| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2016/01444/и |
| Дугаар | 142/ШШ2016/01294 |
| Огноо | 2016-10-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 142/ШШ2016/01294
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Орхон аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг 39-10 тоотод оршн суух, Агар овгийн Сэнгэжавын Ганхуяг /ФД60081616/-д холбогдох
“63 000 төгрөг гаргуулах” тухай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 11-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Орхон аймгийн Цагдаагийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус Цагдаагийн газрын баривчлах байранд 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 14 хоног баривчлагдсан байр хоолны зардал 63 000 төгрөг төлөөгүй тул төлбөрийг барагдуулан өгч манай ажилд туслана уу гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Орхон аймгийн Цагдаагийн газар нь хариуцагч С.Ганхуягаас “63 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Ганхуяг нь Орхон аймгийн Цагдаагийн газарт /төрийн банкны 210012401 тоот дансанд/ 63 000 төгрөгийг төлсөн болох нь төлбөр төлсөн баримтаар нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Ганхуяг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Орхон аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй С.Ганхуягт холбогдох “63 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн хариуцагч С.Ганхуяг нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 4 550 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах,хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА