| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2016/01455/и |
| Дугаар | 142/ШШ2016/01300 |
| Огноо | 2016-10-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 142/ШШ2016/01300
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-8-49 тоотод оршин суух, Борнууд овгийн Санжаажамцын Эрдэнэ-Очир /ФА43100571/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг 22-19 тоотод оршин суух, Боржигон овгийн Дайрийгийн Одгэрэл /ФБ71012800/-д холбогдох
“300 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Эрдэнэ-Очир нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие, Д.Одгэрэлд 2016 оны 05 дугаар сарын 28-нд 300 000 төгрөгийг хоногийн 800 төгрөгийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлдүүлсэн юм. Гэтэл Д.Одгэрэл нь одоо болтол өгдөггүй. Харин утсаар холбогдох гэхээр утсаа авахаа больсон. Ингээд би 2 хөл муу явж чаддаггүй. Одгэрэл өөрөө хот тохижуулах газарт зам талбайн цэвэрлэгч хийдэггүй. Миний энэ байдлыг харгалзан үзэж Д.Одгэрэлээс 300 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Одгэрэл шүүхэд гаргасан тайлбартаа: Дайрий овогтой Одгэрэл миний бие нь Эрдэнэ-Очиртой найз нөхөд гэмгүй л сайн байцгаадаг. Би одоо энэ хүнээс түрээсийн мөнгө нэхэгдээд байхаар нь би Эрдэнэ-Очироос 300 000 төгрөг зээлж авсан нь үнэн. Би энэ мөнгийг төлнө. 2016 оны 11 дүгээр сарын 30-аас 12 дугаар сарын 01-ны хооронд төлнө. Иймд би асуудал үүсгэхгүй наана нь боломж гарвал хуваагаад ч гэсэн төлнө. Иймд боломж бололцоо олгож өгнө үү. Ямар ч байсан энэ мөнгийг бүгдийг нь төлнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Эрдэнэ-Очир нь хариуцагч Д.Одгэрэлээс 300 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч С.Эрдэнэ-Очирын нэхэмжилсэн 300 000 төгрөгийг хариуцагч Д.Одгэрэл нь төлнө гэж хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулсан бичгийн баримтаа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн эрх эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар гаргуулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч С.Эрдэнэ-Очирын нэхэмжлэлийн шаардлага 300 000 төгрөгийг хариуцагч Д.Одгэрэл төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч Д.Одгэрэл нь нэхэмжлэгч С.Эрдэнэ-Очирын 300 000 төгрөгийг сайн дураар эс төлбөл шийдвэрийн нэгэн адил албадан биелэгдэхийг дурьдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9650 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 4825 төгрөг, төрийн сангаас 4825 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Эрдэнэ-Очирт олгосугай.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА.