Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 318

 

 

 

 

 

 

 

2020          04           06                                      2020/ШЦТ/318

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

          улсын яллагч С.Эрдэнэтуяа,

          шүүгдэгч Б.Анарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.А холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2009007730444 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, 1998 оны 03 дугаар сарын 13-нд Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, оператор планшед мэргэжилтэй, “Нью Виндөү” ХХК-д туслах ажилтнаар ажилладаг, тоотод түр оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.А /регистрийн дугаар /

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Б.Ань 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ВСВ худалдааны төвийн орчим гудамжинд хохирогч Х.Жарганатад “ажил дээр ирж нэр цэвэрлэ” гэж хэлж улмаар шалтгаангүйгээр толгой, нүүр, чих хэсэг рүү нь гараараа зодож, хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Б.Айболатыг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ВСВ худалдааны төвийн орчим гудамжинд хохирогч Х.Жарганатад “ажил дээр ирж нэр цэвэрлэ” гэж хэлж улмаар шалтгаангүйгээр толгой, нүүр, чих хэсэг рүү нь гараараа зодож, хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Б.Айболатад хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.    

 

          Шүүх шүүгдэгч Б.Айболатад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

          Шүүгдэгч Б.Ань 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ВСВ худалдааны төвийн орчим гудамжинд хохирогч Х.Жарганатад “ажил дээр ирж нэр цэвэрлэ” гэж хэлж улмаар шалтгаангүйгээр толгой, нүүр, чих хэсэг рүү нь гараараа зодож, хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

          хохирогч Х.Жарганатын "...би 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр би гэртээ байж байтал Айболат 17 цаг өнгөрч байхад над руу залгаад 100 айлын автобусны буудал дээр хүрээд ир гээд би яваад очиход Чимэддорж, Нямбаяр, Айболат, Угтахбаяр нар байсан юм. Тэгээд Чимэддорж, Нямбаяр хоёр гар бариад явлаа гээд яваад өгсөн. Тэгээд Угтахбаяр, Айболат нар нааш ир гээд BSB-ийн ертөнцийн зүгээр урд талд очоод зогсоод Айболат чи ажил дээр ирж нэр цэвэрлэж өг гээд хэлэхээр нь би яасан юм гээд ярьж байтал хажуунаас Угтахбаяр шууд миний хэвлий хэсэг рүү гараараа нэг удаа цохиод миний хамар хэсэг рүү нэг удаа гараараа цохисон. Тэр үед би хойш болоод замын хажууд байсан төмрийг баруун гараараа тулах гэж байгаад баруун гарын шуугаа шалбалсан. Тэгээд би Угтахбаярыг нэг өшиглөсөн. Тэгээд Нямбаяр ирээд Угтахбаярыг салгасан чинь Айболат Угтахбаяр ахаа та байж бай би цохино гээд миний нүүр хэсэг рүү гараар цохихоор би хажуу тийш болтол дух, чих хэсгийг шүргээд өнгөрсөн тэр үед надад учирсан юм тэгээд би гэртээ харьсан. Хамарт учирсан гэмтлийг Угтахбаяр гараараа цохиход учирсан.      ...Миний тархины аалзан хальсан доорх цус харвалт, духанд зулгаралт гэмтлүүдийг Айболат надад учруулсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 11-14 дүгээр хуудас/,

          Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ¹2667 тоот актын “…Х.Жарганатын биед тархины аалзан хальсан доорх цус харвалт, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун чих хамар, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх  гэмтэл нь  мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой... “ гэх дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

яллагдагч Б.Айболатын "...чи яагаад ажил таслаад ирэхгүй байгаа юм бэ гээд нүүр хэсэг рүү нэг удаа хөл хэсэг рүү нь 2 удаа цохисон..." гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

            

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

          Шүүгдэгч Б.Ань гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Б.Ань Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Б.Айболатад танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

          Иймд шүүх шүүгдэгч Б.Айболатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.Айболатад 470 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

         

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ань цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.Шүүгдэгч Б.А хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Айболатад 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 /дөрвөн зуун далан мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.А нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.  

 

          4.Шүүгдэгч Б.Ань цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

          5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

          6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                       

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР