 хаалганы цаана байдаг Төрбат гээд хүн цонх хагалсан хүний зургийг дарсан гээд надад үзүүлсэн. Манай гэрээс алга болсон мөнгөн аяга нь гал тогооны шүүгээн дотор байсан. Нөгөө аяга нь идээний дээж хийгээд бурханы урд ил тавьсан байсан...Миний хохирлыг барагдуулсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-25-р хуудас/,

Хохирогч Р.Смөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 16 цагийн үед зах дээр явж байтал манай нутгийн Дорж гэдэг залуу таараад та утсаа хаясан юм уу гэхлээр нь үгүй гэсэн чинь танай зурагнууд байна лээ ш дээ гэхлээр нь тэр утсыг чинь үзье гэсэн чинь дагуулаад зах дээр нэг залуу дээр очоод асуусан чинь манай гэр бүлийн хүний утсыг гаргаад ирсэн. Гэртээ ирсэн чинь манай гэрийн хаалгыг хөшөөд хүүхдийн хоёр ширхэг бэлэг, ширээн дээр байсан гар утсыг хулгай хийгээд авсан байсан...Миний хохирлыг барагдуулсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 88-91-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Э.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Намайг зах дээр явж байхад 30 орчим насны залуу ирээд та гар утас худалдаж авах уу гээд Самсунг 6 маркийн гар утас үзүүлэхээр нь би тэр утсыг үзэж байгаад үнийг асуугаад ямар учиртай утас болохыг нь тодруулан асуухад миний гар утас байгаа юм. 50000 төгрөгөөр зарна гэхээр нь би тэр залууд 50 000 төгрөг бэлэн өгөөд утсыг авсан. Би утсыг нь аваад урд зах дээр ажил дээрээ ирээд хамт дархан хийдэг хүндээ 50 000 төгрөгөөр би энэ утсыг авлаа гээд үзүүлсэн чинь хажууд нь зогсож байсан Галт сумын гаралтай Дорж гэдэг хүн энэ манай сумын Содномренчин гэдэг хүний утас байна гэж хэлээд яваад өгсөн. Тэгтэл хэсэг хугацааны дараа Дорж утасны эзэн гээд нэг хүн дагуулаад ирсэн чинь тэр хүн утсан дээр байсан зурагны эзэн мөн байсан...Би 50.000 төгрөгөө дансаар авчихсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 83-84-р хуудас/,

Гэрч Ч.Жмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2019 оны 12 дугаар сарын сүүлээр нэг өдөр намайг захын урд талын Нэмэн ШТС дээр гарч байхад нэг хүн ирж уулзсан. Тэгээд утсан дээрээсээ нэг зураг үзүүлээд таних уу гэхээр нь харахад манай нөхрийн зураг байсан. Тэгээд би тэр хүнд манай нөхөр байна гэж хэлсэн. Тэр хүн энэ утсан дээр байгаа хүн манай гэрийн цонхыг хагалаад зугатаасан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27, 32-р хуудас/,

Гэрч Ч.Тмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Гэрийнхээ гадаа 00-д бие засаад сууж байхад цонх хагарах чимээ гарсан. Энэ чимээ манай зүүн талын хашаанд гарах шиг болсон. Манай зүүн талын хашаанд эмгэн, өвгөн хоёр амьдардаг юм. Тэр хоёрын гэрт арай хулгай орж байгаа юм биш биз дээ гээд 00-оос гарч ирээд хашаан дээгүүр харахад тэдний цаад талын хашаанд байх байшингийн манайх руу харсан жижиг цонхны шил хагарсан. Яг тэр цонхны хажуугаар нэг хүн арагшаа тойроод явахаар нь би машинаа унаад хашаанаас гарахад тэр залуу хашаанаас гараад цаашаа буюу ертөнцийн зүгээр зүүн тийшээ явж байхаар нь араас нь очоод чи яагаад айл амьтан ингэж байгаа юм гэж хэлээд 7038102 тоот утсанд дуудлага өгсөн. Тухайн үед тэр залуу ганцаараа согтуу явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29, 33-р хуудас/,

      Хөрөнгө үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39, 96-97-р хуудас/,

      Нэгдсэн эмнэлгийн шүүх эмнэлэгийн комиссын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 05 дугаартай:

     1. А.А нь сэтгэцийн болон сэтгэл санааны өөрчлөлт одоогоор илрээгүй. Тухайн үед архи уусаны улмаас ерөнхийлөн согтолт илэрсэн байх талтай гэмтлийн анамезтэй.

      2. А.А гэмт хэрэг үйлдэх үеийн сэтгэцийн байдлыг тогтоох боломжгүй.

      3. А.А одоогоор болсон хэргийн мэдүүлэг өгөх чадвартай.

      4. А.А хэрэг хариуцах чадвартай. Албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй гэх дүгнэлт /хх-ийн 44-р хуудас/,

Туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-14-р хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 79-81-р хуудас/,

     Хохирогч З.Т нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 70-р хуудас/,

      Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, гэрэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 61-63, 65-69-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2038000630100 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.А нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн З.Тбайшингийн цонхоор нэвтрэн эд хөрөнгө хулгайлж 459.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн Р.Сгэрийн хаалгыг хөшиж хууль бусаар нэвтэрч Самсунг эс-6 маркийн гар утас, хүүхдийн бэлэг зэрэг эд зүйл хулгайлж 97.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч А.Аийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч З.Т/хх-ийн 18-25-р хуудас/, хохирогч Р.С/хх-ийн 88-91-р хуудас/, иргэний нэхэмжлэгч Э.Б/хх-ийн 83-84-р хуудас/, гэрч Ч.Ж/хх-ийн 26-27, 32-р хуудас/, гэрч Ч.Т/хх-ийн 29, 33-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

      Хөрөнгө үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39, 96-97-р хуудас/,

      Нэгдсэн эмнэлгийн шүүх эмнэлэгийн комиссын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 05 дугаартай дүгнэлт /хх-ийн 44-р хуудас/,

Туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-14-р хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 79-81-р хуудас/,

      Хохирогч З.Т  нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 70-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцов.

      Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч А.А нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч А.А нь хохирогч З.Төмчлөлийн эд зүйлийг хулгайлж 459.000 төгрөгний хохирол, хохирогч Р.Сөмчлөлийн эд зүйлийг хулгайлж 97.000 төгрөгний хохирол, иргэний нэхэмжлэгч Э.Бд 50.000 төгрөгний хохирол учруулсан бөгөөд учруулсан хохирлуудаа нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.А нь урьд 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 63, 68-69-р хуудас/-аар тогтоогдож байна.

      Шүүгдэгч А.А нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч А.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн 2038000630100 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

     1.  Шүүгдэгч А.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч А.Аийг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ат оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

     4. Эрүүгийн 2038000630100 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

     5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР