| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01430/и |
| Дугаар | 01399 |
| Огноо | 2016-11-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 01399
=
| 2016 оны 11 сарын 21 өдөр | Дугаар 142/ШШ2016/01399 | Орхон аймаг |
| |||
|
|
|
|
| |||
|
|
|
| ||||
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг Баруун задгай 19-07 тоотод оршин суух Боржигин овогт Дашийн Цогзолмаа /ГЮ:62122702/
Нас тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.Цогзолмаа, гэрч Д.Норжинханд, Г.Уранчимэг, нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Цогзолмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Цогзолмаа нь Булган аймгийн Гурванбулаг сумын Үзүүр гэдэг газар 1961 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Дашийн хоёр дахь охин болж төрсөн. Нэг эгч, дөрвөн дүүтэй боловч гурван дүү маань өнгөрсөн. Аав, ээж хөдөө малчин байсан тул намайг нэг жил өнжүүлж сургуульд оруулсаны улмаас оны зөрүү гараад тэтгэвэрт орж чадахгүй болсон. Иймд намайг 1961 онд төрсөн болохыг минь тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Боржигин овогт Дашийн Цогзолмаа нь нас тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн ба хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Дашийн Цогзолмаа нь Булган аймгийн Гурванбулаг суманд 1961 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Р.Даш, Д.Марууш нарын гэр бүлд төрснийг 1961 оны 12 дугаар сарын 28-ны өдөр бүртгэж 28 дугаартай гэрчилгээ олгосон болох нь түүний шүүхэд гаргасан тайлбар болон Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 202/001910 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаагаар, гэрч Д.Өлзийбаярын тодорхойлолт, гэрч Д.Норжинханд, Г.Уранчимэг нарын шүүхэд мэдүүлсэн тайлбар, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Д.Маруушийн 13395 дугаартай олон хүүхэдтэй эхийн тэтгэвэрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр давхар нотлогдож байх тул хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13 дахь хэсэгт заасныг баримтлан Боржигин овогт Дашийн Цогзолмааг 1961 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.Цогзолмаагийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ