Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 509

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                  ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар Цэдэн овгийн П.Ч, Боржгон овгийн Г.О нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2005 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин Ч.Бг, 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин Ч. Шг нарыг төрсөн эх Г.О асрамжинд үлдээсүгэй.

3. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар 2005 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн охин Чулуунбатын Батцэцэг, 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин Ч.Ш нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг П.Ч хүүхдийн тэтгэлэг гаргуулж, сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1, 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч П.Ч тус бүр 600000 төгрөгийн үнэлгээ бүхий тэмээ 2 толгой, тус бүр 400000 төгрөгийн үнэлгээ бүхий адуу 1 толгой, тус бүр 40000 төгрөгийн үнэлгээ бүхий ямаа 5 толгой гаргуулан нэхэмжлэгч Г.О, тус бүр 600000 төгрөгийн үнэлгээ бүхий тэмээ 2 толгой, тус бүр 40000 төгрөгийн үнэлгээ бүхий ямаа 5 толгойг гаргуулан охин Ч.Б, тус бүр 600000 төгрөгийн үнэлгээ бүхий тэмээ 2 толгой, тус бүр 40000 төгрөгийн үнэлгээ бүхий ямаа 5 толгойг гаргуулан охин Ч.Ш олгож, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийн хэрэгсэхгүй болгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч П.Ч 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, мөн 78980 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгож, 28628 төгрөгийг гаргуулан орон нутгийн орлогын дансанд оруулж, нэхэмжлэгчэс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 267225 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

6. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай

                        

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        А.ҮҮРИЙНТУЯА