| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2016/01452/и |
| Дугаар | 01403 |
| Огноо | 2016-11-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 01403
| 2016 оны 11 сарын 21 өдөр | Дугаар 142/ШШ2016/01403 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо монелын 14а-255а тоотод оршин суух Харчу овогт Цэрэндаваагийн Эрдэнэгэрэл /ХВ:63040603/
Ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ц.Эрдэнэгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Эрдэнэгэрэл шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь 1991 оны 05 дугаар сарын 19-нөөс 1995 оныг хүртэл Эрдэнэт хотын Хивсний үйлдвэрт тооцооны нягтлан бодогчоор ажилласан байна. Гэтэл 1993 оны 05 дугаар сарын 19-нөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны баримт, материал, ажлаас халагдсан тушаал, архивын баримтаас шүүлгэхэд олдохгүй байгаа тул 1993 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх Хивсний үйлдвэрт ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд зохигчийн тайлбар, гэрчийн тодорхойлолт хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Харчу овогт Цэрэндаваагийн Эрдэнэгэрэл нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн ба хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Ц.Эрдэнэгэрэл нь 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Эрдэнэт хотын Хивсний комбинат, Эрдэнэт хивс ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан тайлбар, 245270 дугаартай Хөдөлмөрийн дэвтэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1992 онд ажлын хамт олонтойгоо авахуулсан фото зураг, МУИС-ийн 1988 оны 113118 дугаартай эдийн засагч мэргэжлийн диплом, /хавсралттай/ 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Орхон аймгийн Архивын тасгийн тодорхойлолт, гэрч Б.Чимгээ, гэрч Б.Одончимэг нарын тодорхойлолтууд, хүсэлт гаргагчтай нэг цаг үед хамт ажиллаж байсан болохыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтаар тус тус батлагдаж байна.
Иймд Харчу овогт Цэрэндаваагийн Эрдэнэгэрэлийг 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Эрдэнэт хотын Хивсний комбинат, Эрдэнэт хивс ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Харчу овогт Цэрэндаваагийн Эрдэнгэрэлийг 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Эрдэнэт хотын Хивсний комбинат, Эрдэнэт хивс ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ц.Эрдэнэгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ