Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 0119

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж

Улсын яллагч Н.Д

Насанд хүрээгүй хохирогч Б.Б

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Б

Хохирогчийн өмгөөлөгч Э.Т, М.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О

Шүүгдэгч Г.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.А-д холбогдох эрүүгийн  дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1998 онд төрсөн Г.А

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Г.А нь 2019 оны 10 сарын 18-ны өдөр насанд хүрээгүй Б.Б-г түлхэн авто машин мөргүүлж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

                                                       ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Г.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 10 сарын 18-ны өдөр миний 2 ихэр дүүг шүүх хурал болох гэж байна гээд сургууль дээрээс нь Б худлаа хэлж авч явсан байсан. Тэгэхээр нь би аавтайгаа очоод эгчийнхээ хоёр хүүхдийг авах гээд гэрт нь ороод 2 дүүгээ авья, яагаад бид нарт хэлэхгүй аваад явчихваа гэтэл Б эгч хуц чамд ямар хамаатай юм гээд миний хоолой руу цохиод авсан. Дахиад цохих гэхээр нь би Б-г цааш түлхсэн чинь Б миний хөл рүү өшиглөсөн. Тэгээд би хоёр дүүгийнхээ нэгийг аваад манаачийн өрөөнөөс гарсан чинь Б чи муу бузар минь хүүхдээс холд, чи яах гэж хоёр хүүхэд авч явах гээд байгаа юм гээд миний хувцаснаас татаад байсан. Гэтэл Б-ийн дүүгийн хүүхэд Б гэх хүүхэд хойноос ирээд миний куртикний араас татаад миний дүүг өгөөч гээд зууралдаад байсан. Тэгэхээр нь би томчуудын ярианд битгий оролц гэж хэлээд гарыг нь тавиулах гээд цааш нь түлхсэн чинь машин мөргөсөн  гэсэн мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: А аниа намайг толгойгоор машин мөргүүлсэн. А аниад гомдолтой байна гэсэн мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: А Б-г машин мөргүүлснээс хойш гацаж ярьдаг болоод байна. Мөн толгой өвдөөд байна гээд шөнө А-ийн нэрийг хэлээд цочиж сэрдэг болсон. А-д гомдолтой байна. Одоо эмчилгээний зардал 40.000 төгрөг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг

-Насанд хүрээгүй хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2019 оны 10 сарын 18-ны өдөр өвөөгийндөө байсан чинь манай ахын эхнэрийн дүү А гэдэг эгч аавтайгаа манай өвөөгийнд ирсэн ба дүү нарыг авч явах гээд байхаар нь би дүү нараа явуулахгүй гээд гарнаас  нь татсан чинь А эгч намайг түлхэхээр би унаад машин мөргөсөн. Тэгээд би унтаад маргааш нь босох гэтэл миний толгой өвдөөд хамраас цус гараад байсан. Хичээл дээрээ очсон чинь миний толгой өвдөөд байсан чинь багш гэртээ харьж биеэ эдгээчихээд ир гээд намайг явуулсан. Би хэзээ эмнэлэг явсныг санахгүй байна. Ямар ч байсан эмээ өвөөтэйгөө хамт эмнэлэгт үзүүлсэн гэсэн  мэдүүлэг /хх 8-9 хуудас/,

-Гэрч П.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Манай том хүү Б, З гэх эмэгтэйтэй гэр бүл болоод 2 ихэр хүүхэдтэй болсон ба Б, З нар салаад удаж байгаа юм. 2 хүүхэд маань ерөнхийдөө З-ийн ээж аав дээр байдаг ба 2019 оны 10 сарын 18-ны өдөр Б 2 хүүхдээ манайд авчирсан. Тухайн үед нөхөр бид 2 харуул ажилтай байсан. Б-н 2 хүүхэд манайд хоол идээд байж байтал З-н дүү А, аав Г нар нь ирээд Б-ийн 2 хүүхдийг хувцасаа өмсөөд гар явъя гэтэл нэг нь уйлаад гараад гүйсэн. Нэг нь хувцасаа өмсөөд цуг гарсан. Гэтэл манай Б-н хүүхэд Б тухайн үед манайд байсан ба А-н араас гараад дүүгээ авъя гээд Б-н 2 хүүхдийн нэгийг тэврээд авсан чинь А, Б-г түлхэхэд Б цаашаа унахдаа ачаатай машин мөргөөд унасан. Ингээд А, Б-н 2 хүүхдийг аваад явсан ба Б маргааш нь эмээ миний толгой өвдөөд байна гээд байсан. Тэгэхээр нь нөхөртэйгөө хамт 3 хоногийн дараа Б-г эмнэлэгт үзүүлэхэд тархи доргилт гэсэн гэмтэлтэй байна гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 13 хуудас/,

-Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би А хадам аав Г-н хамт ирээд би машиндаа сууж байсан. А хадам аав 2 түрүүлээд орсон. Удалгүй А ороод ир гэхээр нь би ортол Б, А 2 З-н охиныг булаалдчихсан зогсож байсан гэсэн мэдүүлэг /хх 22-23 хуудас/

-Орхон аймгийн ШША-ны 2020 оны 01 сарын 03-ны өдрийн 82 дугаартай:  Б.Б-ийн биед тухайн үед тархи доргилт үүсчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Тархи доргилт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 2019 оны 10 сарын 18-ны өдөр үүссэн байхыг үгүйсгэхгүй. Тухайн үедээ шинэ гэмтэл байжээ гэсэн дүгнэлт /хх 25 хуудас/,

- Шинжээч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Тархи доргилт нь ямар ч хүчин зүйлийн үйлчлэлээр үүсч болно. Жишээ нь хүчтэй савах, юм мөргөх, зам тээврийн осол, толгой руу цохих зэрэг ямар ч үед үүсч болно. Тархи доргилт нь 28 хоногийн дотор бүрэн эдгэрэх боломжтой тул эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулдаг гэж үздэг. Ийм учраас гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана гэсэн мэдүүлэг /хх 22-23 хуудас/

Г.А-н мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: Манай эгч З, Б гэх хүнтэй хамт амьдраад 2 ихэр хүүхэд 2013 онд төрүүлсэн. Улмаар 2 хүүхдээ төрсний дараа Б нь гэрээ ачаад манай эгчийг 2 хүүхэдтэй нь хаячихаад явсан. Манай эгчийн 2 хүүхэд сургуульд ороод аав нь хайчсан гэх асуудал яригдах үед манай ээж Б-г хайж байгаад олж уулзсан. 2019 оны 10 сарын 18-ны өдөр манай эгчийн 2 хүүхдийг хичээлээс нь Б ээжтэйгээ ирээд аваад явсан байсан. Тэгэхээр нь би аавтайгаа хамт Б-н аав, ээж дээр очоод эгчийнхээ 2 хүүхдийг авах гээд гэрт нь ороод 2 дүүгээ авъя яагаад бид нарт хэлэхгүй аваад явчихваа гэтэл Б-н ээж  хуц чамд ямар хамаатай юм гээд миний хоолой руу цохиод авсан. Дахиад цохих гэхээр нь Б гэх хүнийг цааш нь түлхсэн чинь миний хөл рүү өшиглөчихөөд гараад явсан. Хажуунаас нь Б-ийн дүүгийн хүүхэд Б гэдэг хүүхэд манай 2 дүүг авч явах гээд байна гээд надтай зууралдаад өмнөөс хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би 2 дүүгийнхээ нэгийг аваад манаачийнх нь өрөөнөөс аваад гараад ирсэн чинь миний өмнөөс Б эгч ирж байснаа над руу чи муу бузар минь чи яах гэж 2 хүүхэд авч явах гээд байгаан гээд надтай маргалдаад миний хувцаснаас татаад байсан. Б гэх хүүхэд хойноос ирээд миний куртикний арын хэсгээс татаад миний дүүг өгөөч гээд зуураад байсан. Тэгэхээр нь би томчуудын ярианд битгий оролцож бай гээд гарыг нь тавиулах гээд цааш нь түлхсэн  гэсэн мэдүүлэг /хх 15, 32-33 хуудас/

-Бичлэг хуулбарласан гэх сидинд үзлэг хийсэн: 29-41 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн ачааны хэсэг харагдах бөгөөд уг тээврийн хэрэгслийн марийг тодорхойлох боломжгүй байна. Уг тээврийн хэрэгслийн ард цагаан өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэл түүний цаад талд 01-63 УБЭ улсын дугаартай ачааны автомашин харагдана. Уг бичлэгийг үргэлжлүүлэн үзэхэд 17:36 минут 52 секунтэнд 29-41 УБЦ улсын дугаартай ачааны автомашины хажуу талаас ягаан цамц, ягаан өмд, хар гуталтай эмэгтэй хүүхэд дагуулсан хар өнгийн урт куртиктэй эмэгтэй хүн гарч ирэх ба араас нь цэнхэр өнгийн өмд подволктой эмэгтэй хүүхэд гүйж харагдана цаад талаас нь хүрэн өнгийн подволктой эмэгтэй ирж хар хувцастай хүүхэд дагуулсан эмэгтэйтэй маргалдаж урдуур нь орж зогсох ба энэ үед цэнхэр өнгийн өмд цамцтай хүүхэд хар хувцастай эмэгтэйгийн хойд талаас татах үед уг хар хувцастай эмэгтэй хувцаснаас нь татсан цэнхэр өмд, цамцтай хүүхэд рүү харж гараараа хойш нь түлхэхэд уг эмэгтэй хүүхэд арагшаа 01-63 УБЭ улсын дугаартай авто машины тээшийг мөргөж доошоо сууж харагдана. Ингээд хар хувцастай эмэгтэй ягаан өмд цамцтай эмэгтэй хүүхдийг дагуулан цааш явж дүрс нь харагдахгүй болов гэх тэмдэглэл /хх 3 хуудас/

-Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх 4 хуудас/

-Г.А-г яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 31, 32-33 хуудас/

         Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 34 хуудас/ зэрэг болно.

       Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.         

  Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Г.А нь 2019 оны 10 сарын 18-ны өдөр насанд хүрээгүй Б.Б-г түлхэн авто машин мөргүүлэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч 600.000 төгрөгөөр торгох ял онгдуулж 6 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэх саналтай байна. Хохирол 40.000 төгрөгийг гаргуулах, энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэхэмжлэх зүйлгүй, цагдан хоригдоогүй  гэв.

Хохирогчийн өмгөөлөгч М.М шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: 2019 оны 12 сарын 25-нд гомдол гаргасан. Үйл явдал 2019 оны 10  сарын 18-нд болсон. Г.А гэм буруутай, хохирол төлөөгүй гэв.

           Хохирогчийн өмгөөлөгч Э.Түмэнбаяр шүүх хуралдаанд тусгайлан гаргах санал, дүгнэлтгүй гэв.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: Г.А гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөрийн тухайд баримтаар 15.000 төгрөг төлнө. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийг анхаарч үзнэ үү. Хохирол төлсөн 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж өгнө үү гэв.

            Шүүгдэгч Г.А нь 2019 оны 10 сарын 18-ны өдөр бага насны Б.Болорзаяаг түлхэн авто машин мөргүүлэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанд өгсөн насанд хүрээгүй хохирогч Б.Б-нА аниа намайг толгойгоор машин мөргүүлсэнгэх мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, хохирогч Б.Б-ийн биед тархи доргилт үүссэнийг тогтоосон шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

         Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ хохирол 40.000 төгрөг нэхэмжилнэ гэж байх ба хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Г.А-с рентген зурагны 15.000 төгрөг гаргуулж хохирогчид олгох үндэслэлтэй байх бөгөөд дээрхи төлбөрийг шүүгдэгч нь бүрэн төлж барагдуулсан тул хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

          Харин бариачаар толгойг нь бариулсан 15.000 төгрөг, тээвэр унааны зардал 10.000 төгрөг зэрэг нь нотлох баримтгүй байх тул шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна.

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Г.А-д Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул тэднийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Г.А нь хохирол төлбөрөө төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Иймд шүүгдэгч Г.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй байх тул түүний хувийн байдлыг харгалзан торгох ялыг сонгон хэрэглэхээр шийдвэрлэв.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.