| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01442/и |
| Дугаар | 01372 |
| Огноо | 2016-11-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 01372
| 2016 оны 11 сарын 14 өдөр | Дугаар 142/ШШ2016/01372 | Орхон аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг би
Нэхэмжлэгч: Орхон аймгийн Цагдаагийн газар
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр Шанд баг Б/3 19-16 тоотод оршин суух С.Ууганбаяр
135 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Ууганбаяр нь тус цагдаагийн газрын баривчлах байранд 2016 оны 01 дугаар сарын 05-ны өдрөөс 30 хоног баривчлагдсан байр хоолны зардал 135 000 төгрөг төлөөгүй тул төлбөрийг барагдуулан өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Ууганбаяр хариу тайлбартаа: Миний бие Сэрээтэр овогтой Ууганбаяр нь 1 сар баривчлах байранд байсан нь үнэн болно. Би өөрөө ажил төрөлгүй байдаг болохоор 2016 оны 12 дугаар сарын 20-ны дотор мөнгийг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч С.Ууганбаяр нь нэхэмжлэгч Орхон аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлийн шаардлага 135 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Орхон аймгийн Цагдаагийн газар нэхэмжлэлийн шаардлага 135 000 төгрөгийг хариуцагч С.Ууганбаяр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч Орхон аймгийн Цагдаагийн газар нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж хариуцагч С.Ууганбаяраас 4550 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ