| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2016/01414/и |
| Дугаар | 142/ШШ2016/01295 |
| Огноо | 2016-10-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 142/ШШ2016/01295
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-23-82 тоотод оршин суух Доржийн Отгон-Эрдэнэ /ФА87091269/-ийн хүсэлттэй
“Гэрлэлтээ бүртгүүлсэн болохоо тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Отгон-Эрдэнэ гэрлэлтээ бүртгүүлсэн болохоо сэргээн тогтоолгохоор хүсэлт гаргасан.
Д.Отгон-Эрдэнэ нь 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Б.Ууганбаяртай гэр бүл болж иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн 333 дугаарт бүргүүлж гэрчилгээ авсан болох нь дээрх нотлох баримтаар нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д “Эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно”: 135.2.3-д “төрөлт, үрчлэлт, гэрлэлт, гэрлэлт цуцлалт, нас баралтыг бүртгүүлсэн байдал” гэж заасан.
Доржийн Отгон-Эрдэнэ нь Баярсайханы Ууганбаяр нарын гэрлэлт бүртгүүлсэн байдлыг нөхөн бүртгэж болохгүй талаар Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсээс 1369 дугаартай албан бичиг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3-д заасныг баримтлан иргэний хэргийн шүүх харъяалан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Доржийн Отгон-Эрдэнэ нь 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баярсайханы Ууганбаяртай гэрлэж гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлж гэрлэлтийн гэрчилгээ авсан болох нь гэрлэлтийн гэрчилгээ, хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байх ба, гэрлэлтээ цуцлуулсан болох нь нотлогдоогүй тул түүний хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан Доржийн Отгон-Эрдэнийг Баярсайханы Ууганбаяртай 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлсэн болохыг сэргээн тогтоосугай.
2. Доржийн Отгон-Эрдэнэ, Баярсайханы Ууганбаяр нарыг 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болохыг иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд нөхөн бүртгэхийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.Отгон-Эрдэнмйн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА