| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01432/и |
| Дугаар | 01402 |
| Огноо | 2015-11-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 01402
| 2016 оны 11 сарын 21 өдөр | Дугаар 142/ШШ2016/01402 | Орхон аймаг |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг илгээлтийн 48-30 тоотод оршин суух Баавгай Жамба овогт Очирын Жаргал /ФМ:56041172/
Ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч О.Жаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч О.Жаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие О.Жаргал нь 1978 оны 01 дүгээр сард Хялганатын МБАА-ийн харьяа Эрдэнэт дэх доод складад нормчноор орж 1978 оны 03 дугаар сард операторын курст суралцаж, мэргэжил эзэмшиж 1979 оны 03 дугаар сараас оператор мэргэжлээр 1988 он хүртэл тасралтгүй ажилласан. Тэтгэвэрт тогтоолгох гэтэл энэ хугацаанд ажиллаж байсан үеийн архивын баримт болон бусад материал олдохгүй тул намайг 1979 оны 07 дугаар сарын 01-нээс 1988 он хүртэлх оператороор ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Баавгай Жамба овогт Очирын Жаргал нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн ба хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
О.Жаргал нь 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Ой модны аж үйлдвэрийн яамны харъяа Эрдэнэт дэх Хялганатын мод бэлтгэлийн дамжуулах баазад операторчноор ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан тайлбар, 1978 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 13 дугаартай Ой мод аж үйлдвэрийн яамны харьяа Эрдэнэт дэх Хялганатын мод бэлтгэлийн аж ахуйн даргын тушаал, түүний 1972 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нээлгэсэн 214538 дугаартай, 1972 оны 11 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал гишүүний татвараа төлж байсан бичилт бүхий Үйлдвэрчний эвлэлийн гишүүний үнэмлэх, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Орхон аймгийн Архивын тасгийн тодорхойлолт, Хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Б.Бумаа, Д.Магсаржав, М.Оюун нарын тодорхойлолтууд, хүсэлт гаргагчтай нэг цаг үед хамт ажиллаж байсан болохыг нотолсон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтаар тус нотлогдож байна.
Иймд Баавгай Жамба овогт Очирын Жаргалыг 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Ой модны аж үйлдвэрийн яамны харъяа Эрдэнэт дэх Хялганатын мод бэлтгэлийн дамжуулах баазад операторчноор ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Баавгай Жамба овогт Очирын Жаргалыг 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Ой модны аж үйлдвэрийн яамны харъяа Эрдэнэт дэх Хялганатын мод бэлтгэлийн дамжуулах баазад операторчноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч О.Жаргалын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ