| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 145/2016/00518/И |
| Дугаар | 518 |
| Огноо | 2016-12-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 518
| Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Энхмаа би Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг 22-03 тоотод оршин суух Жалхаажав овогт Гантөмөрийн Бадарчийн нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар баг 18-01 тоотод оршин суух Батбаярын Бодьгэрэлээс 6000000 төгрөг гаргуулах-ыг нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Г.Бадарч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Б.Бодьгэрэлтэй 1 сарын 6000000 төгрөгөөр тохирцолцон 04-58ӨВР машинаараа алтны уурхайд түрээсээр ажиллаж эхэлсэн. Ингээд 1 сар яваад мөнгөө авч чадалгүй 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс машинаа зогсоосон. Мөнгөө нэхэж залгахаар утсаа авдаггүй. Энэ жил Архангайд аймагт уурхай нь гарч байна гэхээр нь мөнгөө нэхэж 11 хоносон боловч авч чадаагүй. 2016 оны 09 дүгээр сарын 20-ны дотор хийж өгнө гэсэн бичиг хийж өгсөн боловч одоог хүртэл өгөхгүй байна. Иймд Б.Бодьгэрэлээс 6000000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Бодьгэрэл нь шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Бадарчийн нэхэмжилж байгаа 6000000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 6000000 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. ҮНДЭСЛЭХ нь: Г.Бадарч нь Б.Бодьгэрэлээс 6000000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Бодьгэрэл нь 6000000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Жалхаажав овогт Гантөмөрийн Бадарчийн нэхэмжлэлтэй Жарантайнхан овогт Батбаярын Бодьгэрэлээс 6000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 110950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бодьгэрэлээс 55475 төгрөг, орон нутгийн орлогын /5540607728 тоот данснаас/ 55475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Бадарчид олгосугай. 3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй. 4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай. ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ЭНХМАА | |