Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 321

 

 

 

 

 

 

 

 

   2020           4           03                                         321     

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга:  Н.Өсөхжаргал, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Марал,

шүүгдэгч, хохирогч: У.Д,

шүүгдэгч, хохирогч: Ж.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн нарт холбогдох эрүүгийн 2005 0052 60270 дугаар хэргийг 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилга угсралтын инженер мэргэжилтэй, “Сандэй плаза” худалдааны төвд худалдагч ажилтай, сард 5 000 000 төгрөгийн цалинтай, ам бүл 5, эхнэр, 1-13 насны 3 хүүхдийн хамт

р.

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сан техникч мэргэжилтэй, хувиараа машины худалдаа эрхэлдэг, сард 2 000 000 төгрөгийн орлоготой, ам бүл 5, эхнэр, 5-20 насны 3 хүүхдийн хамт оршин суух,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2002 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 224 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 471 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,.

 

Шүүгдэгч Ж.Э нь 2020 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Локо” пабын гадна иргэн У.Дтэй маргалдан зодож, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь дээд уруулын зүүн хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 Шүүгдэгч У.Д нь 2020 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Локо” пабын гадна иргэн Ж.Этай маргалдан зодож, эрүүл мэндэд нь духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун талын завжинд цус хуралт, шарх, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-У.Д мэдүүлэхдээ:

Бид хоёр багын найзууд. Намайг Солонгос улсад байдаг байхад бид хоёр хоорондоо утсаар ярьж, маргаж байсан. Намайг Солонгос улсаас ирсэн гэдгийг Эрдэнэбаяр мэдээгүй байсан. Би Солонгосоос ирээд бид хоёрын таньдаг Ганхөлөг гээд ахтай уулзаж байхад Ганбөлөг ах “Эрдэнэбаяр та хоёр яасан, эвлэрсэн үү” гэж асуугаад Эрдэнэбаярыг дуудсан байсан. Би Ж.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Найзаасаа уучлалт гуйж, цаашдын ажилд амжилт хүсэж байна. Хийсэн хэрэгтээ харамсаж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Ж.Э мэдүүлэхдээ:

Намайг гэртээ байж байхад Ганхөлөг ах над руу яриад “Дулмаасүрэн ирсэн байна, та хоёр яагаад байгаа юм, одоо уулзаад эвлэр” гэж хэлсэн. Би гэрээсээ гараад Ганхөлөг ах Дулмаасүрэн нарын байгаа газар очсон. Тэгээд Ганхөлөг ах гарч ирээд, би “сайн уу ах” гэж мэндлээд байж байтал араас нь Дулмаасүрэн нэг танихгүй залуутай гараад ирсэн. Тэгснээ над руу “чи хүрээд ирсэн үү, ална” гэж хэлээд намайг цохиод авсан. Энэ хүн гадаадад байх хугацаандаа намайг байнга утасны цаанаас дарамталдаг байсан. Энэ нь анх удаагийн асуудал биш. Эхний удаа Турк яваад ирэхдээ мөн ийм асуудал гаргаж байсан. Энэ хүн гадаад яваад ирэх болгондоо л элдэв янзаар намайг хэлж байдаг. Уг нь бидний дунд өр авлага, өш хонзонгийн асуудал байхгүй. Одоо найзаасаа уучлалт гуйж байна. Тэгээд цаашдын амьдралд нь аз жаргал хүсье гэж хэлмээр байна. Цаашид хэн хэнийхээ амьдралд саад бололгүй явах хэрэгтэй болов уу. Ахиад ийм асуудал гарахгүй гэх үндэслэл байхгүй учраас өөр өөрийн ажлаа хийгээд явах хэрэгтэй байх гэж бодож байна. Хийсэн хэрэгтээ харамсаж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч- У.Д мэдүүлэхдээ:

Ж.Эаас нэхэмжлэх зүйлгүй. Гомдол саналгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч- Ж.Э мэдүүлэхдээ:

У.Дгээс эмчилгээний зардал нэхэмжлэхгүй, түүнд гомдолгүй гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.И мэдүүлэхдээ:

Би өнөөдөр гэртээ амарч байтал манай аав Солонгос улсаас ирсэн гээд хэдэн найзуудтайгаа уулзсан. Тэр үед би аавынхаа машиныг барьж явсан бөгөөд манай аав Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Арктай шар байрны нэг давхарт байрлах “Локо” гээд нэртэй пабад 3 найзын хамтаар орсон. Тэр үед би гадаа нь машиндаа сууж байсан. Тэгээд би машиндаа суугаад үе үе аавыг байгаа газарт нь орж харчихаад байж байтал манай аав пабын гадаа гарч ирээд тамхи татсан. Тэр үед аавтай багын найз нь гээд нэг залуу маргаад байсан бөгөөд би машинаас гараад тэд нар дээр очих үед миний харснаар бол манай аавын багын найз, бүтэн нэрийг нь мэдэхгүй, Акаа гэж дуудаад байдаг залуу нь аавын уруул руу нэг удаа баруун гараараа цохисон. Дараа нь Хүлгээ гэдэг  найз нь аавын нүд орчим баруун гараараа нэг удаа цохисон. Тэгээд тэр хоёр ах манай аавыг цохисныхоо дараа зүгээр яваад өгөхөөр нь би тэр хүмүүсийн нэгийг нь барьж аваад “та нар яасан гэж ингэж байгаа юм” гэсэн чинь миний барьж авсан залуутай явж байсан хүмүүс ирээд миний гарыг тавиулаад гүйгээд явсан. Тэр үед би араас нь хөөгөөд гүйцээгүй гэжээ. (хэргийн 4 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-М.З мэдүүлэхдээ:

2020 оны 01 дүгээр сарын 28-ны орой Эрдэнэбаяр 20 цаг өнгөрч байхад над руу залгаад “хамт яваад, манай найзтай уулзаад ирье” гэсэн. Би гэрээсээ гарахад Эрдэнэбаяр машинтайгаа байсан. Би Эрдэнэбаярын машинд суугаад Богд-Арын байрны хажууд байдаг “Локо” нэртэй пабын гадаа очсон. Тэгээд Эрдэнэбаяр “манай багын найз байгаа юм, би орчихоод гараад ирье” гээд уг паб руу орсон. Би үүдэнд нь хүлээж байсан. Удалгүй 2-3 минутын дараа Эрдэнэбаярыг нэг махлаг залуу заамдаад гарч ирсэн. Эрдэнэбаярыг уг махлаг залуу татаад хүчтэй мөргөсөн. Би салгах гээд очих зуур хоорондоо нэг, нэг цохилцох шиг болсон. Би тэр хоёрыг салгахад тэр махлаг залуутай хамт байсан 3-4 залуучууд араас нь ирээд салгасан. Уг махлаг залуу Эрдэнэбаяр руу “чамайг ална” гээд дайраад байсан. Эрдэнэбаярын танил ах нь байсан юм шиг байгаа юм. Нэг ах Эрдэнэбаярыг таниад байсан. Тэгээд Эрдэнэбаяр уг махлаг залуу хоёрыг “боль” гээд салгасан. Хоёр тийш нь салгаад байж байхад махлаг залуу Эрдэнэбаярыг дуудаад “хоёулахнаа уулзъя” гэсэн. Эрдэнэбаяр очиход уг залуу Эрдэнэбаярыг цохисон. Тэгэхэд Эрдэнэбаяр уг махлаг залуутай зөрүүлээд дахиад хэд хэд цохилцсон. Би очоод “больцгоо” гээд салгасан. Тэгэхэд уг залуугийн найзууд “яах гээд байгаа юм” гээд зодох гээд дайрсан. Тэр үед ах нь гэх хүн ирээд салгасан гэжээ. (хэргийн 26-27 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Я.И мэдүүлэхдээ:

2020 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, “Локо” нэртэй пабад найз нартайгаа уулзахаар болоод найз нартайгаа “Локо” орж байхад Дулмаасүрэн нэг хүнтэй гар бариад мэндлээд үлдсэн. Тэгээд би дотогшоо ороод байж байхад удалгүй араас ороод ирсэн. Тэгээд нийт 2-3 шил архи уусан. Гэтэл гадаа маргаан болж байна гээд гарсан. Тэгэхэд Дулмаасүрэнгийн уруул сэтэрсэн байсан. Найз Эрдэнэбаяртай маргаад цохиулсан гээд цус нь гарсан байсан гэжээ. (хэргийн 29-30 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2066 дугаартай дүгнэлтэд:

1. Ж.Эын биед духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун талын завьжинд цус хуралт, шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь амь насанд аюул учруулахгүй.

5. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 37-38 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2034 дугаартай дүгнэлтэд:

1. У.Дгийн биед дээд уруулын зүүн хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 39-40 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

 

У.Д нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2002 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 224 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 471 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, биечлэн эдлэх ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан гэжээ. (хэргийн 64 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

 

Ж.Э нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2002 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 224 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан гэжээ. (хэргийн 80 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Ж.Э нь 2020 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Локо” пабын гадна хохирогч У.Дтэй маргалдан зодож, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь дээд уруулын зүүн хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 шүүгдэгч У.Д нь 2020 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Локо” пабын гадна хохирогч Ж.Этай маргалдан зодож, эрүүл мэндэд нь духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун талын завжинд цус хуралт, шарх, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Б.И, М.З, Я.Идрээ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2066, 2034 дугаартай дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч У.Д, Ж.Э нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч У.Д, Ж.Э нар нь хэн алинаасаа хохирол нэхэмжлээгүй.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.    

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, У.Д, Ж.Э нар өөрсдийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Эыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1 000 000 төгрөгөөр торгох,

 

шүүгдэгч У.Дг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний 1 000 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг У.Д, Ж.Э нарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар У.Д, Ж.Э нар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, У.Д, Ж.Э нар цагдан хоригдсон хоноггүй, хэн алинаасаа хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол У.Д, Ж.Э нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН