| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01391/и |
| Дугаар | 01370 |
| Огноо | 2016-11-14 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 01370
| 22016 оны 11 сарын 14 өдөр | Дугаар 142/ШШ2016/01370 | Орхон аймаг |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймгийн Татварын хэлтэс
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 11 дүгээр хороолол б байр 5 тоотод оршин суух БАНБО ХХК-н захирал Эмдээ овогт Батмөнхийн Батбаяр /ФА:61110517/
106 917 789 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан, хариуцагч Б.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:”БАНБО” ХХК нь татварын хэлтэст 2009 онд 4379055 тоот регистрийн дугаартайгаар бүртгэгдсэн байх бөгөөд 2011-2012 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд санхүү, татварын баримтуудад үндэслэн хяналт шалгалт хийж 20/0007477 тоот нэмэгдсэн өртгийн албан татварт нөхөн татвараар 74 000 000 төгрөг, торгууль, хүү, алдангийн 33 920 900 төгрөг нийт актын төлбөр 107 920 900 төгрөгийг татвар төлөгчид хариуцуулж гардуулан өгсөн байна. Татварын улсын байцаагчийн актыг татвар төлөгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуран гардан авсан байна. Татварын ерөнхий хуулийн 34.2 дахь хэсэгт “Татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтэд/цаашид” акт, дүгнэлт” гэх/ татварын хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч, татвар төлөгч нар гарын үсэг зурж, татварын албаны хяналт шалгалт хариуцсан хэлтэс, тасгийн дарга хянан баталгаажуулж гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу татварын улсын байцаагчийн акт хүчин төгөлдөр болсон байгаа юм. Татварын ерөнхий хуулийн 57.1.2 дахь хэсэгт заасны дагуу хяналт шалгалтаар илэрсэн төлбөрийг акт гардуулсан өдрөөс хойш 15 хүртэл хоногийн дотор төлөх үүрэгтэй байдаг. 2. Мөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 163 289 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын 1 833 600 төгрөгөөр тус тус тайлан гаргасан байх боловч хуулийн хугацаандаа төлж барагдуулаагүй байна. Татварын ерөнхий хуулийн 43.5 дахь хэсэгт Тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байх тухай хуульчилсан байдаг боловч “БАНБО” ХХК нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгаа юм. Хяналт шалгалтын актын төлбөрөөс 3 000 000 төгрөг төлж Татвар төлөгч нь хуулийн дагуу тогтоосон хугацаанд өр төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй ба Татварын ерөнхий хуулийн 6.2 дахь хэсэгт заасны дагуу хугацаанд төлөөгүй татварын өрийг татварын алба хураан барагдуулахаар хуульд заасны дагуу мөн хуулийн 33, 62 дугаар зүйлүүдэд заасан шаардлагатай өр барагдуулах ажиллагааг гүйцэтгэн ажилласан боловч өр төлбөрөө барагдуулахгүй байгаа юм. Татварын улсын байцаагч хугацаандаа төлөгдөөгүй “БАНБО” ХХК-аар татварын өрийг төлүүлэхээр хууль тогтоомжид заасан ажиллагааг шат дараалан хийж гүйцэтгэсэн байгаа. Өөрөөр хэлбэл татвар төлөгчид мэдэгдэх хуудас гардуулах, албан шаардлага хүргүүлэх, банкин дахь дансыг хаах, татвар төлөгчийн бусдаас авах авлага, эд хөрөнгөөс гаргуулах, цалин хөлсөөс гаргуулах зорилгоор эрх бүхий байгууллагаас холбогдох лавлагаа албан бичгээр авсан байна. Хуульд заасны дагуу дээрх ажиллагааг гүйцэтгэж хэрэгжүүлэх боломжгүй болох нь баримтуудаар тогтоогдсон. Мөн татвар төлөгчтэй утсаар холбогдох, биечлэн уулзаж өр барагдуулах шаардлага тавьж ажилласан бөгөөд татвар төлөгч үүссэн өр төлбөрөө барагдуулахгүй байна. Тиймээс татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйл 70.1 дэх хэсэгт заасныг үндэслэн “БАНБО” ХХК-ийн захирал Б.Батбаяраас 106 917 789 төгрөгийг татварын өрийг гаргуулан төсөвт төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэв.
Хариуцагч “БАНБО” ХХК-н захирал Б.Батбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.Батбаяр нь 1961 оны 11 дүгээр сарын 05-нд Ховд аймагт төрсөн. 1984-2006 онд Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт ажилласан. 1985-1987 онд цэргийн алба хаасан. Тус татварыг эрүүл мэндийн байдлын улмаас төлж чадахгүй болно. Учир нь 2011 оны 10 дугаар сард эхний удаа, 2014 оны 03 дугаар сард дахин харвасан. Тухайн харвах үед даралт 230-250 байсан. Эмч нар төв мэдрэлийн системд ойр их эвгүй байрлалд харвасан гэж хэлж байсан. Одоогоор группэд байгаа хэл яриа тааруухан, баруун гар мэдээ муутай бичихдээ муу, тэнцвэр муу, таягтай явдаг. Иймд эрүүл мэндийн шалтгааныг хүндэтгэн үзэж татвараас шүүхийн шийдвэрээр чөлөөлж өгөхийг хүсье холбогдох баримтуудыг хавсаргасан болно гэжээ.
Хариуцагч “БАНБО” ХХК-н захирал Б.Батбаяр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Нэхэмжилж байгаа мөнгөн дүнгийн талаар маргаан байхгүй зөвшөөрч байгаа Татварын өршөөлийн хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Миний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзээд татвараас чөлөөлж өгнө үү гэв.
Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Орхон аймгийн Татварын хэлтэс нь “БАНБО” ХХК-д холбогдуулан татварын акт, тайлангийн өр нийт 106 917 789 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг хүлээн зөвшөөрч байгаа боловч эрүүл мэндийн шалтгаанаар төлж чадахгүй байх тул шүүхийн шийдвэрээр чөлөөлж өгөхийг хүсэж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад тус тус зааснаар татвар төлөгч “БАНБО” ХХК нь татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй.
Хариуцагч “БАНБО” ХХК нь татварын өр болох 106 917 789 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа боловч эрүүл мэндийн шалтгаанаар дээрхи төлбөрийг төлөх боломжгүй тул татвараас чөлөөлж өгөх тухай тайлбар гаргаж байна.
Хариуцагч “БАНБО” ХХК нь 2000 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр үүсгэн байгуулагдсан 1 гишүүнтэй, гадаад дотоод худалдаа зуучлалын үйл ажиллагаа явуулдаг, захирал нь Б.Батбаяр болох нь 2005 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дахин олгосон 2011003106 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээгээр, захирал Б.Батбаяр нь 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдөр болон 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдөр цус харвалт өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан болох нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн 0093569 дугаартай халамжийн дэвтрийн хуулбар болон амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбараар, Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлэгчийн өвчний түүх, Орхон аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар болон тайлбараар тус тус тогтоогдож байна.
Татварын хэлтэс хугацаанд нь төлөөгүй татварын өрийг хураах талаар Татварын ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 62.1.2-т заасан ажиллагааг дарааллаар явуулсны дараа мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, 70 дугаар зүйлийн 70.1-т заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба шаардах эрхтэй.
Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 55 дугаар зүйлийн 55.1, 70 дугаар зүйлийн 70.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Орхон аймгийн татварын хэлтэс хариуцагч “БАНБО” ХХК-иас 106 917 789 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй ч хариуцагч буюу татвар төлөгч нь Татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т заасан ...татвараас чөлөөлөгдөх эрхтэй байна.
Татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д хууль тогтоомжийн дагуу татвар төлөгчид дараахь хэлбэрээр татварын хөнгөлөлт үзүүлэх буюу түүнийг татвараас чөлөөлнө, 9.1.1-д зааснаар ногдуулсан татварыг хорогдуулах гэж заасан тул шүүх хариуцагчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан торгууль, хүү, алдангийн төлбөр болох 33 920 900 төгрөгийн татварыг хорогдуулахаар шийдвэрлэв.
Иймд хариуцагч “БАНБО” ХХК-н захирал Б.Батбаяраас нөхөх татварт 71 000 000 төгрөг /74 000 000 төгрөг –төлсөн гэх 3 000 000 төгрөг/, аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 163 289 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт 1 833 600 төгрөгийг тус тус гаргуулан Орхон аймгийн татварын хэлтэст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 33 920 900 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар Орхон аймгийн татварын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас хуульд заасны дагуу чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч “БАНБО” ХХК-с 522 934 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ