| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 145/2016/00517/И |
| Дугаар | 517 |
| Огноо | 2016-12-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 517
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Энхмаа би Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 30-р хороо Чулуут 9 дүгээр гудамж 27 тоотод оршин суух Боржигон овогт Пунцагноровын Ганбаатарын нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг 1-16 тоотод оршин суух Ганболдын Цэрэнбямбаас 573180 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
П.Ганбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Гандангийн урд зам дээр Г.Цэрэнбямба нь Мустанг-5 маркийн мотоцикль жолоодож явахдаа 2237УНТ улсын дугаартай миний Соната-6 маркийн автомашины араас мөргөж хохирол учруулсан. Г.Цэрэнбямба нь ерөөсөө холбоо барьдаггүй. Ээж нь гэх хүн холбоо бариад явдаг газраараа яваад ав гэж намайг хохироож байх тул Г.Цэрэнбямбаас 573180 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч П.Ганбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Цэрэнбямбаас 573180 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Г.Цэрэнбямба нь нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Ганбаатар нь Г.Цэрэнбямбаас 573180 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч П.Ганбаатар нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тайлбараа ирүүлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 75 дугаар зүйлийн 75.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Боржигон овогт Пунцагноровын Ганбаатар нь Ганболдын Цэрэнбямбаас 573180 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 17845 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын /Хаан банкны 5540607728 тоот данснаас/ 8922.5 / найман мянга есөн зуун хорин хоёр төгрөг таван мөнгө/-ийг гаргуулан нэхэмжлэгч Боржигон овогт Пунцагноровын Ганбаатарт олгосугай.
3. Шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ЭНХМАА