| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2016/00510/И |
| Дугаар | 510 |
| Огноо | 2016-11-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 510
Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Сант сумын 4 дүгээр баг, Залаа гэх газар оршин суух, 1969 онд төрсөн, 47 настай, Далай овгийн Эмээлийн Цэрэнтогтохын хүсэлттэй
“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Э.Цэрэнтогтох нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Э.Цэрэнтогтох шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1985 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Сант сумын “Мандах” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсний улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Э.Цэрэнтогтох шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 1985 онд 8 дугаар ангиа төгсөөд л хөдөө мал дээр гарсан. Архивын лавлагаан дээр намайг 1985 оны 07 дугаар сарын 01-ээс хэлнэ ажилласан гэж гарсан. Иймд намайг 1985 оны 07 дугаар сарын 01-ээс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Сант сумын “Мандах” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Э.Цэрэнтогтох “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Э.Цэрэнтогтох нь Өвөрхангай аймгийн Сант сумын “Мандах” нэгдэлд 1985 оны 07дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2123 тоот лавлагаа, гэрч С.Намжилмаа, Д.Магадхорлоо нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тус тус нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Далай овгийн Эмээлийн Цэрэнтогтохыг Өвөрхангай аймгийн Сант сумын “Мандах” нэгдэлд 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА