Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 319

 

 

 

 

 

 

 

2020          04           06                                      2020/ШЦТ/319

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

          улсын яллагч Ц.Амгаланбаатар,

          шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2009000000490  дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1963 оны 02 дугаар сарын 23-нд Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Их Модун” ХХК-д арматурчин ажилтай, ам бүл-4, эхнэр хоёр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 7 дүгээр хороо 11 дүгээр хороололд байрлах нийтийн байрны 9-47 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.Б /регистрийн дугаар /,

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 17-ны орой 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 7 дүгээр хороо 11 дүгээр хороололд байрлах нийтийн байрны 9-47 тоотод эхнэр Ж.Мөнхсайхантай маргалдаж нүүр рүү нь гараараа нэг удаа цохиж биед нь зүүн нүдний дээд, доод, зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал цус хуралт буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Б.Бийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 17-ны орой 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 7 дүгээр хороо 11 дүгээр хороололд байрлах нийтийн байрны 9-47 тоотод эхнэр Ж.Мөнхсайхантай маргалдаж нүүр рүү нь гараараа нэг удаа цохиж биед нь зүүн нүдний дээд, доод, зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал цус хуралт буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Б.Бид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

 

          Шүүх шүүгдэгч Б.Бид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

          Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 17-ны орой 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 7 дүгээр хороо 11 дүгээр хороололд байрлах нийтийн байрны 9-47 тоотод эхнэр Ж.Мөнхсайхантай маргалдаж нүүр рүү нь гараараа нэг удаа цохиж биед нь зүүн нүдний дээд, доод, зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал цус хуралт буюу хөнгөн хохирол учруулсан болох нь:

          хохирогч Ж.Мөнхсайханы "...2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 21 цагийн үед гэртээ ирэхэд нөхөр Бямбадорж байрны дээд давхарт хүргэн ахынд хамаатан нь ирээд ууж идсэн байсан. Намайг орж ирсний дараа нөхөр орж ирээд миний хэтэвч хаана байна гэхээр нь чи гэр орныхоо идэж уухыг анхаарч үзээч гэсэн чинь хэрүүл болсон. Тэгээд маргалдаж байгаад нөхөр босоод ирэхээр нь түлхсэн. Би мах хэрчээд сууж байсан. ...дахиад босож ирээд намайг ор руу түлхэхээр нь би зөрүүлээд толгой руу нь гараараа цохичхоод гарсан чинь араас гарч ирээд миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохиж энэ гэмтлийг учруулсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/,

          Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн ¹3761 тоот актын “…Ж.Мөнхсайханы биед зүүн нүдний дээд, доод, зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... “ гэх дүгнэлт /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

яллагдагч Б.Бийн "...бид хоёр 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 18 цагийн үед гэртээ маргалдсан. Тэгээд эхнэр миний хүзүүг маажихаар нь би хамар руу нь гараараа нэг удаа цохисон. Тэгтэл хамраас нь цус гарсан, нүд нь хавдсан. Өдөр нь эхнэр бид хоёр айлд очоод нэг шил архи ...хувааж уусан би бага зэргийн согтуу эхнэр эрүүл байсан..." гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

         

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

          Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Б.Бид танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

          Иймд шүүх шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.Бид 500 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

         

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.Шүүгдэгч Б.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Бид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.  

 

          4.Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

          5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

          6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                       

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР