| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 172/2017/0016/э |
| Дугаар | 20 |
| Огноо | 2017-04-19 |
| Зүйл хэсэг | 215.3., |
| Улсын яллагч | Ц.Бямбадорж |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 20
Д.*******өд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Өмнө******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Э.Дөлгөөнийг оролцуулан,
Өмнө******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Солонгын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоол, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 29 дугаартай шүүгчийн захирамжтай Д.*******өд холбогдох 20**************010129 дугаартай эрүүгийн хэрэгт иргэний хариуцагч Ж.ын гаргасан давж заалдах гомдол, давж заалдах хугацааг сэргээлгэх хүсэлтийг үндэслэн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ялтан Д.******* нь согтуугаар 20******* оны 11 дүгээр сарын 13-ны орой тус аймгийн ******* сумын ******* баг, ******* ******* гэх газарт үйл ажиллагаа явуулж буй “******* *******” ХХК-ийн гаалийн хяналтын талбайн гаднах зогсоол дээр *******-******* ӨМӨ улсын дугаартай, “ ” ХХК-ийн эзэмшлийн Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, 7.17 дахь хэсэгт заасан заалтуудыг зөрчсөний улмаас Б. нас барсан гэмт хэрэгт холбогджээ.
Өмнө******* аймаг дахь сум дундын 1 дүгээр прокурорын газраас Д.*******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг Өмнө******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх: Д.*******ийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******өд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д.*******ийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.3, 508.4.1-д зааснаар иргэний хариуцагч “ ” ХХК-иас 23.142.000 төгрөг гаргуулан Улаанбаатар хот, дүүрэг, 1 дүгээр хороо, дын 1******* гудамжны 7 тоотод оршин суух хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ын /РД:ДГ65092507/-д олгож, ялтан Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Нодбенз автомашины 1 ширхэг дугуйг хууль ёсны эзэмшигч “ ” ХХК-д буцаан олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Д.*******өд оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгаж, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнө******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар гомдол гаргах эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.
Иргэний хариуцагч Ж.оос анхан шатны шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Шийтгэх тогтоолыг 2017 оны 02 дугаар сарын 20-нд өөрийн биеэр гардаж авсан. Аймагт эмнэлэгт үзүүлээд 2017 оны 03 дугаар сарын 02-ноос 09-ний өдөр хүртэл эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан.
Иймд эрүүл мэндийн шалтгааны улмаас давж заалдах гомдол гаргах хугацааг 1 хоногоор хэтрүүлэн гомдол гаргасан бөгөөд тус шүүхээс хугацаа хэтэрсэн талаар хариу мэдэгдсэн.
Эрүүл мэндийн байдлаас гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээж өгнө үү гэжээ.
Анхан шатны шүүх: Иргэний хариуцагчийн төлөөлөгч Ж.ын гаргасан давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Иргэний хариуцагч Ж.оос давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүгдэгч Д.*******өд холбогдох эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолыг 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Өмнө******* аймгийн Шуудан холбоогоор дамжуулан хүлээн авсан. 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.3, 508.4.1-д зааснаар иргэний хариуцагч “ ” ХХК-иас 23142000 төгрөг гаргуулан нотлох баримт байхгүйгээр шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
Иргэний хариуцагч Ж.оос давж заалдах шатны шүүхэд гаргасан хүсэлтэндээ: 2017 оны 03 дугаар сарын 15-ны 29 тоот шүүгчийн захирамжийг хүлээж авсан боловч захирамжийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Иргэний хариуцагч Ж. миний бие давж заалдах хугацааг сэргээх тухай хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй тул давж заалдах гомдол гаргаж байна. Миний бие 2017 оны 02 дугаар сарын 19-ний өдөр өвдөж аймгийн эмнэлэгт эмчилгээнд явсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг миний охин 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр надад авчирч өгсөн.
2017 оны 03 дугаар сарын 02-ноос 09-ний өдөр хүртэл эмчлүүлж хэвтрийн дэглэм сахиж байсан. Эмчилгээний явцад 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр давж заалдах гомдол гаргасан боловч хугацаа хэтэрсэн гээд хүлээж аваагүй юм. ******* сумын сум дундын шүүхийн шүүгч Г.Солонгын 29 тоот захирамжийг хүчингүй болгож, давж заалдах хугацааг сэргээж, давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнө******* аймгийн ******* сумын сум дундын шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 29 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хугацаа сэргээлгэх тухай Ж.ын гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Иргэний хариуцагчийн төлөөлөгч Ж. нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байснаас давж заалдах гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэж уг хугацааг сэргээлгэх тухай хүсэлтдээ эмчийн магадлагааг хавсарган ирүүлсэн байна. /хавтаст хэргийн 237 дугаар хуудас/ Уг эмнэлэгийн магадлагаанд Ж. нь өвчний учир эмнэлэгт хэвтэж байсан тухай тэмдэглэгдээгүй, гомдлыг хуулийн хугацаанд гаргаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэх байдал өөр баримтаар нотлогдоогүй байсан тул түүний давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг хангахаас татгалзсан Өмнө******* аймгийн ******* сумын сум дундын шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 29 дугаартай шүүгчийн захирамж үндэслэлтэй байна.
Иймд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээх боломжгүй гэж үзлээ. Нэгэнт давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээх боломжгүй гэж үзсэн учраас иргэний хариуцагчийн төлөөлөгч Ж.ын давж заалдах гомдлын үндэслэлийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцээгүй болно.
Хавтаст хэргийн 51 дүгээр хуудсанд авагдсан “ ” ХХК-иас Ж.д олгосон итгэмжлэлд давж заалдах гомдол гаргах эрхтэй талаар заагаагүй байгааг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний нэхэмжлэгч Ж.ын анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, давж заалдах хугацааг сэргээлгэх тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож, Өмнө******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 29 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.
2. Давж заалдах шатны шүүх давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээгээгүй тул Д.*******өд холбогдох эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолыг иргэний нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шийдвэрлэх боломжгүй болохыг дурдсугай.
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт зааснаар энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.НАСАНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Р.МӨНХ-ЭРДЭНЭ
Х.ГЭРЭЛМАА