| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2016/01277/и |
| Дугаар | 142/ШШ2016/01230 |
| Огноо | 2016-10-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 142/ШШ2016/01230
Зохигчидын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянгол дүүрэг 18-р хороо 4-р хороолол 86/2-108 тоотод оршин суух Харуул овгийн Мягмарын Бат-Отгон /СД87110401/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг 48-3-29 тоотод оршин суух, Нарванчин овгийн Гэрэлхүүгийн Мөнхцогт /ФД94060910/-д холбогдох
“560 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алтантуяа, хариуцагч Д.Мөнхцогт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алтантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Мөнхцогт нь 2016 оны 01 дүгээр сарын 16-нд манай охин Бат-Отгоноос ахад маань яаралтай мөнгө хэрэгтэй болоод, 7 хоногийн дараа цалинг нь буухаар буцааж өгье гэж хэлээд манай байрны гадаа ирээд 2 500 юань бэлнээр зээлдэж аваад явсан. 2, 3 сард мөнгөө нэхэхээр Эрдэнэтийн цалин буухаар өгнө, Гокын 13 дахь сарын цалин буухаар өгнө гэх мэтээр хойшлуулаад байсан тул 2016 оны 03 сарын 28-нд ээжтэй нь ярихад, манай хүү танай охиноос мөнгө зээлсэн нь үнэн байна. Аав ээждээ хэлэлгүйгээр өгчихье гэж бодсон юм байна. Хүний мөнгийг авсан болохоор өгөлгүй яахав гэсэн. Тэгээд чимээгүй болчихоор нь 2016 оны 06 сарын 20-нд өөрөө биеэр гэрт нь очиход эгч нь 99779771-ээс Хаан банкны мобайлаар миний 5952010907 тоот данс руу 270 000 төгрөг шилжүүлсэн. Үлдсэн 500 000 төгрөгөө 7 сарын 30-нд төлж барагдуулна гэж баталгаа бичиж өгсөн. Түүнээс хойш 7, 8 сард утасдаж ярьсан боловч одоо болтол өгөхгүй байгаа тул үлдсэн 500 000 төгрөг, ирэх очих 2 удаагийн зардал 60 000 төгрөг, нийт 560 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хүү Ялалтын сургалтын төлбөрт энэ мөнгө яаралтай хэрэгтэй байна гэжээ.
Хариуцагч Г.Мөнхцогт шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Г.Мөнхцогт нь И.Бат-Отгоны нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. И.Бат-Отгоны нэхэмжилсэн 560 000 төгрөгний 500 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. И.Бат-Отгоноос авсан 500 000 төгрөгийг 9 сарын 30-аас эхлээд сар бүрийн 30-ны дотор тус бүр 100 000 төгрөгийг төлж 5-н сарын хугацаанд барагдуулна гэжээ.
Зохигчид шүүх хуралдаан дээр эвлэрэхдээ: Миний бие Мөнхцогт нь иргэн Бат-Отгоны нэхэмжилсэн 560 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Бат-Отгоны нэхэмжилсэн 560 000 төгрөгийг 2016 оны 10-н сард 280 000 төгрөгийг, 11 сард 280 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Бат-Отгон нь хариуцагч Г.Мөнхцогтод холбогдуулан “560 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдаанд дээр М.Мөнхцогт нь иргэн Бат-Отгоны нэхэмжилсэн 560 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Бат-Отгоны нэхэмжилсэн 560 000 төгрөгийг 2016 оны 10-н сард 280 000 төгрөгийг, 11 сард 280 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцож эвлэрчээ.
Зохигчид эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар гаргууллаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч М.Бат-Отгон нь, хариуцагч Г.Мөнхцогтоос 560 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.Мөнхцогт нь М.Бат-Отгоны нэхэмжилсэн 560 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2016 оны 10-н сард 280 000 төгрөгийг, 11 сард 280 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 17 450 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 17 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА