Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 127

 

106/2020/0106/Э

 

 

 

 

 

 

   2020          02          05                                         127

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн,

улсын яллагч Д.Пүрэвдагва,

  шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч  Д.Ганбат,

  хохирогч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бд холбогдох эрүүгийн ___ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _____ дугаарын регистртэй, Г.Б.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Г.Б нь С.Х-тай бүлэглэж 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гар утас худалдааны төв”-д лангуу түрээслэгч иргэн Б.Ад “...Ай фоне 6 маркийн гар утсыг худалдаж авъя, үзье гэж хэлж аваад хуучин гар утсаар сольж...” хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж гар утсыг залилан авч 440,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн ганцаараа 2019 оны 9 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Фаяр” баарны үүдэнд иргэн О.Бийн нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь эрүү ясны хугарал, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Б мэдүүлэхдээ:

“...2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр найзуудтайгаа бааранд сууж байсан. Тухайн үед би согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Тэгсэн Б ирээд намайг чирч гараад санаандгүй нэг удаа цохисон. Тэр үед эрүү өвчтэй өвдөөд байсан учир гэмтэл явж үзүүлэхэд эрүү хугарсан байна гэсэн. Үзүүлчихээд буцаад баар луу очсон Б байхгүй байсан. Эрүүний хагалгаанд орсон. Хагалгаанд орох явцад 2 шүд унасан. Эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг гаргаж өгсөн. Тухайн үед хоол ч идэж чадахгүй нялх хүүхэдтэй ажил хийж чадаагүй. Байнгын зовиуртай байсан. Цаашид гарах зардалаа нэхэмжилж байна...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Г.Бгийн өгсөн:

“...2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ажлаа тарж найз охин Х-тай явж байгаад багын найз болох Ганбатын Г /2000 онд төрсөн/-той 21-р хорооллын үсчин дотор таараад үсээ засуулчихаад гараад 21-ийн ард талд байдаг сааданд Г болон түүний найзуудтай юм ярьж зогсож байгаад Саппорогийн шөлөндөөд хоол идчихээд Г надад Iphone 6s маркийн саарал өнгөтэй ID-тай гар утас өгсөн ба наад утсаа ав ав гээд өгөхөөр нь яасан утас юм бэ гэхэд зүгээр зүгээр, наадхаа барьчих, нүүр код нь 120502 шүү гэж хэлээд явсан. Тэгээд маргааш нь буюу 02 дугаар сарын 18-ны өдөр Х- бид хоёр 21 дээр явж байгаад Гандан руу Хулангийн найзтай уулзах гэж байгаад Өргөө кино театрын гар утас худалдааны төв дотор Iphone 6s маркийн хэдэн төгрөгийн үнэтэй байгааг мэдэх гэж орсон ба би орхоосоо өмнө лангуун дээр адилхан утас үзэж байгаад утсаа солиод аваад гарчихая гэж хэлээд Х- бид хоёр орсон. Ороод нэг лангуун дээрээс Iphone 6s маркийн rap утас үзэж байгаад Х- нөгөө Гоос авсан Iphone 6s маркийн гap утсыг солиод авсан. Тэр худалдагчид нь юу ч хэлэлгүй шууд авч гараад Модны хоёр луу такси барьж яваад ломбарданд аваачиж 250.000 төгрөгөөр таксины жолоочийн иргэний үнэмлэхээр тавиад такситайгаа Гандан орчихоод буусан. Таксины жолоочид бид хоёр 15,000 төгрөг өгөөд буусан. Үлдсэн мөнгөөр нь Х- бид хоёр кино үзэж, тоглож, хоол унд идээд л дуусгасан. 02 сарын 19-ний өдөр Х-гийн төрсөн өдөр болох байсан ба би мөнгө хэрэгтэй байсан учир гэмт хэрэг үйлдэх санааг би гаргаж гар утсыг нь худалдаж авах гэж байгаа юм шиг болж байгаад солиод авч явсан.

2019 оны 9 дүгээр capын 15-ны өдрийн 23 цагийн орчим ажлаа тараад хамт ажилладаг М-гийн хамт найз охин Х-г хайсан. Би тухайн өдөр найз охинтойгоо маргалдаад бид хоёр муудчихсан байсан юм. М- бид хоёр Х-г хайгаад гадуур явж байгаад Баянгол дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Файр” бааранд байгаа байх гэж бодоод ортол Х- найз охин Аийн хамт 20-25 орчим насны 3 залуутай текний хажуу талын ширээн дээр сууж байсан. Тэгэхээр нь би тэд нар дээр очоод Х-тай хамт сууж байсан залуучуудын нэгнийх нь гарнаас нь татаад гадагшаа гаръя гэсэн. Тэгээд би тэр залуугийн урд талд алхаж байгаад баарны үүдэнд эргэж хараад тэр залуугийн эрүүн тус газар нь нэг удаа цохисон. Тэгтэл тэр залуугийн амнаас нь цус гараад доошоо тонгойсон, тэгтэл тэр залуутай хамт явж байсан залуу нь хүрч ирээд та нар яагаад манай найзыг цохиж байгаа юм бэ гэхэд нь би та нар манай найз охиныг таньдаг юм уу гэхэд тэдгээр залуучууд бид нар танай найз охиныг танихгүй ээ, зүгээр бааранд сууж байна” гэсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө цохисон залуугаас уучлалт гуйсан. Тэгээд би тэдгээр залуучуудтай баарны гадна уулзаж байгаад тэр залуучууд явахаар нь би М-тай хамт гэрлүүгээ явсан. Би өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч байгаа тул уг асуудлыг маань хурдан шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-н 14, 43-44, 122-123/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Агийн өгсөн:

“...2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 13-р хороо Өргөө кино театрын урд талд байдаг гар утас худалдааны төв дотор өөрийнхөө лангуун дээр гар утас зараад зогсож байхад орой 16-17 цагийн үед манай лангуун дээр эрэгтэй, эмэгтэй 20 гаруй насны хоёр хүн хүрч ирээд Iphone 6s маркийн rap утас сонирхож үзэж байгаад 16 gb багтаамжтай, хар саарал өнгийн Iphone 6s маркийн rap утас авахаар болж мөнгөө аваад ирье гэж хэлээд гараад явсан. Тэгээд гараад явсных нь дараа би үзүүлсэн гар утаснуудаа шалгаж үзсэн чинь миний үзүүлж байсан утаснаас нэг утас нь цэнэггүй болчихсон байхаар нь цэнэглэх гэхэд цэнэглэгч нь орохгүй, дутуу ороод байхаар нь шалгаж үзсэн чинь шал өөр утас байсан. Тэгээд би тэр гар утсан доторх дугаарыг нь харж байгаад ээж гэсэн дугаар байхаар нь тухайн дугаарт залгаж танай хүү чинь лангуун дээрээс утас солиод аваад явчихлаа гэхэд миний хүү тэгэх ёсгүй, манай хүүхэдтэй ярьчих гээд хэлэхээр нь би утасных нь дугаарыг нь аваад ярихад энэ утсыг би 2 хоногийн өмнө дээрэмдүүлсэн юм, одоо Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр шалгагдаж байгаа гэж надад хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн солигдсон гар утсыг би Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр Очирбат гэж байцаагчид хураалгасан.

2018 оны 10-11-р сарын үед БНХАУ-ын Шэнжин хотоос худалдаж, авч ирсэн гар утас юм. Ямар нэг сэв зураас байхгүй, БНХАУ-д капитал болгож оруулж ирсэн утас юм. Тухайн гар утсыг хэдэн төгрөгөөр худалдаж авсан гэдгийг мэдэхгүй байна, харин лангуунаас 480.000 төгрөгөөр зарж байсан юм. Алдсан гар утсаа олж авмаар байна. Би rap утсаа юм уу, гар утасны үнэ болох 480.000 төгрөгөө нэхэмжилж байна. Энэ асуудлыг хуулийн дагуу шалгаж шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-н 10х/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч О.Бийн өгсөн:

“...Би 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн орой найз Дын хамт бид хоёр гадуур ажлаа хийж явж байгаад 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн “Мираж” төв дээр Учралтай уулзах гэж очсон. Д, Учрал бид гурав Учралын хоёр найзын хамт бид гурав тэнд 1 цаг орчим сууж байгаад 01 цаг өнгөрч байхад тэндээсээ гараад Д бид хоёр 3, 4 хорооллын эцэс рүү явсан. Д бид хоёр 3,4 хорооллын эцэст байрлах “Файр” нэртэй баарны гадна Д Файр баар луу ороод би машиндаа суугаад үлдсэн. Удалгүй Д баарнаас таньдаг нэг охины хамт гарч ирээд бид гурав баарны гадна миний машинд сууж байгаад Д, Хаби гэж дууддаг найз нарыгаа дуудсан, Хаби бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй байна. Удалгүй Д, Хаби хоёр ирээд Д бид дөрөв “Файр” баар луу ороод текний хойд талын суудал дээр сууж байтал 20-25 орчим насны нэг залуу хүрч ирээд шууд намайг заамдаж босгоод гараад ир гээд намайг чирэхээр нь би тэр залуугийн гарыг нь тавиулаад баарнаас гарах гээд тэр залуугийн араас нь гарч байтал тэр залуу баарнаас гарангуутаа буцаж орж ирээд шууд миний эрүүн тус газар нэг удаа цохисон. Миний амнаас цус гараад би доошоо суугаад эрүүгээ барьтал миний эрүү шажигнаж дуугараад байсан, Д, Д хоёр хүрч ирээд намайг цохисон залуутай маргалдаад байж байтал баарны хамгаалагч нар нь салгасан. Д намайг цохисон залуугаас нь “ Чи яагаад манай найзыг цохиж байгаа юм бэ” гэтэл тэр залуу нь “ёстой уучлаарай хүнтэй андуураад цохьчихлоо” гэсэн. Би баарнаас гараад найзуудтайгаа хамт ГССҮТ- дээр очоод үзүүлэхэд миний эрүү хугарчихсан байсан, бид нар эмнэлэгт үзүүлчихээд буцаад “Файр” бааран дээр очиход намайг цохисон залуу нь явчихсан байсан. Би маргааш нь дахиад эмнэлэгт үзүүлэхэд эрүүний яс баруун талд их биеийн хэсгээр зөрөө багатай, зүүн талд эрүүний булан хэсгээр зөрөөтэй хугаралтай гэмтэлтэй байна. Намайг цохисон залуу 20-25 орчим насны, 170-175 см орчим өндөртэй, хар саарал өнгийн эрээн цамцтай залуу байсан...” гэх мэдүүлэг /хх-н 88-89/,

 

Мөрдөн байцаалтад гэрч М.Дий өгсөн:

“...Би 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо 3,4 хорооллын эцэст Дын гэрт нь Ш-ийн хамт байж байтал Б, Д хоёр “файр” баарны гадна талд хүрээд ир гэхээр нь би Ш-той Дын гэрээс гараад Файр баарны гадна талд очоод Б, Д хоёртой баарны гадна уулзаад бид дөрөв Файр баар луу орсон. Бид дөрөв баар луу ороод текний урд талд сууж байгаад Д бид хоёр гадагшаа тамхи татах гээд гарсан, 10 орчим минут болоод буцаад баар луу орох гээд явж байтал баарны үүдэнд Б эрүүгээ барьчихсан амнаас нь цус гарчихсан зогсож байхаар нь Д бид хоёр юу болсон бэ гэтэл намайг цохьчихлоо гэтэл Бийн хажууд зогсож байсан залуу уучлаарай хөгшөөн андуураад цохьчихлоо, чамайг манай эхнэрийг эргүүлээд байна гэж бодоод цохьчихлоо гээд байсан. Тэгээд бид нар Бийг аваад Гэмтлийн эмнэлэгт очоод Бийг үзүүлэхэд Бийн эрүү нь хугарчихсан байна гэхээр нь бид нар буцаад Файр баар луу очиход Бийг цохисон залуу алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-н 92-93/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ө.Ш-ийн өгсөн:

“...2019 оны 9 дүгээр сарын 15-ний өдрийн 01 цагийн орчим би 3,4 хорооллын эцэст найз Дын гэрт нь Дий хамт байж байхад Б Д хоёр бид хоёр 3, 4 хорооллын эцэст байрлах “Файр” баарны үүдэнд байна, та хоёр хүрээд ир гэхээр нь Д бид хоёр Дын гэрээс нь гараад "Файр’ баарны гадна талд очсон. Д бид хоёр Б, Д хоёртой уулзаад бид дөрөв "Файр" баарлуу ороод бид нар сууж байтал 20-25 орчим насны, туранхай биетэй шар царайтай залуу хүрч ирээд шууд Б дээр очоод гаръя гээд татахаар нь Б босоод тэр залууг дагаад явахаар нь бид нар босоод Бийн араас нь дагаад баарнаас гарч байтал баарны үүдний хэсэгт гэнэт Б амаа дараад доошоо суусан. Тэгтэл Бийн амнаас нь цус гарч байхаар нь Д, Д хоёр Бийг цохисон залуутай маргалдаад байж байтал баарны хамгаапагч нар хүрч ирээд бид нарыг гадагшаа гаргасан. Бид нар баарны гадна талд гараад Бийг цохисон залуутай маргалдаж байхад тэр залуу “намайг уучлаарай, би андуурчихлаа” гээд байсан. Тэгээд бид нар баарны гадна талд байж байгаад Бийг аваад ГССҮТ дээр очиж үзүүлэхэд Бийн эрүү хугарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-н 94-95/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.М-гийн өгсөн:

“...2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Б бид хоёр 23 цагийн орчим ажлаасаа гараад бид хоёр 3,4 хорооллын Шөлөндөө цайны газар луу явж байтал Б “би найз охиноосоо салсан” гээд бид хоёр ярилцаад явж байтал Б “манай найз охин 3,4 хорооллын эцэст байрлах "Файр” бааранд байж байдаг юм хоёулаа орж харъя гээд Б бид хоёр “Файр” баарлуу ортол Бгийн найз Х- нэг охинтой хамт хажуу талд нь 20-25 орчим насны залуу сууж байсан, тэгтэл Б тэр залуу дээр очоод  тэр залууг гараад ир гэсэн тэгээд тэр залуутай хамт бид нар гадагшаа гарч байтал Б баарны хэсэгт эргэж хараад тэр залуугийн шанаа нүүр хэсэгт нь нэг удаа цохисон. Тэгтэл тэр залуугийн амнаас нь цус гараад тэр залуу чи яаж байгаа юм бэ гэхэд нь Б чи манай найз охинтой юу хийж байгаа юм бэ гэхэд нь тэр залуу би танай найз охиныг танихгүй шүү дээ гэхэд нь Б тэр цохисон залуугаас уучлалт гуйгаад юм яриад байсан. Удалгүй Бд цохиулсан залуу нь яваад өгөхөөр нь Б бид хоёр гэрлүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хх-н 96-97/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 11321 тоот:

1. О.Бийн биед эрүү ясны хугарал, эрүүн дцус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3.Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасгдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чдаварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэх дүгнэлт /хх-н 108/,

 

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 28/,

- Эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /хх-н 30-31/,

- Хохирогч О.Баттхүдэрийн өвчний түүхийн хуулбар /хх-н 133/,

- Хохирлын баримтууд /хх-н 134-140/,  

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 46/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Г.Б нь С.Х-тай бүлэглэж 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гар утас худалдааны төв”-д лангуу түрээслэгч иргэн Б.Ад “...Ай фоне 6 маркийн гар утсыг худалдаж авъя, үзье гэж хэлж аваад хуучин гар утсаар сольж...” хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж гар утсыг залилан авч 440,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн ганцаараа 2019 оны 9 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Файр” баарны үүдэнд иргэн О.Бийн нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь эрүү ясны хугарал, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Г.Бгийн “...02 дугаар сарын 18-ны өдөр ...нэг лангуун дээрээс Iphone 6s маркийн rap утас үзэж байгаад Х- нөгөө Гоос авсан Iphone 6s маркийн гap утсыг солиод авсан.

2019 оны 9 дүгээр cap 15-ны өдрийн 23 цагийн орчим ... би тэр залуугийн урд талд алхаж байгаад баарны үүдэнд эргэж хараад тэр залуугийн эрүүн тус газар нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Б.Агийн “...2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ... эрэгтэй, эмэгтэй 20 гаруй насны хоёр хүн хүрч ирээд Iphone 6s маркийн rap утас сонирхож үзэж байгаад 16 gb багтаамжтай, хар саарал өнгийн Iphone 6s маркийн rap утас авахаар болж мөнгөө аваад ирье гэж хэлээд гараад явсан. Тэгээд гараад явсных нь дараа би үзүүлсэн гар утаснуудаа шалгаж үзсэн чинь миний үзүүлж байсан утаснаас нэг утас нь цэнэггүй болчихсон байхаар нь цэнэглэх гэхэд цэнэглэгч нь орохгүй, дутуу ороод байхаар нь шалгаж үзсэн чинь шал өөр утас байсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч О.Бийн “...Би 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ...“Файр” баарлуу ороод текний хойд талын суудал дээр сууж байтал 20-25 орчим насны нэг залуу хүрч ирээд шууд намайг заамдаж босгоод гараад ир гээд намайг чирэхээр нь би тэр залуугийн гарыг нь тавиулаад баарнаас гарах гээд тэр залуугийн араас нь гарч байтал тэр залуу баарнаас гарангуутаа буцаж орж ирээд шууд миний эрүүн тус газар нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг,

 

гэрч М.Дий “...Би 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ...Б, Д хоёртой баарны гадна уулзаад бид дөрөв Файр баар луу орсон. Бид дөрөв баар луу ороод текний урд талд сууж байгаад Д бид хоёр гадагшаа тамхи татах гээд гарсан, 10 орчим минут болоод буцаад баар луу орох гээд явж байтал баарны үүдэнд Б эрүүгээ барьчихсан амнаас нь цус гарчихсан зогсож байхаар нь Д бид хоёр юу болсон бэ гэтэл намайг цохьчихлоо гэтэл Бийн хажууд зогсож байсан залуу уучлаарай хөгшөөн андуураад цохьчихлоо, чамайг манай эхнэрийг эргүүлээд байна гэж бодоод цохьчихлоо гээд байсан. Тэгээд бид нар Бийг аваад Гэмтлийн эмнэлэгт очоод Бийг үзүүлэхэд Бийн эрүү нь хугарчихсан байна гэсэн...” гэх мэдүүлэг,  

 

гэрч Ө.Ш-ийн “...2019 оны 9 дүгээр сарын 15-ний өдөр ... "Файр" баарлуу ороод бид нар сууж байтал 20-25 орчим насны, туранхай биетэй шар царайтай залуу хүрч ирээд шууд Б дээр очоод гаръя гээд татахаар нь Б босоод тэр залууг дагаад явахаар нь бид нэр босоод Бийн араас нь дагаад баарнаас гарч байтал баарны үүдний хэсэгт гэнэт Б амаа дараад доошоо суусан. Тэгтэл Бийн амнаас нь цус гарч байхаар нь Д, Д хоёр Бийг цохисон залуутай маргалдаад байж байтал баарны хамгаапагч нар хүрч ирээд бид нарыг гадагшаа гаргасан. ... ГССҮТ дээр очиж үзүүлэхэд Бийн эрүү хугарчихсан байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Н.М-гийн “...2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ... “Файр” баарлуу ортол Бгийн найз Х- нэг охинтой хамт хажуу талд нь 20-25 орчим насны залуу сууж байсан, тэгтэл Б тэр залуу дээр очоод  гараад ир гэсэн. Тэгээд тэр залуутай хамт бид нар гадагшаа гарч байтал Б баарны хэсэгт эргэж хараад тэр залуугийн шанаа нүүр хэсэгт нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 11321 тоот дүгнэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт, хохирогч О.Бийн өвчний түүхийн хуулбар, хохирлын баримтууд зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Г.Бг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч О.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Шүүгдэгч Г.Бгийн үйлдлийн улмаас хохирогч Б.Ад 440,000 төгрөгийн хохирол учирсан болох нь эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /хх-н 30-31/-аар тогтоогдсон бөгөөд эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 28/-ээр хохирлыг барагдуулсан, мөн шүүх хуралдаанд хохирогчид О.Бт хохирлыг төлсөн, Г.Бд гомдол саналгүй гэх хүсэлтийг шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил  5 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцож 1 сар 3 хоногоор хорих ялаар тогтоож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил  5 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сар 3 хоногийн хугацаагаар тогтоох саналыг гаргасан ба шүүгдэгчийн учруулсан хохирлоо төлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, шүүгдэгч Г.Бгийн цагдан хоригдсон 33 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцүүлэн тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаас хасаж тооцон, түүний биечлэн эдлэх ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч Г.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд учруулсан хохирлыг барагдуулсныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,    36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Г.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.  

 

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг журамлан шүүгдэгч Г.Бгийн цагдан хоригдсон 33 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцүүлэн тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаас хасаж тооцон,

түүний биечлэн эдлэх ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

   5. Шүүгдэгч Г.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

7. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хохирогч О.Б нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эртхэй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ