Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2015 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 01366

 

 

 

 

 

 

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 142/ШШ2016/01366

Орхон аймаг

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг би

Нэхэмжлэгч: Орхон аймгийн Цагдаагийн газар

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-18-67 тоотод оршин суух Пүрэвсүрэн овогтой Даш-Эрдэнэ /ФА79092571/

 

63 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Орхон аймгийн Цагдаагийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.Даш-Эрдэнэ нь тус цагдаагийн газрын баривчлах байранд 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 14 хоног баривчлагдсан байр хоолны зардал 63 000 төгрөг төлөөгүй тул төлбөрийг барагдуулан өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Орхон аймгийн Цагдаагийн газар нь П.Даш-Эрдэнэд холбогдох 63 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.Даш-Эрдэнэ нь Орхон аймгийн цагдаагийн газарт төлөх 63 000 төгрөгийг Төрийн банкны 210012401 дугаарын дансанд төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь 2016 оны 11 сарын 11-ний өдрийн Төрийн банкны мөнгө шилжүүлсэн баримтаар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.Даш-Эрдэнэ биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Нэхэмжлэгч Орхон аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлийн шаардлага 63 000 төгрөгийг хариуцагч П.Даш-Эрдэнэ биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                      Л.АРИУНЦЭЦЭГ